• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 7 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

ДҮГНЭЛТ: Дэлбэрэлтийн улмаас галд өртсөн 201, 207, 830, 204 дүгээр барилгын зарим нь ашиглалтын шаардлага хангахгүй

2024-04-04
Онцлох мэдээ
A A
0
13
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэлбэрэлтэд өртсөн барилгууд ашиглагдах боломжтой эсэх талаар дүгнэлт гарчээ.

12 байгууллагын 32 хүн дэлбэрэлтэд өртсөн дөрвөн барилга дээр ажилласан байна.

Дүгнэлтийг Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал “Галд өртсөн 201, 207, 830, 204 дүгээр барилгад үзлэг, шалгалтыг хийсэн. Барилгын галд өртсөн байдал, төмөр бетон бүтээцийн ан цавын хэмжилт, хэв гажилт, хамгаалалтын үеийн зузаан, нүүрсхүчлийн хийн нэвчилт, материалын бат бөх чанар, металлын хатуулга, барилга байгууламжийн галд тэсвэржилтийн хэмжилтийг 10 багаж ашиглан хийж, ажлын хэсгийн дүгнэлт гарлаа.

207 дугаар байрны галд өртсөн 63 айлын техникийн давхар, дам нуруу, багана, хучилт, хэв гажилтыг дээж авч шинжиллээ.

204 дүгээр байрны гадна хана, 201 дүгээр байрны зүүн хана, дам нуруу, 830 дугаар үндсэн хийцэд үзлэг шалгалт хийв.

207 буюу нийт орон сууцны барилгын цахилгаан шугам сүлжээний ашиглалтын байдалд УБЦТС ТӨХК-аас хэмжилтүүд хийсэн байна.

Эрчим Хүчний Үндэсний Төвөөс байрнуудын шугам, хоолойн хөлдөлт, хагарлыг шинжилж, 13 дээж авсан.

Галд өртсөн болон өртөөгүй айлуудын халаах хэрэгсэл, цэвэр, бохир усны шугамаас дээж авч, шинжилгээ хийсэн юм.

Барилгын Хөгжлийн Төвийн лабораториор 830 дугаар байрны 1, 2, 3 дугаар орцны айлуудын дулаан алдагдлыг хэмжилт хийлгүүллээ.

Галд өртсөн 207 дугаар байр нь 12 давхар, 63 айлынх, 2017 онд ашиглалтад орсон. Тухайн барилгын гадна фасадын 75 хувь нь галд өртсөн. 10 айлын сууц бүхэлдээ, 45 айлын гал тогоо, унтлага, ариун цэврийн өрөө хэсэгчлэн галд өртсөн, найман айл галд өртөөгүй.

Реконстракшн төвөөс ирсэн дүгнэлтээр багана дам нуруунд үүссэн ан цав, өргөний хэмжээ барилгын нормоос тав дахин их гарсан нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бөхийн түвшнийг хангахгүй. Барилгын баруун талын баганын оройд шилжилт үүсэж, дам нуруунд ан цав гарсан нь барилгын норм дүрмийг хангахгүй.

Нүүрсхүчлийн хийн нэвчилт тухайн барилгуудад нийтийн уртын дагуу тархсан, арматур зэврэлтэд өртөх эрсдэлтэй дүгнэлт гарлаа.

Галын оргил үеийн температур хучилтын хавтангийн ажлын арматурт 512 градус, өрөөний температур 1,036, дам нурууны арматурт 625 градуст хүрсэн нь хавтангийн ажлын арматурын хэв гажилт заагдсан хэмжээнээс хэтэрч, чийгшлийн хэмжээ алдагджээ.

Нийт барилгын 210 ширхэг баганаас 8.8 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн, металл баганын 50 хувь бүрэн шатсан, 391 ширхэг төмөр бетон дам нурууны 9.5 хувь нь галд хүчтэй нэрвэгдсэн, өргөтгөлийн металл дам нурууны 60 хувь бүрэн шатсан, төмөр бетон хучилтын долоо хувь галд өртсөн, металл хучилтын 60 хувь бүрэн шатсан нь ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй.

Барилгын гадна талын дулааны сүлжээнд ямар нэгэн асуудал үүсээгүй. Дотор талын цэвэр болон халуун ус, халаалтын шугамууд эвдэрсэн.

Харилцаа холбооны болон цахилгаан шугам сүлжээний хувьд зарим шугам эвдрэлтэй.

Үндсэн хоёр лифт ашиглалтын шаардлага хангахгүй болсон.

830 дугаар байр 16 давхар, 2015 онд ашиглалтад орсон, 294 айлын сууц. Тус байрны 1, 2 дугаар давхар галын нөлөөлөлд өртсөн. 1, 2 дугаар давхрын ан цав, хэв гажилтгүй, шаардлага хангаж байна гэж үзсэн. Дам нуруу, хучилтын 1.2-1.4 хувь галд өртжээ. 1, 2 дугаар давхрын гадна фасадыг солих, бэхэлгээг хүчитгэх хэрэгтэй. Дулааны алдагдал хана буюу цонхноос шалтгаалж буй учир цаашид судлах хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Галд өртсөн хоёр оффисын халаах хэрэгслүүд солигдсон, үйл ажиллагаа явуулж болно.

201 дүгээр барилгын зүүн талын таван давхар ахлах сургуулийн барилгын баруун хана галд өртөж, дулаалга шатсан, үндсэн хийцүүд өртсөн учир шинэлэх, тооцоо судалгаа хийх асуудал гарч байгаа. Доторх цахилгаан, дулааны шугам, лифт ашиглагдах боломжтой.

204 дүгээр барилга нь усан бассейн, заалны зориулалттай, таван давхар. Барилгын зүүн хэсэг 1-5 давхар хүртлээ гадна дулаалга, үндсэн хийцүүд галд өртсөнийг солих, засах шаардлагатай гэсэн урьдчилсан шийдвэр гарч байна.

Галын дөл хоёр давхрын өргөтгөлөөр буюу баруун хойд булангаар орж, өрөөний халаах хэрэгсэл, цахилгаан шугам галд өртсөн байна гэсэн ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтүүд гарлаа” хэмээн танилцууллаа.

Өмнөх мэдээ

Н.Ганибал: “Эрдэнэс Баянбогд” 10-15 метро барих хэмжээний ашиг олохоор том орд. 2-3 төсөл хэрэгжүүлэхээр жижиг биш

Дараагийн мэдээ

Б.Эрдэнэсайхан: Нэг хийлгэсэн шүдний ломбо нь насан туршийнх юм шиг ойлгодог хүмүүс байна

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Онцлох мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-04-14
Дараагийн мэдээ

Б.Эрдэнэсайхан: Нэг хийлгэсэн шүдний ломбо нь насан туршийнх юм шиг ойлгодог хүмүүс байна

Академич Шаравын Болд МАУА, ШУА

Өндөр гэгээн Занабазарын зохиосон нэгэн үсгийг эртний эмийн судраас шинээр нээсэн

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    39 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.