Вин Дизелийг хувийн туслахдаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгажээ

9
Хуваалцсан

Холливудын жүжигчин Вин Дизелийн хувийн туслах байсан эмэгтэй түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутган шүүхэд зарга мэдүүлжээ. Уг эмэгтэй 2010 онд “Fast Five” киноны зураг авалтын үеэр бэлгийн дарамтад өртсөн гэж мэдүүлсэн байна.

“Fast & Furious” цувралын од Вин Дизель хувийн туслах байсан Аста Жонассоныг Атлантагийн St Regis зочид буудалд хананд шахаж бэлгийн харилцаанд орохыг хүссэн ба биеийнх нь эмзэг хэсгүүдэд хүрчээ. Жонассон энэ үед орилж, хажууд байсан угаалгын өрөө рүү гүйн орсон гэж өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Мөн Жонассон энэ явдлаас хэдхэн цагийн дараа Вин Дизелийн дүү Саманта Винсенттэй холбогдож энэ тухайгаа хэлжээ. Утсаар ярьсны дараахан Саманта Винсентийн хариуцдаг One Race Films компани Жонассоныг ажлаас нь халсан байна. Тиймээс Жонассон продюсер Саманта Винсентийг ч мөн шүүхэд өгчээ.

Одоогоор Вин Дизель болон Саманта Винсентийн зүгээс уг хэрэгтэй холбогдуулан ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй байна. Вин Дизель буюу 56 настай Марк Синклайр нь Холливудын алдартай оддын нэг төдийгүй нэр хүндтэй продюсер юм. Тэрээр “Fast & Furious”-аас гадна “Guardians of the Galaxy”, “ХХХ”, “Riddick” кинонуудаараа алдартай билээ.

Эх сурвалж: BBC.com

 

ХолбоотойМэдээ

Дараагийн мэдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн


Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.