Оюу толгойн гүний уурхайд хүн угаартсан гэх мэдээллийн дагуу Оюу толгой ХХК-ийн хэвлэлийн албанаас тодрууллаа.
Хэвлэлийн ажилтан З.Болор ярихдаа “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тараад буй уурхайд хүн угаартсан гэх мэдээлэл нийтлэгдсэн. 2023 оны арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тухайн хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон” гэв.