Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр явганаар зорчин явсан иргэн Д голын мөс цөмөрч орсон байна.
Ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, иргэн Д /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Улмаар “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнээс гаргаж анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕ