Уур амьсгалын өөрчлөлт хурдасч байгаа энэ үед дэлхийн томоохон банкууд байгальд ээлтэй салбарыг дэмжиж ажиллана хэмээн амласан ч чулуужсан түлшний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд олон тэрбум ам доллар зарцуулсаар байна.
Өнгөрсөн онд газрын тос, байгалийн хийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд дөрвөн их наяд долларын ашиг олсон ч банкууд чулуужсан түлшний үйлдвэрийг санхүүжүүлэхэд 673 тэрбум ам доллар олгожээ.
2016 онд уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсанаас хойш амлалтаа биелүүлэхгүй байгааг судлаачид онцолж байна. Мөн АНУ бүх чулуужсан түлшний үйлдвэрлэлийн санхүүжилтийн 28 хувийг буюу дийлэнх санхүүжилтийг олгосон байна.
Мөн ОХУ Украйны эсрэг дайны улмаас үүссэн эрчим хүчний хямралын үр дүнд чулуужсан түлшний үнэ өсөж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлсөн бөгөөд газрын тос, байгалийн хийн компаниудын орлого огцом өсжээ.
Эх сурвалж: CNN Business