Мэргэжлийн сүмогийн Хацү башё хэвийж, эзэн хааны цомын төлөө өрсөлдөх бөхчүүд эхнээсээ онцгойрч, бусдаасаа тодроод эхэллээ. Одоогоор сэкивакэ Котоновака арван даваа, нэг унаатайгаар бөхчүүдийг тэргүүлж байна. Тэрбээр өчигдөр/2024.01.24/ буюу башёгийн 11 дэх өдөр Охог ошидаши мэхээр давжээ. Түүний араас гурван монгол бөх нэхэж буй.
Бэртлээсээ эргэн ирсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Оношог, озэки Хошорюү С.Бямбасүрэн башёг тэргүүлэгчдийн нэг Оносатог, озэки Киришима Б.Лхагвасүрэн сэкивакэ Дайэйшог тус тус давжээ. Тэд гурвуулаа есөн даваа, хоёр унаатай явна.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр Вакамотохарүд өвдөг шороодож, долоон даваа, дөрвөн унаатай болжээ.
Өнөөдрөөс эхлэн барилдаан бүр түрүү бөхийн хувь заяаг шийдэх учиртай. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Оносатотой, Киришима Б.Лхагвасүрэн Тамаваши Б.Мөнх-Оргилтой, Хошорюү С.Бямбасүрэн Таканошотой, Котоновака Оношотой учраа тааран барилдана.