“Дэлхийн гоо бүсгүй” 2016 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцон, шилдэг 11-т шалгарч байсан мисс, жүжигчин А.Баярцэцэг Их Британийн алдарт хөлбөмбөгч асан Дэвид Бекхамтай уулзжээ.
Бекхам А.Баярцэцэгт Монгол Улсад зочилж хүүхдүүдэд хөлбөмбөг тоглох мотиваци өгөх хүсэлтэй гэдгээ хэлсэн байна.
Алдарт Бекхам анх 1991 оны долоодугаар сард “Manchester United” клубт дадлагажигчаар элссэн билээ. Тэрбээр мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа 719 тоглолт, 129 гоолтой дуусгасан юм. Мөн тэр Премьер лигийн зургаа, Английн цомын хоёр, “MLS” цомын хоёр, Аваргуудын лиг, Ла Лиг болон Лиг 1-ээс тус тус нэг цомтой юм.