• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Гэр бүлийн хүчирхийлэл давтагддаг, даамжирдаг, далд үйлдэгддэг

2024-01-30
Нийгэм, Ярилцлага
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зарим асуудал” сэдвээр 2023 онд Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал С.Эрдэнэболортой хийсэн ярилцлага хүргэж байна.

– Таны “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зарим асуудал” сэдвээр бичсэн докторын зэрэг хамгаалсан бүтээл нь өнөөгийн нийгмийн хамгийн эмзэг сэдвийг хөндсөн маш сонирхолтой, шинэлэг санаа дэвшүүлснийг онцлон дурдмаар байна.  Ярилцлагаа гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ гэдэг асуултаар эхлэх нь зүйтэй болов уу?

– Би ярилцлагаа уншигчдадаа зориулаад аль болох хуулийн хэллэгээс зайлсхийж ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Бодит амьдрал дээр гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр эхнэр нөхөр хоёрын хооронд үүссэн зодооны асуудал гэж ойлгодог. Энэ нь зөвхөн бие махбодын хүчирхийлэл бус давтагддаг, даамжирдаг, далд үйлдэгддэг нийгэм, гэр бүлд аюултай олон хэлбэрээр илэрдэг үйлдэл юм. Үүнийг үндсэндээ бие махбодын, сэтгэл зүйн, бэлгийн, эдийн засгийн гэж дөрвөн төрөлд хувааж үздэг. Энэ дөрвөн төрлийн хүчирхийллээс эдийн засгийн хүчирхийлэл нь хүмүүсийн болон мэргэжилтнүүдийн анхааралд төдийлөн өртдөггүй практик дээр ойлголт тааруу,мөн шүүхээр төдийлөн шийдвэрлэгдэхгүй байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэргийн үйлдэх хэлбэр Хүчирхийллийн хэлбэрүүд
2018 он 2019 он 2020 он 2021 он 2022 он Нийт
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нийт хүн 1135 1193 1552 1353 1132 5233
Бие махбодын 1053 1101 1465 1269 1028 4888
Сэтгэл санааны 18 39 40 15 17 129
Бэлгийн 50 51 47 68 85 301
Эдийн засгийн 14 2 0 1 2 19

/2018-2022 оны хүчирхийлэлд өртөгчийн талаарх тоон мэдээ /

Үүнээс харахад, гэр бүлийн хүчирхийлэлд бие махбодын хүчирхийлэл зонхилж байна. Шүүхээс таслагдаж буй 13 хэрэг тутмын нэг нь бие махбодын шинжтэй хүчирхийлэл байдаг нь дээрх хүснэгтээс харж болохоор байна. Гэтэл эдийн засгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэж эрүүгийн хэргээр тасалсан тохиолдол сүүлийн 5 жилд 19-хөн байгаа нь энэ төрлийн хүчирхийлэл эрх зүйн зохицуулалт хэр оновчтой байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Бодит амьдрал дээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэл яг адилхан гардаг тоон судалгаа байдаг. Хүчирхийлэлд өртөгч ихэнх тохиолдолд бие махбодын хүчирхийллээ шүүх цагдаад мэдэгддэг нь энэ тоон үзүүлэлтээс  харагдаж байна.

– Эдийн засгийн хүчирхийлэл нь ямар хэлбэрээр үйлдэгддэг вэ? 

– Гэр бүлийн хүчирхийллийг “Нөөцийн онол”-оор тайлбарлавал хэн нь гэр бүлийн нөөцийг атгаж, бүрдүүлж байна тэр хүн эдийн засгийн хүчирхийлэл үйлдэх боломжтой. Жишээ нь, ажил хийдэг хүн нь тухайн гэр бүлийн нөөцийг бүрдүүлж байгаа учраас илүү эдийн засгийн хүчирхийлэл үйлдэх магадлал өндөр гэсэн үг. Мөн хохирогчийг санхүүгийн хувьд хараат байдалд оруулж хяналт тавих, ажилд орохыг хориглох, ажил хийлгэхгүй байх, тэтгэвэр тэтгэмжийг нь өмнөөс нь авч захиран зарцуулах нь эдийн засгийн хүчирхийлэлд хамаарна.

Манай Монголд түгээмэл байдаг эцэг эхийнхээ тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг авч үрэх нь өөрийнх нь захиран зарцуулах эрхэд халдах эдийн засгийн хүчирхийллийн нэг хэлбэр юм. Хүмүүс гэр бүлийн хүрээнд энэ төрлийн хүчирхийлэлд өртөөд байгаа гэдгээ мэддэггүй, мэдсэн ч гомдол мэдүүлдэггүйгээс шалтгаалаад зөрчил, гэмт хэргийн тоон үзүүлэлт нь бага байгаа юм.

– Гэр бүлийн хүчирхийлэлд ямар хүмүүс өртдөг вэ, хүүхэд, эмэгтэйчүүд илүү эзэлж байгаа болов уу гэж бодож байна?

– Зөвхөн хүүхэд эмэгтэйчүүд ихэвчлэн өртдөг гэвэл өрөөсгөл.  Эрэгтэй хүн, нөхөр ч гэсэн өртөж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг 2 ангилж болохоор байгаа юм. Гэр бүл дэх эхнэр, нөхөр буюу хамтран амьдрагчдын хооронд,нөгөөдөх нь бусад гэр бүлийн гишүүдийн хүрээнд гэж ангилна. Судалгаанаас харахад хамтран амьдрагчийн эсрэг хүчирхийлэл нь бусад субъектийн эсрэг үйлдэгддэг хэргээс хэд дахин олон үйлдэгддэг болох нь нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид Хохирогчдын тоо оноор
2018 он 2019 он 2020 он 2021 он 2022 он
Гэр бүлийн хамаарлаар Эхнэр 607 374 511 604 456
Нөхөр 28 109 51 116 106
Хамтран амьдрагч 230 442 644 316 301
Эмээ 0 0 0 2 0
Төрсөн ах 19 22 20 12 11
Хадам эх 8 13 28 6 6
Төрсөн эгч 3 1 5 17 7
Төрсөн дүү 26 7 17 15 24
Төрсөн хүүхэд 45 40 58 49 60
Үрчилж авсан хүүхэд 7 1 6 1 1
Дагавар хүүхэд 28 39 48 48 57
Бусад 134 145 164 167 103

/ Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ангилж харуулбал/

Дээрх судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэлд цар тахлын үед гэрийн орчинд хүүхэд өртөж байсныг харуулж байна. Ер нь бол “хүчирхийлэл”-ийг дан ганц  хүчингийн гэмт хэргээр  ойлгох хандлага бас байдаг.  Хүүхдийн хувьд харанхуй өрөөнд цоожлох, буланд олон цагаар зогсоох, гарыг нь өргүүлж зогсоох зэрэг олон хэлбэрээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл хэлбэрүүдээр илэрч болно.

– Гэр бүлийн хүчирхийлэл нь ямар хуулиар зохицуулагдаж байгаа вэ? 

– Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой энэ хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн 5.4, Эрүүгийн хуулийн 11.7 хоёр хуулиар зонхилон  зохицуулж байгаа гэж болно. Энд нэг анхаарууштай асуудал нь, дээр дурдсан эдийн засгийн хүчирхийллийн хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.4-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ” гэж заасан нь эд хөрөнгийн шинжтэй хүчирхийллийн маш олон хэлбэрүүдийг тоочин дурдсан.

Харамсалтай нь Гэр бүлийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд гэмт хэрэг гэж үзээгүй, орхигдуулсан байх жишээтэй. Эдийн засгийн хүчирхийллийн хувьд 6 үйлдэл заасан байдаг. Үүнээс цөөхнийг нь зөрчил, гэмт гэрэг гэж үзсэн.

– Энэ гэмт хэргийг ямар тохиолдолд Эрүүгийн хууль,Зөрчлийн тухай хуулиар хоорондын ялгаатай хэрэглэж байна?

–  Зөрчлийн хууль нь Эрүүгийн хуулиас гол ялгагдах онцлог нь хүний биед гэмтэл учруулахгүйгээр үйлдсэн нэг үйлдлийг зөрчлийн хуулиар шийдээд байгаа. Харин гурав буюу түүнээс дээш үйлдэх юм бол эрүүгийн хуулиар тооноос шалтгаалаад гэмт хэрэг гэж үзэх үү эсвэл зөрчил үү гэдэг асуудал үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “зодсон” гэх үйлдэл нь 1 удаагийн шинжтэй байна. Хэрвээ 3 буюу түүнээс дээш зодсон /бие махбодын хүчирхийлэл/ бол гэмт хэрэг гэж үзнэ.

Гэхдээ энэ“зодсон” гэх үйлдлийг 3 буюу түүнээс дээш давтсан байх шаардлага нь сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийллийг нийлүүлээд гурав буюу түүнээс дээш байх юмуу,давтан гэдгийг яаж тоолох вэ гэдгийг Дээд шүүх өөр өөрөөр тайлбарлаж шийдсэн тохиолдлууд байна. Мөн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн асуудлыг нь оруулж тоолох уу үгүй юу гэдэг асуудал ч байна. Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай  хуульд хөөн хэлэлцэх хугацаа гэж бий.

Энэ хугацаан дахь “зодсон” гэх үйлдлийг мөн адил Дээд шүүх өөр өөрөөр тайлбарлаж шийдсэн тохиолдлууд ч байна. Зөрчлийн тухай хуульд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан бол Эрүүгийн хуульд зааснаар хорих ял, зорчих эрхийг хязгаарлах хоёр төрлийн ял оногдуулж хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Гэмт хэрэг Ял шийтгүүлэгчдийн тоо
2017 он 2018 он 2019 он 2020 он 2021 он 2022 он Нийт
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 33 73 176 67 60 84 493

/Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээр ял шийтгүүлэгчдийн тоо/

– Байнга гэдгийг яаж нотолж тогтоох вэ? 

– Хүмүүс болж өгвөл өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд наад зах нь цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Цагдаад өгсөн дуудлага хадгалагдаад явна. Ямар нэгэн байдлаар хохирсон гэж үзэж байгаа бол шүүх эмнэлгээр тогтоолгох ёстой. Энэ байнга гэдэг үйлдэл гэмтлийн зэрэг байх юм бол зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг биш эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага оногдуулах боломжтой, энд тоо хамаагүй. Дээрх хоёр шинж давхар байгаа бол давхар зүйлчлээд ял оногдуулна.

– Гэр бүл дэх хүүхдийн хүчирхийлэл маш эмзэг сэдэв. Хүчирхийлэл үйлдэгчийн ял бага байх, эсхүл ял завших гэх мэт хуулийн талаас ямар асуудлууд байна вэ?

– Хүүхдийн хувьд практик амьдрал дээр ийм зүйл байна. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл 2.1 дэх хэсэг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, энэ хуулийн 16.7 дугаар зүйлийн Хүүхэдтэй хэрцгий харьцах гэсэн энэ хоёр зүйл заалт хоорондоо нэлээн төстэй. Юугаараа ялгаатай вэ гэхээр хамгийн эхэнд хариуцлагаараа ялгаатай, хүүхэдтэй харгис хэрцгий хандах гэмт хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг шиг хорих ял байхгүй торгох, нийтэд тустай ажил хийлгэх,  зорчих эрхийг хязгаарлах ялтай байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ялтай адилхан хорих ял байх ёстой.Хүүхэдтэй харгис хэрцгий хандах гэдэг чинь адилхан л хүүхэд хохирогч болж байгаа гэмт хэрэг шүү дээ.

Үүнийг манай өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ ял өгүүлэхгүйн тулд хүүхэдтэй харгис хэрцгий хандах гэмт хэргээр шийдүүлээд өнгөрдөг. Энэ нь юугаараа ялгаатай вэ гэдгийг судлаад үзэхээр нэг нь байнга, удаа дараа гэсэн давтамжаас гадна, сэдлээрээ ялгаатай байдаг. Мөн хариуцлага хүлээлгэх насны хувьд гэр бүлийн хүчирхийллийн хувьд 16 насанд хүрсэн байдаг бол харгис хэрцгий хандах гэмт хэрэгт 18 насанд хүрсэн байхыг шаарддаг.

Ялгаатай тал 11.7.2.1 16.7.1
Обьектив тал Байнга/3 ба түүнээс дээш Удаа дараа / 2 ба түүнээс дээш
Объект Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхол Хүүхдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхол
Халдлагад өртөгч 18 насанд хүрээгүй хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэй 18 насанд хүрээгүй хүүхэд
Субъект Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 16 насанд хүрсэн хүн 18 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн
Ял … зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. … дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу 11.7.2.1 болон хүүхэдтэй харгис хэрцгий харьцах буюу 16.7.1 -н ялгаатай шинжүүд 

Шүүхээр шийдвэрлэгдсэн нэг кейсийг жишээ болгон авч үзвэл хүүхдийг гадуур тэнэлээ гэсэн шалтгаанаар дагавар хүүхдээ удаа дараа зодсон.Энэ нь тухайн хүүхдэд хөнгөн гэмтэл учруулсан, хөөн хэлэлцэх хугацааны хувьд ч авч үзсэн байнга биш удаа дараа гэдгээр хорих ялгүй шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа юм. Энэ хуулийн ялгаатай тал хариуцлага, ялын бодлогыг хууль тогтоогч нар өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох зөрчлийн тоон баримт дурдахад зодох гэдэг дээр 2019 онд 6089 байсан бол 2020 онд 7917 болж өссөн байна. Нэг удаагийн энэ “зодох” гэдэг үйлдэл  маань өөрөө зөрчил гэдэг ойлголтод хамаардаг.

–  Тэгэхээр судлаач таны хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага ялын бодлогод ямар байр суурь санал, дэвшүүлж байна вэ?

–  Миний хувьд нийгмийн гол эд эс болдог гэр бүлийн бүхий л зүйлийг хуульчлаад ялыг нь чангалаад байвал гэр бүлийн үнэ цэнэ үгүй болох аюултай гэж үзэж байна. Харин ялын санкцуудыг олон хувилбартай болгох илүү оновчтой. Тухайлбал, эдийн засгийн хүчирхийллийн хувьд торгох ял, гэр бүлийн хүчирхийллийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ялын оронд нийтэд тустай ажил хийлгэх гэдэг ч юм уу. Гэр бүлийн хүчирхийлэлд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тийм ч оновчтой биш улам л гэрийн нөхцөлд хүчирхийлэл үйлдэх нөхцөл боломжийг нь олгоод байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг дээр хорих ялыг заавал оногдуулах шаардлага байхгүй харин бусад төрлийн гэмт хэргээс зааглан илүү нарийвчлан ялгах нь зүйтэй гэж үздэг эрдэмтэн, судлаачид бий.

Гэмт хэрэг Ял шийтгүүлэгчдийн тоо
2017 он 2018 он 2019 он 2020 он 2021 он 2022 он Нийт
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 33 73 176 67 60 84 493

/ Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээр хорих ял авсан тоон мэдээ/

2017-2022 онд шүүхээр хянан шийдвэрлэсэн ГБХ үйлдэх гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлэгчээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 109 хэрэг байна.

– Нэг ийм сонин асуулт байна. Сошиалд гэр бүлийн гадуурх харилцаанд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгох  талаар маш олон хүмүүс бичсэн харагддаг. Энэ талаар таны байр суурь ямар байна?

– Судалгаа хийгээд явж байхад гадаадад гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй зөрчлийн хувьд маш олон төрлийн гэмт хэргийг хуульчилсан байдаг юм байна. Жишээ нь Серби, Киргиз, АНУ улсын зарим мужуудад гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа үүсгээд байгаа асуудлыг давхар гэрлэлтийн эсрэг гэмт хэрэг гэж хуульчилсан байдаг.Сербийн хуульд гэрлэсэн гэдгийг мэдсээр байж гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн бол ял оногдуулах хуулийн заалттай. Хамгийн сонирхолтой нь манай улс яг энэ асуудлыг 1926 онд “Шүүх цаазын бичиг”-д анх  тусгаж оруулсан байдаг.Солонгост иймэрхүү асуудлыг зохицуулсан хуультай байгаад хүчингүй болгосон юм билээ. Монголд энэ гэр бүлийн гадуурх харилцааг эрүүгийн хуулиар зохицуулах нь оновчтой биш, харин Зөрчлийн тухай хуулиар шийдвэл байж болох асуудал гэж бодож байна.

– Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар ярилцаж байгаа энэ сэдэв маань маш өргөн ойлголт, хамрах хүрээ том юм. Ярилцлагад танд чухалчилж онцолж хэлэх зүйл юу байна?

– Манайд 1926 оны “Хууль цаазын бичиг” хуульд,аливаа хүн өөрийн биеэс дээш доошоо тус бүр 3 үеийн доторх төрөл ургийн хүмүүстэй явалдвал 1-3 жил гянданд хорих буюу 600-1800 төгрөг хүртэл торгох ял оногдуулахаар заасан. Манай улсын хувьд төрсөн эгч дүүс хүртэл ийм харилцаанд орсон тохиолдол байна. Үүнийг судлаач миний хувьд гэмт хэрэгт гэж авч үзээд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд оруулах шаардлагатай. Зарим улс орны хувьд үүнийг цус ойртолтын гэмт хэрэг гэж үздэг.

Мөн маш олон хууль тогтоомж дээр хүчирхийлэлтэй холбоотой зүйлийг хуульчилсан байдаг. Жишээ нь хөдөлмөрийн хууль дээр ажлын байрны дарамт хүчирхийлэл гэх мэтээр. Харин энэ бүгдийг нийлүүлээд Хүчирхийлэлтэй тэмцэх гэмт хэрэг гэсэн нэг хуультай болгох хэрэгтэй. Зарим улс оронд нэг хуулиар бүгдийг нь зохицуулсан байдаг. Нөгөө талаар дарамт, хүчирхийлэл гэдэг хоёр ойлголтыг ялгаж авч үзэх хэрэгтэй.Тухайлбал ямар үйлдэл дээр Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал.

Үүнийг миний зүгээс хүчирхийллийн үйлдэл дээр зөрчлийн тухай хуульд хариуцлага шийтгэл хүлээлгэж, эрүүгийн хуулиар ял оногдуулах. Харин дарамт гэдэг ойлголтод ёс зүйн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.Үүнд ажлын байрны дарамттай холбоотой асуудлыг хамруулан авч үзнэ. Жишээ нь, Узбекистан улсын хуулийг судалж байхад дарамт хүчирхийлэл хоёрыг тусад нь авч үзээд дарамттай холбоотой энэ асуудлыг хариуцлага хүлээлгэхгүй, харин ёс зүйн асуудал гэж үздэг юм билээ.

– Миний саналыг хүлээн авч ярилцлага өгсөнд танд баярлалаа.

Өмнөх мэдээ

Н.Номтойбаяр эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал байв

Дараагийн мэдээ

Өнөөдөр (2024.01.30) цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Ярилцлага

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06
Ярилцлага

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05
Дараагийн мэдээ

Өнөөдөр (2024.01.30) цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд

М Хөгжлийн лигийн эмэгтэй анхны аваргаар "Старс" баг тодорч, 30 саяар шагнуулав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.