• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 10 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Дэлгүүрээс бараа хулгайлсан хэрэгт сэжиглэгдсэн Шинэ Зеландын парламентын гишүүн огцров

2024-01-17
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Шинэ Зеландын парламентын гишүүн дэлгүүрээс хэд хэдэн удаа бараа хулгайлсан хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн тул албан тушаалаасаа огцорчээ.

Ногоон намын хууль тогтоогч Голриз Гахраман нийтдээ гурван удаа дэлгүүрээс хувцас хулгайлсны нэгийг нь Оклэнд хотод, хоёрыг нь нийслэл Веллингтонд үйлдсэн гэгдэж байна.

Хүүхэд насандаа гэр бүлийн хамт Иранаас дүрвэж ирсэн тэрбээр 2017 онд Шинэ Зеландын засгийн газрын гишүүн болсон анхны цагаач болж байжээ. Улс төрч болохоосоо өмнө Гахраман НҮБ-д хүний эрхийн хуульчаар ажиллаж байсан юм.

Ажлын стресс дарамт нь санаанд оромгүй үйлдэл гаргахад хүргэснийг тэр тайлбарлажээ.

“Олон хүний урмыг хугалсандаа би маш их харамсаж, уучлал гуйж байна” гэж Гахраман мэдэгдсэн байна.

Өчигдөр түүний Оклэнд хотын брэнд дэлгүүрээс гар цүнх авч гарсныг харуулсан хяналтын камерын дүрс бичлэг ил болсны дараа огцрох шийдвэрээ зарлажээ.

42 настай Гахраман өмнө нь ямар нэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй юм.

“Энэ бол миний тайлбарлаж чадах зан үйл биш. Эмнэлгийн үзлэг шинжилгээний дараа би өөрийгөө хэвийн биш байгааг ойлгосон. Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн надаас урьд өмнө гарч байгаагүй уг үйлдлийг сүүлийн үеийн үйл явдлуудаас үүдэлтэй стрессийн хариу үйлдэл гэж дүгнэсэн” гэж тэр мэдэгджээ.

Ногоон намын тэргүүлэгчдийн нэг Жэймс Шоу огцрох өргөдлөө өгсөн гишүүнээ “Парламентад сонгогдсон цагаасаа хойш бэлгийн хүчирхийлэл, бие махбодын хүчирхийлэл, амь насанд нь халдах заналхийлэлд байнга өртөж байсан” гэж тайлбарласан байна.

“Энэ нь парламентын бусад гишүүдтэй харьцуулахад илүү их стресс дарамтыг түүнд учруулсан. Парламентын гишүүнээр ажиллах хугацаанд нь цагдаа нар дээрх заналхийллүүдийг шалгаж байсан. Та ч гэсэн ийм нөхцөлд амьдарч байсан бол үр дагаврыг нь амсах байлаа” гэж тэр хэлжээ.

Гахраман өмнө нь онлайн орчинд болон бодит амьдрал дээр өөрийн гарал угсаа, хүйс, үзэл бодолтой холбоотой дарамт шахалт амсаж байгаагаа хэд хэдэн удаа ярьж байсан юм.

“Онлайн орчинд намайг айлгаж сүрдүүлэх болсонтой холбоотойгоор би парламентын чуулганд ирэх болон явахдаа хамгаалагч дагуулж явах болсон” гэж тэр 2021 онд TVNZ сувагт ярьж байжээ.

2017 онд Гахраман цагаан арьстныг дээдлэгч этгээдүүдийн сүрдүүлгийн улмаас хувийн хамгаалалт авч байсан юм.

Сүүлийн үед Хамас-Израилийн дайнтай холбоотой түүний Палестинчуудыг өмгөөлсөн байр суурийг зарим хүмүүс нэлээд шүүмжлэх болсон байна.

 

Эх сурвалж: BBC

 

Өмнөх мэдээ

Өмнөд Солонгосын тулаант төрлийн шилдэг уран бүтээлчид Нэтфликсийн шинэ кинонд нэгджээ

Дараагийн мэдээ

Налайх дүүргийн худалдааны төвөөс 75 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг Төв аймгаас баривчилжээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Налайх дүүргийн худалдааны төвөөс 75 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг Төв аймгаас баривчилжээ

Оросын нийслэлийг Эрхүү хотод шилжүүлэх санаа хэрэгжих боломжгүйг Кремль мэдэгджээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.