УОК-оос дэлбэрэлт болсон ослын талаар мэдээлж байна.
Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан “2167 УЕ улсыг дугаартай Дашваанжил ХК-ийн автомашин НИТХ-ын 2014 оны 102-р тогтоолоор батлагдсан нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах зөвшөөрөл өгөх журмын 2.2 дахь заалтын дагуу С,Е ангиллын зөвшөөрлийг Нийтийн Тээврийн Газраас авсан мэдээлэл урьдчилсан байдлаар бүртгэгдээгүй байна” гэв.
Энэ чиглэлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагааг Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар хэрэгжүүлж ажилладаг юм байна.
Осол гарсан шөнийн 01:00 цагаас хойш тухайн уулзварын хөдөлгөөн сийрэгжсэн байсан учраас биет хөдөлгөөн зохицуулалт байгаагүй. Гэрлэн дохиогоор зохицуулалт хийгдээд явах боломжтой сийрэгжилттэй байсан гэв.