• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Гарман дээр морио сольж бас болдог!

2024-01-25
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Түүнийг Э.Одбаяр гэдэг. Ардчилсан намын 80-аад оны төлөөлөгчдийн нэг. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг түрдээ хашиж яваа залуу улстөрч. Л.Гантөмөр түүнд намынхаа “гал тогоог” түр даатгасан нь нэг талаар гадна, дотны шахаа, шантаажид автсан, нөгөө талаар цаашдаа хамтрах үгүйгээ харзнах гэсэн арга заль нь гэж харагддаг, уншигддаг. Харин Э.Одбаярын хувьд энэхүү хоёр сар бол улс төрд танигдах, үгүйдээ л намынхандаа хүлээн зөвшөөрөгдөх хугацаа. Гэвчиг тэр АН-ыг удирдан чиглүүлэх нь бүү хэл намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байна. Улс төрийн намын генсек нь  улс төрийн сонгуульд намаа удирдан чиглүүлэх гол оролцоотой хүн. Энэ талаасаа илүү шинжлэх ухаанч, илүү стратегич хүн байхыг шаарддаг. Э.Одбаяр парламентын хоёр, Ерөнхийлөгчийн нэг сонгуульд намдаа ялалт авчирсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай халз үзнэ. Улс төрийн явсан замнал, намтар түүхийг нь бүр орхиё, өөрийнх нь үнэт зүйл, харизмыг нь харахад Д.Амарбаясгаланг давж гарах ухаан ч, зориг ч түүнд алга.

1.

Монголчууд гарман дээрээ морио сольдоггүй гэдэг юм. Энэ үгийг улстөрчид албан тушаалаа авч үлдэхдээ ашигладаг. Үнэндээ, муу морьтой гарам гатлаж болдоггүй. Энэ бол амьдрал дээр батлагдсан теором. Занг нь мэдэхгүй морьтой гарам гаталбал живж үхэж мэднэ. Тиймээс гарам гатлахдаа сайн хүлэг, адаглаад ааш зангийг нь мэддэг, таньдаг морио унах хэрэгтэй. Ус туулах, улстөрд хол явах хоёр нэг талаараа ижилхэн.

Э.Одбаяр Ардчилсан намыг мэдэхгүй, Ардчилсан намынхан Э.Одбаярыг сайн танихгүй. Иймээс Ардчилсан нам гарам гаталмаар байгаа бол унаж буй морио солих шаардлагатай болж байна.  Төрийн албанд улстөрчдийн тавиулууд цөөнгүй. Харин улс төрийн нам хэн нэгний улс төрийн тавиултай сонгуульд оролцвол унана, ялагдана. Ардын нам дээрээс ирсэн тушаал даалгавартай хэнийг ч дагаад явдаг бичигдээгүй дүрэм, босоо тогтолцоотой нам.  Атал Ардчилсан нам өөр. Таван намаас нэгдсэн нам болоод  тэр үү, АН дарга төвтэй биш.  Дотроо олон фракцтай, олон үзэл бодол дээр суурилагдсан намыг намтар түүх “нимгэн”-тэй тэгээд тэр нь элдвийн  наана, цаана асуудалтай залуу удирдана гэвэл ихээхэн хүчин зүтгэл шаардагдана, эрсдэл ч туулна. Ядаж байхад сонгууль болоход ердөө тавхан сарын хугацаа үлдсэн болохоор.

Найман жил ялалтын ард, гудамжинд гутлаа метрлэж яваа АН ирэх зургадугаар сарын 28-нд болох УИХ-ын сонгуульд ээлжит ялагдлаа хүлээвэл хариуцлагыг нь Л.Гантөмөр хар толгойгоороо, ганцаараа хүлээнэ. Эсрэгээрээ АН ялалт байгуулбал, бялуунаас нь бүгд хүртэхийг хүснэ, амжилтаа хуваалцахыг шаардана. Иймээс Л.Гантөмөрт хоёрхон сонголт байна: Гарман дээрээ морио солих уу, эс солих уу?!  Амиа бодох уу, АН-ыг бодох уу?! Морио эс соливол Зи, Женкотойгоо бүгд унана.

Үүний эхлэл нь улс төрд, намдаа  хүлээн зөвшөөрөгдсөн хүнд намынхаа бодлого, стратегийг хариуцуулах хэрэгтэйй. Ингэж чадвал Л.Гантөмөр ялалт байгуулдаггүй юмаа гэхнээ ямар ч байсан 11 суудлаа ахиулна.

Ардчилсан нам ялах эсэх нь нийгмийн хүлээлт болсон. Тиймээс олон нийтийн итгэл, иргэдийн хүлээлтийг Л.Гантөмөр Э.Одбаяраар тулж болохгүй. Э.Одбаярын  мэдлэг чадвар, улс төрийн эр зоригийг нь Л.Гантөмөр үнэлсэндээ намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг бэлэглэсэн гэвэл итгэх хүн улстөрд байтугай намд нь ч байхгүй.

2.

Ардын намд ачааны хүндийг 80-аад оныхон үүрч байна гээд Ардчилсан нам 80-аад оны ямар ч хамаагүй хүнд ачаа үүрүүлбэл алдаа болно. Э.Одбаяр алдаж болох ч Л.Гантөмөрт алдах, Ардчилсан намыг улс төрийн тавцангаар арчуулах эрх байхгүй. Ардчилсан намын хувьд үхэх, сэхэхээ үзэх хамгийн сүүлийн сонгууль ч байж мэднэ. Ардчилсан нам ялагдвал Монголд сөрөг хүчингүй ардчилал бий болно. Сөрөг хүчингүй ардчилалтай улс гэж дэлхийд хаана ч байхгүй. Сөрөг хүчин  нь хүчтэй байж гэмээнэ ардчилал тогтоно, хамгаалагдана. Ийм учраас Ардчилсан нам энэ сонгуулиар засгийн эрх авч чадах эсэхээс илүү ардчилал ялах уу, ялагдах уу гэсэн сонголтын өмнө зогсож байна. Тэр тусмаа Л.Гантөмөрийн бодлого, сонголтоос түүний нам ялах эсэх нь шийдэгдэнэ.

Аль ч улстөрчдөд, зөвхөн улстөрч гэлтгүй удирдагч, лидер хүнд өөрийн баг хэрэгтэй байдаг. Тэгэхээр нэг бол Л.Гантөмөр Э.Одбаярыг өөрийн хүнээ болгох ёстой. Х.Баттулгын хүнд өөрийн нууц, стратегиа дэлгэж болохгүй. Х.Баттулга С.Эрдэнийн хэлдгээр оросуудын гар хөл мөн бол бүр ч болохгүй.

Эсвээс өөрийнхөө хүнд намынхаа гал тогоог хариуцуулсан нь дээр. АН-ын “Нэг Ардчилал” Л.Гантөмөрийн үүсгэн байгуулсан фракц. Энэ фракц дотор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хийчих одбаярууд зөндөө олдоно. Бусад фракциуд дунд намдаа ялалт авчирч чадах, намынхаа төлөө зүтгээд ирсэн наяад оныхон зөндөө бий.

 “Үүр цайж тахиа донгодохоос өмнө чи надаас гурвантаа урвах болно” гэж Есүс нэгэн дагагчдаа хэлсэн юм гэдэг. Түүн лүгээ сонгууль болохоос өмнө Л.Гантөмөрөөс, АН-аас Э.Одбаяр гурвантаа урвахгүй гэх газаргүй. Ингэж хэлэхийн шалтгаан нь АН-д анх түүнийг өлгийдөж авч, өсгөж хүмүүжүүлсэн нь С.Эрдэнэ. Атал С.Эрдэнийн улс төрийн карьер дуусахтай зэрэгцээд тэрбээр Х.Баттулгад шадарлах болсон гэх яриа тамхины цэгийн хов биш нь ойлгомжтой. Тэр ч бүү хэл АН-д тавьсан Ардын намын БЭТ гэдэг нь түүний өөрийнх нь үг-үйдлээс гарсан нэр хоч болов уу.

 Хэрэвзээ тэрбээр МАН-аас АН-д тавьсан БЭТ үнэхээр мөн бол Ардын намын генсектэй Ардчилсан нам хэр хол явж чадах вэ?  Тиймээс Л.Гантөмөрийг тамга, тэмдгээ албан ёсоор авсан үеэ  Ардчилсан намд Ардчилсан намын генсек хэрэгтэй болохыг сануулаад явсан хэрэг. Л.Гантөмөр Ардчилсан намыг ялуулмаар байгаа бол гарман дээрээ морио сольсон нь дээр гэж зөвлөе. Тэр тусмаа хүний “бэлэглэсэн” морьтой гарам гаталбал, усанд унаж үхэж мэднэ. Ус туулж үзээгүй морьтой ус туулж болдоггүй юм л даа!

Өмнөх мэдээ

Марк Зукерберг мал өсгөж байна

Дараагийн мэдээ

“Дашваанжил”: Буруу мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

"Дашваанжил": Буруу мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна

Гал гарсан газрыг УЕП, Тагнуулын удирдлага нь наймаалцсан гэдэг мэдээлэл бий

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.