• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 5 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Газын зурвас дахь өлсгөлөнг үүсгэсэн бүхэн дайны “гэмт хэрэгтэн”

2024-03-29
Дэлхий
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Олон сарын турш Газын зурваст дайн дэгдэж энгийн иргэд, хүүхэд хөгшид хохирч буй үйл явдал нь хүмүүнлэгийн гамшиг, их өлсгөлөн болж буйг НҮБ-ын тайлан нотоллоо.

Тус тайлан ил болсноор Израилын зүгээс Палестины энгийн иргэдийн аюулгүй байдалд санаа тавьж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг анхааруулав.

НҮБ-ын хүний ​​эрхийн хамгийн өндөр албан тушаалтан Волкер Тюрк Израилын Газын зурваст хийж буй дайралтыг буруутган, өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглаж байж магадгүй гэв. Хэрэв Израилын засгийн газар Газа дахь дайралтаа үргэлжлүүлсээр байвал өлсгөлөн улам даамжирч, дайны гэмт хэрэг үүсэх нь тодорхой гэж НҮБ үзэж байна. Гэвч НҮБ-ын дээд албан тушаалтны мэдэгдлийг Израилын Бенжамин Нетаньяхугийн Ликуд намын ахлах улстөрч, Эдийн засгийн сайд  Нир Баркат үгүйсгэж, хий дэмийрэл  гэжээ.

Нир Баркат болон түүний намын үзэж буйгаар Израил улс НҮБ болон АНУ-ын Газад зориулсан тусламжийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа ба Хамас бүлэглэлээс болж өлсгөлөнд нэрвэгдсэн иргэд зохих ёстой тусламжаа авч чадахгүй байгаа гэв.

Мөн дийлэнх хүнсний тусламж Египетийн Рафах хилийн дагуу гацсан ба Израил тодорхой шалгалт хийсний дараа тусламжийн багцыг нэвтрүүлнэ гэж Нир Баркат тайлбарлажээ. Хүнс, эмнэлгийн тусламж иргэдэд хангалттай хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан нь агаараар зөөж, буулгах аж. АНУ, Их Британи зэрэг улсууд геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа тул агаарын тээврээр тусламжийн багц буулгаж байгаа ч ихэнх нь далайн усанд унаснаар палестинчүүд живэх эрсдэлтэй болсон. Хуурай газар буусан тусламжийн багцыг иргэд булаалцалдан амь насаа алдах тохиолдол ч гарав. Ерөнхийдөө Израил болон Хамас дайнаас гадна хүмүүнлэгийн гарц нээхгүй бол өдөрт хэдэн зуугаараа өлсгөлөнд нэрвэгдэн амь эрсдэх гэнэ. АНУ хүмүүнлэгийн багуудтай хамтран түр боомт барих ажлыг эхлүүлээд байгаа ч хэзээ бүрэн ашиглалтад орох нь тодорхойгүй байна.

Хэрэв Израил хуурай замын нэвтрэх эрхийг хүмүүнлэгийн байгууллагуудад олгох юм бол Газад хагас цагийн дотор хэдэн арван тонн тусламж очих боломжтой ба энгийн иргэд өлсгөлөнгөөс гарах боломжтой аж.

Гэсэн хэдий ч Израил санаатайгаар тусламжийн цуваад саад хийж буй хэд хэдэн баримт олдсон гэж НҮБ-ын дээд албан тушаалтан Волкер Тюрк мэдэгдэв. Хамас аравдугаар сарын 7-нд Израил руу довтолсны дараа Израилын цэргийн хүчин хариу довтолж, Газын энгийн иргэдийг хүчирхийлсэн нь буруу бөгөөд тусламжийн цувааг санаатай саатуулах нь байж боломгүй хэрэг гэж Тюрк хэлэв. Түүний хувьд нөхцөл байдал ямар ч байсан энгийн гэм зэмгүй хүмүүсийг зовоох нь гэмт хэрэг ба хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

ИЗРАИЛ ӨЛСГӨЛӨНГ ЗЭВСЭГ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА ГЭВ

“Хүмүүнлэгийн чиглэлээр явсан ажилчид маань Газа хүрэх замд хэд хэдэн шалгалт, улаан туузаар хаасан зам болон саадтай таарсан гэж мэдээлсэн. Онцгой байдлын ямар ч хэрэггүй энэ бүх саад тотгор нь Израилын явуулга гэж үзэж байна. Тусламж хүргэхийн тулд үндэслэлгүй олон шалгалттай таарах ёсгүй. Бид Израил санаатайгаар өлсгөлөн зохион байгуулж, зэвсэг болгон ашиглаж байна гэж бодож байна. Баримт нь ч бий” гэж Тюрк “BBC” -д ярьжээ. Газын зурваст болсон хүмүүнлэгийн сүйрлийн талаар ил болсон газрын зураг, мэдэгдэл, статиск тоо нь өнгөрсөн долоо хоногт олон улсын донсолгосон байна. Эдгээр бүх баримт, судалгаа нь Израил улс  Хамасын эсрэг хийж буй дайны арга барилаа нэн яаралтай солих ёстойг харуулжээ. Энэхүү судалгаа нь олон улсын нэр хүндтэй сүлжээ болох “IPC” гэгддэг Хүнсний аюулгүй байдлын нэгдсэн шатлал,  ангиллын хамгийн сүүлийн үеийн тайлан юм. Энэ нь өлсгөлөнгийн цар хүрээг хэмжихийн тулд засгийн газар, НҮБ болон тусламжийн агентлагуудад улс төрийн бус мэдээлэл өгдөг. Тус судалгаагаар

Газын зурваст 1.1 сая хүн буюу нийт хүн амын  тал хувь нь хүнсний аюулгүй байдлын гамшигт нэрвэгдээд байгаа тул их өлсгөлөн удахгүй болохыг харуулсан байна. Газын зурваст гал зогсоож, тусламж үзүүлэхгүй бол ойрын найман долоо хоногийн дотор өлсгөлөн хэзээ ч тохиолдож болохыг судалгаанд тусгасан аж.

Израилын дайралтын дараа Газад үйл ажиллагаа явуулж буй цөөхөн эмнэлгүүдийн нэгэнд өвчтэй өлсгөлөн хүүхдүүдээ авчирсан палестин эцэг эхчүүдийн хувьд статистик мэдээг хүлээх шаардлагагүй. Учир нь тэд өдөр бүр өлссөнөөсөө болж бие нь дордож буй хүүхдүүдээ харж, тусламж ирэхийг хүлээдэг. Газа бол өвчин тусаад эдгэж болох газар биш.

“BBC”-д ажилладаг Палестины чөлөөт сэтгүүлчийн очсон эмнэлэгт нэг залуу охин орон дээр хагас ухаантай хэвтэж байв.

НҮБ-ЫН ГАЛ ЗОГСООХЫГ ШААРДСАН ТОГТООЛЫГ ИЗРАИЛ ҮЛ ТООМСОРЛОВ

Нура Мохаммед охин уушиг, элэгний фиброзтой ба тайван цагт ч үхэх эрсдэлтэй. Дайн эхэлснээс хойш хэдэн сар өлсч, эмнэлгийн зөв тусламж авч чадаагүй түүний бие  хурдан муудаж байна. Ээж нь “Миний охин хөдөлж чадахгүй байна. Тэр цус багадалттай, байнга унтдаг, идэх тэжээллэг зүйл байхгүй” гэж сэтгүүлчид ярьжээ. Гэсэн хэдий ч Нура эмнэлэгт очиж чадсан цөөн хүмүүсийн нэг юм. Эмнэлгийн тусламж нэн шаардлагатай нэг сая гаруй Газачуудын дийлэнх нь эмнэлэгт очиж эмчлүүлнэ гэх сонголт хийхгүй. Газын хүмүүнлэгийн сүйрлийн нотолгоо асар их байна. Эмнэлгээс авсан зургуудад үе мөч нь хавдсан, гар хөл нь туранхай, арьсны үрэвсэлтэй, цочмог хоол тэжээлийн дутагдлын сонгодог шинж тэмдэг бүхий хүүхдүүдийг харуулжээ. Нэн даруй гал зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Израил үл тоомсорлов. Израилын эдийн засгийн сайд Нир Баркат аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгаж, барьцаалагдсан хүмүүсийг суллах Израилийн дайны зорилгод юу ч саад болохгүй гэж мэдэгдээд байна.

Дэлхий даяарх холбоотнууд Израилийн стратегийн зорилтыг дэмжиж байна гэж тэрбээр мэдэгдсэн ч  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас эхлээд Израилын олон түнш орнууд тус улсын дайны арга барилыг буруутгаж байгаа.

Израилын мэдэгдэлд НҮБ-ын дээд албан тушаалтан Тюрк “Миний тэдэнд хэлж чадах ганц зүйл гэвэл олон улсын зөвшилцөл урьд өмнө байгаагүйгээр бий болно. Энэ долоо хоногийн Аюулгүйн зөвлөлийн хурлаар дайны гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх томоохон шийдэл гарна. Хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа энэ үед галыг зогсоохыг шаадаж байна. Энэ бол миний өгөх хариу” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, Aljazeera

Өмнөх мэдээ

3х3: Монголын шигшээ өнөөдөр Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ

Дараагийн мэдээ

Хотын соёл: Ариун цэвэр ба 10 мянгын торгууль!

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
Дэлхий

“Алсын Хараа-2050”-д “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна

2024-09-27
Дэлхий

Сөүл хотод автомашин явган зорчигчдыг дайрч есөн хүнийг амийг бүрэлгэсэн ноцтой осол гарчээ

2024-07-02
Дараагийн мэдээ

Хотын соёл: Ариун цэвэр ба 10 мянгын торгууль!

Өмнөговийн газрын даргын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    34 хуваалцсан
    Хуваалцах 14 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.