Сү.Батболд том мэдэгдэл гаргажээ. Ингэж мэдэгдэл хийдэг хүн мөн билүү. Тийм болохоор анзаарлаа. С.Батболдод шүүмжлэлтэй ханддаг хэсгийхнийг миний бие дэмждэг, хамтран шүүмжилдэг хүмүүсийн нэг болохоор тэдний нийгэмд өгдөг мэдээллүүдээс авч, өнөөдрийн мэдэгдэлтэй харьцууллаа…
Ерээд оны сүүлээр “Майн Инфо”-гийн захирал Батсайхан, Тавантолгойн орд газрын лицензийг “Алтай трейдин”-гийн босс Батболд дээр барьж ирсэнээр л энэ бүх зүйл эхэлсэн юм шиг харагддаг даа. Тухайн үед С.Батболд 100 мян орчим доллароор тус лицензийг авсан болов уу. Яг үнэндээ ямар аймаар том хөрөнгө худалдаж бгаагаа Батсайхан ч мэдээгүй, Батболд ч сайн багцаалаагүй. Тэр үедээ “Алтай трейдин”-д 100 мянган доллар нэг их мөнгө биш. Аль ерээд онд л Далай ламыг Монголд авчрах, монголчуудтай уулзуулах зардлыг дааж бсан компани.
Тухайн үед нүүрсний үнэ ч нохойн баас. Хэзээ ч ашиглах юм, ашгаа өгөх юм бүү мэд. Гэтэл 2000 оны дундаас бужигнаад явчихсан. Оросын, Хятадын, Гурав дахь орны хөрөнгө оруулагчид санал тавиад эхэлсэнийг бүгд мэднэ. Лиценз нь Сү.Батболдын сейфэнд бгаад бдаг. Яаж л бол яаж гадныхантай наймаалцах, ашиг хийх, бүр ухаад гаргах боломж ч их болсон. Сүүлд Буянгийн Жаргалсайхан ярьсан бдаг, “Сү.Батболд хачин нөхөр дөө, надад тэр лиценз бсан бол би дээр нь ёстой бүжиглэх бсан юм. Төрд зүгээр өгчихдөг малдаа…” гэж. Бодвол гадныханд үнэ хүргээд, ашиг хийгээд алж өгөх байснаа ярьсан нь тэр байх. Эсвэл өөр утгаар юм болов уу.
Сү.Батболдыг шүүмжилдэг, бас түүнийг дэмждэг нөхдүүдийн бичсэнээр бол түүнийг улс төрд орчихсон байсан 2007 оны хавар тухайн үеийн Монгол дахь ОХУ-ын элчин сайд Дерковский оройн зоогонд түүнийг урьсан бдаг юм. Мань эр урилгыг нь хүлээн авч, 100 грамм татах санаатай очтол Элчин сайдтай хамт энгийн хувцастай нэг орос залуу сууж бсан нь алдарт Дерипаска. Одоо ч Оросын баячуудын толгойд байгаа, дэлхийн баячуудын жагсаалтад дээгүүр бичигддэг олигарх. Элчин сайд Дерковский бол Монголын бүх том дарга нарыг “Чи” гэж дууддаг. Түүнд нь С.Баяр маш таагүй ханддаг бсныг миний үеийн сэтгүүлчид мэднэ. Дерковский одоо бол нас барсан, харин түүний охин нь өнөөдөр Путины засаг захиргаанд гайгүй алба хашдаг, Монголыг нэлээд анхаардаг нэгэн бий. Кремль Монголд анхаарлаа ингэж уламжлуулдаг. За энэ дэмий яриа…
За энэ оройн уулзалтаас л их юм эхэлсэн гэж сэтгүүлчийнхээ хувьд би үздэгдээ. Бусад хүмүүс юу гэж дүгнэдэгийг бол мэдэхгүй. Өнөөдрийн энэ их үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл, гүтгэлэг дайралт, нийгмийн сэтгэл зүйн инженерчлэлийн эхлэл хэзээ, хаана, юунаас болж тавигдсан талаар ямар бодолтой явдгыг өнөө цагийн нэр бүхий хоёр улс төрчөөс асуумаар бдаг ч үнэндээ ойр биш учраас боломжгүй. Хоёр нөхөрт өөр өөрийн эхлэл цэг бдаг биз. Би лав өнөөдөр ч Монголын нийгмийн дуулиан шуугиан бгаа Таван толгойн орд газартай С.Батболдыг ямар нэг бдлаар холбодог асуудал энэ оройны уулзалтаас эхлэлтэй байх магадлал өндөр гэж үздэгээ хэлэх бна.
Оросын олигарх Олег Дерипаска бол шууд л Тавантолгойг авах саналыг Сү.Батболдод тавьсан /за бараг тулгасан болов уу/. Харин Сү.Батболд соёлтойгоор татгалзсан. Бодьё, тунгаая, эргэж хариу хэльё. Ингэж хэлээд шууд хаясан, чимээгүй алга болсон монгол юм шиг бна лээ. Энэ хугацаанд Дерипаска зүгээр суугаагүй Монголд харьцаж болох бүхэнтэй харьцсан, хамтарсан, Тавантолгойг авах ажиллагаа явуулсан… Сү.Батболд гүлдийсэн учир шүү дээ.
О.Дерипаскаг бүгд мэднэ. Тухайн үедээ ч мэддэг бсан. Путины гарын хүн. Б.Ельцины ач охины нөхөр. Дорнод Сибирийн хамгийн том цахилгаан үйлдвэрлэгч, түгээгч, монопол “Иркутскэнерго” компанийн хувьцааг тухайн үедээ авсан, ингэснээр Эрхүүг мэдэлдээ бүрэн авч, үргэжлүүлэн Монгол руу анхаарлаа хандуулсан. Монголын олигархи Сү.Батболдоос нүүрсний ордыг нь амархан авна гэж үзсэн байх. Басчиг том үнийн дүн санал болгосныг нь Сү.Батболдын талаар бичдэг хүмүүсийн материал, нийтлэл, нэвтрүүлгүүдээс та бид харж байна. Нийтлэлчдийн бичсэнээр бол Дерпаскад Монгол амар биш, урьдын Монгол биш болсон гэдгийг ойлгуулсан үйл явдал болсон. “Базовый элемент”, “Расул” компанийн эзэн тэрбээр 90 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм өндөрлөгт хүрэхийн тулд, Оросын хөрөнгийг хамахын тулд юу эсийг хийсэн, туулсан байхав дээ. Тухайн үед Монгол улсын Төсвийн нийт зарлага 764,6 тэрбум төгрөг байсан байх. Дерипаскийн санал болгосон үнийн дүнд бол баргын аавын хүү нурна. Харин Сү.Батболд мөнгө бариад үзчихсэн. Түүний Тавантолгойг авч үлдсэн талаар тухан үеийн том бизнесменүүд өөр хоорондоо их ярьдаг. Тэдний хоорондын яриаг тэр чигээр нь нийгэмд хүргэвэл өнөөдрийн С.Батболд руу инээж харах хүн олон. Даана ч тэд дуугардаг хүмүүс биш. Уг нь бол эх орон л үнэртэдэг ярианууд. Ерөнхий сайд асан С.Баяр л ганц удаа “Сү.Батболд бол ард түмний өмнө гавьяа байгуулсан хүн шүү” гэж Тавантолгой дээр дуугарсан нь хэвлэлийн хуудаснаа үлдэж. За тэгээд бусад нь бол Сү-г зүхсэн, зүхсээр бна.
Тэгэсгээд ганц Дерипаска ч биш хятадуудын зүгээс санал болгосон бдаг. Оросын нөлөө бүхий өөр бизнесменүүд ч уулзалтад урисан харагддаг, Солонгосчууд ч зүгээр суулгаагүй… гадныхны эрх ашиг Тавантолгой дээр төвлөрсөн, шунасан, шулуухан хэлэхэд авахаар дайрцгаасан. Үүндээ Монголоос ашиглаж болох бүх хүнийг ашигласан.
Энэ бүх үйл явцын дунд тухайн үед Оросоос орж ирсэн 800 мянган ам.долларын пиарын санхүүжилт хамгийн ноцтой нь. Манай салбарын тодорхой төлөөллүүд нэлээн үүрэгтэй оролцсон. Үүнийгээ ч зарим нь сүүлд ярьдаг. Хөөн хэлэлцэх дууссан юм чинь. Их мөнгө шүү. Тэр өдрүүдээс эхлэн Монголын сонин хэвлэл, телевиз, сайтуудын нүүрэнд Сү.Батболд гол дүр болсон. Тэр доллар бол энэ нөхрийг харлуулахад чиглэсэн. Одоогоос 17 жилийн өмнө нэг хүнийг гутаахад зориулсан ийм их мөнгө орж ирсэн нь Монголд бол түүхэн амжилт. Өнөөдөр ч давтагдахад бэрх үзүүлэлт. Зөвхөн ганц улс төрчид зориулсан мөнгө шүү дээ. Үр дүн нь бол харин мундаг, дуусахгүй үргэлжилдэг, үр дагавар ихтэй юм бна.
Ийм их мөнгөний амтанд орсон хэсэг бүлэг хүмүүсийн ажиллагаа эцэстээ гол хоёр дүрээс хальсан. Хоёр нөхрийн өөрсдөөс нь хамааралгүй болох шатандаа өнөөдөр орсон. Нэгэн дээр нь орж нөгөөг нь ярьдаг, яс хаядаг. Тэр дундаас ашиг хонжоо хайдаг. С.Батболд бол дипломат зангаа гаргаж “Аан тийм үү” гээд суучихдаг бололтой. Нөгөө тал нь болохоор “Аан тийм үү, яг л тэгсэн бгаа, алаад өгье” гээд босдог ч юм уу, хэн мэдэхэв. Эр хүмүүс шиг ойлголцох насан дээрээ ирчихсэн хүмүүсдээ…
Сүүлийн өдрүүдэд олны анхааралд байгаа С.Батболдын албан ёсны мэдэгдэл дээр тойм хийхэд ингэж л харагдаж байна.
Энэхүү нөхөр С.Батболдыг байсхийгээд “хойд захын хар овоохой” болгодог нь орчин цагийн айхавтар технологийн жишиг болжээ. Бүгдийг түүнд аваачиж наадаг, тэгж нийгмийг төөрөгдүүлээд араар нь жинхэнэ муу муухайгаа хийдэг. “Нээрэн энэ муу Сү л ард нь бгаа юм бна” гээд түүнийг хардаж, зүхэж байх хойгуур нь жинхэнэ луйварчид зорилгоо гялс биелүүлдэг. С.Батболдыг долоогоод бгаа юм биш биднийг ингэж төөрүүлээд байна шүү гэж сэрэмжлүүлж бна. Бүх зүйл болоод өнгөрсөний дараа нөгөө хууртагдсан нөхдүүд “Өө новш гэж Сү.Батболд биш л бсан юм бна ш тээ” гээд сууж байхтай олонтой таарах юм бна шүү дээ…
Одоо бүгдээрэй хууртагдаж амьдармааргүй бна. Бүтэн 30 жил хууртлаа. Өнөөдөр бгаа царайгаа хардаа. Нийгмийн сэтгэл зүйн инженерчлэлд бүрэн автсан, жаахан хүүхдүүд шиг юмнууд гар утсан дотроо амьдарч бна. Утсыг чинь харин тэд удирдаж бна…