БЗД-ийн нутаг дэвсгэр Их наяд худалдааны төвийн урд Сэлбэ голын далангийн хэсэгт блок, тоосгоор тулгуур хийн ТҮЦ барьжээ. Хотын стандартын газар, газрын алба ажлаа хийж энэ ТҮЦ-ийг яаралтай анхааралдаа авч чөлөөлөхгүй бол үер усны аюулд орж иргэд хохирч үлдэхүйдээ.
Мөн Голын даланг нарийсгаад авчихсан, орон сууцны барилга барьсан Эко констракшн хажууд нь байна. Хөрөнгөтэй том компаниуд ингэж болдог гэдгийг харуулсан. Анх голын даланг тохижуулна гэсэн гэрээг Эко констракшн ХХК, Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга асан Т.Гантөмөртэй хийж байсан. Даланг тохижуулах нь гэтэл давхар далан барьж дотор талын даланг нурааж тэгшлээд барилга барьчихсан.
Өөрсдөө зөвшөөрлүүдийг нь өгчихсөн болохоор арга хэмжээ авах байтугай таг чимээгүй өнгөрөөсөн.