Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нийгэмд томоохон хэлэлцүүлэг болон өрнөж буй энэ үед манай улсад 2011-2023 онд хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалтын тухай мэдээллийг хүргэж байна.
Манай улсад ойрын жилүүдэд хамгийн их хөрөнгө оруулалт орж ирсэн хугацаа нь 2011 оны нэгдүгээр улирлаас 2012 оны гуравдугаар улирал байгаа юм. Энэ үед Нидерланд болон Люксембургээс хамгийн өндөр дүнгээр хөрөнгө оруулжээ. Харин 2015-2017 онд хөрөнгө оруулалт ерөнхийдөө царцсан гэж болохоор байгаа юм.
Үүнээс хойш аажимдаа сэргэсээр 2022 оны дөрөвдүгээр улиралд сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Тухайн үед Нидерландаас 1.4 тэрбум ам.доллар, Сингапураас 68.27 сая ам.доллар, БНХАУ-аас 65.47 сая ам.доллар, Люксембургээс 55.66 сая ам.доллар, Их Британиас 50.55 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
График #1: Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт – хөрөнгө оруулагч улсаар
Үндэсний Статистикийн Хорооны мэдээллийн сангаас үзвэл 2022 онд Монгол Улсад гадаадын аж ахуйн нэгж, байгууллагууд уул уурхай, олборлолтын салбарт 2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.
Мөн удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд 157.44 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бол санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаанд 116.12 сая ам.доллар, мэдээлэл холбоонд 15.58 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь онцлох үзүүлэлт болж байна.
График #2: Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт – эдийн засгийн үйл ажиллагааны салбараар
Эх сурвалж: 1212.mn