Зохиолч Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман Франц улсад тус улсын хэлээр хэвлэгдэж байна.
“Бөөгийн домог” бол Г.Аюурзанын 2010 онд анх уншигчдад хүрсэн.
Г.Аюурзана өөрөө энэ талаар “Орчуулахад амаргүй зохиолыг зоригтой сонгосон Р.Мөнхзул, романыг минь анх уншсан цагаасаа л франц хэлт уншигчдын хүртээл болгох гэж тууштай зүтгэсэн Жэгом Бушодоо гүн талархаж байна” гэжээ.
Тэр өөрийн сэтгэгдлийг “Нууцат арал”, “Парисын Дар эхийн сүм”, “Монте Кристо гүн”, “Бяцхан хунтайж”, “Жамаараа яваа ертөнц”-ийг шимтэн уншиж явсан хүүхэд насанд минь “Энэ номууд бичигдсэн хэлээр хожим чиний зохиол хэвлэгдэнэ” гэж хэн нэгэн хэлсэн бол яав ч итгэхгүй байсан даа” хэмээн илэрхийлжээ.
Францын “Editions Jentayu” хэвлэлийн газар нь “Nouvelles voix D’Asie” уриатай. Энэ нь “Азийн шинэ дуу хоолой” гэсэн утгатай юм байна.
“Бөөгийн домог” франц хэлээр энэ нэгдүгээр сарын 25-нд хэвлэлтээс гарна.