БНСУ-ын Жэнжү хотноо Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөн ихтэй үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 49 улсын 400 гаруй тамирчин хүч үзэж байгаа бөгөөд тивийн аваргын төлөөх тулаан тавдугаар сарын 4-14-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Манай тамирчдаас өнөөдөр “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Ануужин 64 кг-д өрсөлдөж байна.
Тэрээр огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд хоёуланд тэргүүлэн, алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөн алт, нийт 3 шар медаль энгэртээ гялалзуулж, спортод хайртай монголчуудыг огшоов.