• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 4 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Дайны 2 жилийн ойгоор шинэ дайн эхлэх үү?

2024-01-22
Дэлхий
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

НАТО Путины шаардлагын өмнө нэг удаа бүдэрсэн нь 2022 оны хоёрдугаар сарын 24 байв.

Германы “Bild” хэвлэлд саяхан мэдээлснээр НАТО-ийн зүүн жигүүр хоёрдугаар сард ОХУ-д дайралт хийж магадгүй гэжээ. Энэхүү мэдээллийг Бундесвер буюу Холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэгт хүчний нууц баримт бичгээс эш татан бэлтгэсэн аж. “Bild” нь шар хэвлэл боловч НАТО болон ОХУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн үүсч болзошгүй гэх чухал асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй.

НАТО болон ОХУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн үүсч болзошгүй тохиолдол хэдийнэ хэд хэд гарсан. Түүгээр ч зогсохгүй цэргийн шинжээчид, улс төрчид янз бүрийн сценари боловсруулж, таамаглал дэвшүүлж байна. Тухайлбал, Их Британийн тэтгэвэртээ гарсан генерал Ричард Ширрефийн 2016 онд бичсэн номонд НАТО болон Оросын хоорондох дайн хэрхэн өрнөж болохыг бичсэн байдаг. Ричард Ширреф нь цэргийн өндөр албан тушаалд олон жил ажиллаж, тэтгэвэртээ гарсныхаа дараа өөрийн туршлагаа ном болгон бичжээ.

Сонгууль болон бусад үйл явдлын уялдаа холбооноос шалтгаалаад хоёрдугаар сарыг сонгосон байх магадлалтай. Гэхдээ нөгөөтэйгүүр, Орос, НАТО-ийн хоорондох дайн хэдийнэ эхэлсэн гэх өнцөг ч бий. Мэдээллийн орон зайд тэд хэдийнэ дайтаад эхэлсэн. Аюул заналхийллийг хэр бодитойгоор үнэлж, боломжит хувилбаруудыг хэр сайн боловсруулахаас дайн даамжрах эсэх нь шалтгаалах юм.

“Bild”-ийн хувилбарыг үгүйсгэх аргагүй ч магадлал багатай гэж “The new voice of Ukraine” хэвлэлд мэдээлжээ.

Балтын орнууд, Польш, Финланд, Швед зэрэг улсууд өөрсдөд нь тохиолдож болох аюул заналхийллийн талаар бодитой ойлголттой байдаг. Тийм ч учраас тодорхой, бодитой алхмуудыг хийсээр байна.

АНУ-ын бүх нөөц, хүчийг ашиглавал Орос тэсэхэд бэрх. Оросууд хэчнээн урьдчилан таамаглах аргагүй байсан ч үүнийг ойлгож байгаа. Тиймээс ОХУ-ын зорилго нь НАТО-ийн сул талыг олж дөрөөлөх. Тэд 2022 онд бүрэн хэмжээний дайралт хийхээсээ өмнө шаардлага тавьсан. НАТО үүнд хэрхэн хариулсныг бүгд мэднэ. Шуудхан хэлбэл НАТО-ийн хариу үйлдэл сул байсан учир Украин руу дайрвал болох мэт сэтгэгдлийг Орост төрүүлсэн гэж үзжээ. Тиймээс НАТО-г энд бүтэлгүйтсэн гэж дүгнэв.

Хэзээ нэгэн цагт ОХУ хурц стратеги ашиглалаа гэхэд НАТО үүнийг намжаахын тулд ямар нэг үйлдэл хийхгүй. Тэд бүхнийг нүдээ анин өнгөрөөж, ухрана гэсэн таамаглалыг “The new voice of Ukraine” дэвшүүлжээ.

Украин хэдий чинээ хурдан ялагдана, Оросоос НАТО-ийн орнуудад заналхийлэх нь төдий чинээ багасах аж. НАТО яаж хөдлөхийг Орос яг одоо туршиж байна. НАТО Украиныг ямар хүчтэй дэмжиж байгаагаа харуулж чадвал, ОХУ-ыг зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг нь итгүүлж чадвал Путин логикийн хувьд үүнийг ойлгоно.

Украины зардлаар эвслийн гишүүн орнуудыг Оросын түрэмгийллээс урьдчилан хамгаалах боломж НАТО-д байна. Украиныг яг одоо НАТО-д элсүүлэх боломжгүй гэх үндэслэлүүд нь нэг талаасаа өөрсдийгөө зөвтгөх гэсэн оролдлого. Яг л алдарт Будапештийн санамж бичиг шиг. Ашиглая гэвэл зориулалтаар нь ашиглаж болох ч… Шалтаг болгомоор байвал зөв үгээ олчихож дөнгөх юм.

Тэгвэл НАТО-гийн үндэсний удирдагчдын цэргийн хорооны дарга, адмирал Роб Бауэр саяхан хэлэхдээ “Барууны орнууд Оростой хийх дайн, санаанд оромгүй зүйлд бэлтгэлтэй байх ёстой” гэсэн юм.

“Бид амар амгалан байгаа нь өгөгдсөн зүйл биш. Тийм ч учраас НАТО дайнд бэлтгэж байна. Оростой зөрчилдөж байна. Бид бүх хүрээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Дайн болсон ч бай үгүй ч бай олон хүнийг олох тогтолцоо байх ёстой. Тэгж байж дараа нь дайчилгаа, цэрэг татлага яригдана. Мөн дайтсан тохиолдолд мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийн тулд хангалттай хурдаар зэвсэг, сум үйлдвэрлэх чадвартай байх хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Мөн Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус ОХУ-аас НАТО-ийн аль нэг улсад довтлох магадлалтай гэв. Тодруулбал, “Бид бараг өдөр бүр Кремлийн заналхийллийг сонсдог. Путин хэзээ нэгэн цагт НАТО-ийн улс руу халдаж магадгүйг бид анхаарах хэрэгтэй. 5-8 жилийн хугацаанд ийм зүйл болох магадлалтай” гэжээ.

Өнгөрсөн сард тус эвслээс “Холбоотон орнууд эвслийн зүүн жигүүрт байлдааны бэлэн хүчээ байрлуулахыг эрмэлзэж байна” гэж мэдэгджээ.

НАТО-ийн гэрээний 5-р зүйлд зааснаар эвслийн аль нэг гишүүн рүү халдсан тохиолдолд бүгд рүү нь халдсанд тооцох юм. Энэ бол НАТО-г батлан хамгаалах эвсэл гэж нэрлэсэн гол шалтгаан. Хүйтэн дайн дууссанаас хойш эвсэл 14 шинэ улсаар бүл нэмсэн. Тэр дундаа хуучин Варшавын гэрээний улсууд болон нэгэн цагт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын гурван улсыг өөртөө нэгтгэсэн нь Путины хувьд заналхийлэл гэж харагджээ.

Өдгөө Украиныг НАТО-д элсүүлэх тухай яригдаж байна. 2008 оноос хойш Украиныг НАТО-д элсэх тухай яриа үргэлжилж буй. 2014 онд Оросыг дэмжигч ерөнхийлөгчөө огцруулснаас хойш Украин улс төрийн хувьд барууныхантай илүү ойртож, НАТО-той хамтарсан цэргийн сургуулилт хийж, зэвсэг нийлүүлж эхэлсэн. НАТО, Украины харилцаа өргөжихөөс сэргийлэхээс тулд Путин улаан шугам татах хэрэгтэй гэж үзсэн ажээ.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE, YAHOO NEWS

Өмнөх мэдээ

Иргэдийн гомдлоор эргэж сэргээсэн 71 чиглэлийн “өөрчлөлт”

Дараагийн мэдээ

Д.Бат-Эрдэнэ: Бэлэн мөнгө тараасныг илчилвэл урамшуулал олгоно

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
Дэлхий

“Алсын Хараа-2050”-д “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна

2024-09-27
Дэлхий

Сөүл хотод автомашин явган зорчигчдыг дайрч есөн хүнийг амийг бүрэлгэсэн ноцтой осол гарчээ

2024-07-02
Дараагийн мэдээ

Д.Бат-Эрдэнэ: Бэлэн мөнгө тараасныг илчилвэл урамшуулал олгоно

Тойм: О.Хангай 29 дэх түрүүгээ хүртэж, Киришима сайхан боломж алдав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.