• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Д.Дэлгэрзул: “Beauty Expo 2024” үзэсгэлэнд гоо сайхны салбарын шилдгүүд нэгдээд байна

2024-01-08
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Beauty Expo – 2024 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд товлогдсон бөгөөд үзэсгэлэнгийн талаар Ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн захирал Д.Дэлгэрзултай ярилцлаа.

– Beauty Expo 2024 үзэсгэлэн 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог, давуу талыг дурдвал?

Бизнесийн салбар бүрд өөр өөрийн хөгжил, дэвшил, өрсөлдөөн, чанар, тогтсон стандарт, алдаа оноо гэж бий. Түүнийг хэрэглэгчдэд таниулах, сурталчлах, мэдээлэх, бодит байдлыг олон нийтэд хүргэхэд аливаа үзэсгэлэн, экспо маш үр дүнтэй байдаг. Ийм арга хэмжээ нь тухайн салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг нэг цагт нэг дор цуглуулж, маш олон хэрэглэгчидтэй шууд холбож өгдөг гол ач холбогдолтой. Мөн өөрийн бизнесээ өргөжүүлэх, өөр түншлэл бий болгох, салбарын байр сууриа бататгах, харилцагчдын тоо болон борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх гээд маш олон давуу талтай.

Энэ жилийн Beauty Expo 2024 Олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнд хилийн чанадаас маш олон компаниуд оролцох хүсэлтээ ирүүлсэн. Тухайлбал, Солонгос, Япон, Турк, Польш, Франц, Герман, Орос, Хятад зэрэг 10 гаруй гадаадын, дотоодын 100 гаруй хувиараа бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд оролцохоор бүртгэлээ баталгаажуулсан байгаа. Энэ нь бидний болоод үзэсгэлэнд оролцогч байгууллагуудын хувьд бизнесээ гадагш тэлэх том боломжийг олгож байгаа бөгөөд нөгөөтэйгүүр манай үзэсгэлэн Олон улсын түвшинд зохион байгуулагддаг гэдгийн тод илэрхийлэл болж байгаа юм.

Бид оролцогч байгууллагууддаа сэтгэл ханамж, ашигтай хамтын ажиллагаа, олон улсын стандартыг санал болгодог бол хэрэглэгчдэдээ нэгэн дор олон үйлчилгээ, хямдрал урамшуулал, сонголт, харьцуулалт хийх боломжийг олгодог.

Гоо сайхны салбар өөрөө маш өргөн цар хүрээтэй, том салбар. Хэрэглэгчид нь ямар ч насны хүн байх боломжтой учир асар өндөр өрсөлдөөнийг бий болгодог. Харин энэ өрсөлдөөн нь салбарын хөгжилд шууд нөлөөлөхөөс гадна бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг тэр хэрээр хангаж, чанарыг бий болгодог гэж боддог. Ер нь энэ салбарт ажиллана гэдэг асар том хариуцлага юм гэж хэлмээр байна.

– Beauty Expo 2024 үзэсгэлэнд оролцох болон зочлохын давуу талыг дурдвал?

Энэ жилийн үзэсгэлэнд оролцож буй байгууллагуудын хувьд 3 өдрийн турш өөрсдийн брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэгэн дор, өргөн цар хүрээнд сурталчилж, таниулах тул хэрэглэгчдээ нэмэх, шинэ бүтээгдэхүүний нээлт хийх, хамтран ажиллах гадаадын болон дотоодын түнштэй болох зэрэг олон давуу талтай. Харин зочдын хувьд гоо сайхны салбарын бүхий л үйлчилгээг нэг дор хямдралтай, бэлэгтэй, урамшуулалтай нөхцөлөөр  авах боломжийг олгож байгаа. Мөн бүтээгдэхүүн авахаар ирсэн хүн бүрд харьцуулалт, сонголт хийхэд хамгийн таатай орчин байх болно гэдэгт итгэлтэй байна.

– Beauty Expo 2024 үзэсгэлэн олон улсын гэх тодотголтой, мөн дээрээс нь өндөр түвшинд зохион байгуулагддаг гэдгээрээ үнэмлэхүй ялгарч чаддаг. Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд олон улсын томоохон байгууллага оролцож байгаа юу?

Тиймээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад оролцогч байгууллагууд илүү төрөлжсөн. БНСУ-ын Котра корпорацын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар Котра Улаанбаатар, Vedette Mongolia, Desembre Mongolia,Cloud Nine Mongolia зэрэг олон улсад танигдсан томоохон компаниуд оролцож байна. Цаашлаад Bourjois, Kara Beauty, Essane, Ruby Rose болон Hanmi зэрэг дэлхийн гоо сайхны салбарт түүчээлэгч, томоохон брэндүүд оролцохоор болсонд баяртай байгаа. Мөн Монголдоо тэргүүлэгч, өөрийн салбарын техник технологийн дэвшлийг нэвтрүүлэгч гоо сайхны эмнэлгүүд оролцож байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагууд маань хэрэглэгчид, зочдын санаанд оромгүй үйлчилгээг үзүүлэх болно гэдгийг хэлэхэд таатай байна.

– Өнөө жил 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа хэдий ч Монголдоо үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагуудыг маш богино хугацаанд эгнээндээ нэгтгэжээ.  Энэ жил ер нь хэдэн байгууллага оролцож байна вэ? 

Дээр хэлсэнчлэн одоогийн байдлаар 100 гаруй байгууллага оролцохоор хэдийн бүртгүүлсэн. Бүртгэл хаагдсан хэдий ч оролцох сонирхолтой байгууллагуудын хүсэлт одоог хүртэл ирсээр байгаа. Энэ нь манай үзэсгэлэнгийн үнэ цэнийг илтгэж байна. Мөн манай үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Амуулай ХХК буюу Mild Cosmetics 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бол GGI буюу Грийн Гэйт Интернэйшнл ХХК алтан ивээн тэтгэгчээр ажиллаж байна.    

– Цаашдаа Beauty Expo олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

Мэдээж жил бүр үзэсгэлэнгээ зохион байгуулах бөгөөд олон улсын стандартаа барьж ажиллаж, илүү чанаржуулах болно. Үүгээр зогсохгүй олон улсын гоо сайхны салбар дахь бүхий л томоохон байгууллагууд, брэндүүд манай үзэсгэлэнг зорьдог, түншээ сонгодог байхаар илүү хичээж ажиллах болно. Мөн салбарын дотоодын брэнд бүтээгдэхүүнийг илүү дэмжиж ажиллах замаар, Монгол улсын гоо сайхны салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Итгэл хүлээлгэсэн оролцогч байгууллагууд болон хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.

зураг

Өмнөх мэдээ

Судалгааны станцаа нарны тойрог замд байрлуулсан Азийн анхны улс Энэтхэг боллоо

Дараагийн мэдээ

“Монголдоо цэвэр агаарт ажиллангаа амьдрах боломж бүрэн бий”

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

"Монголдоо цэвэр агаарт ажиллангаа амьдрах боломж бүрэн бий"

АНУ-д “Boeing” компанийн онгоцны хаалга нислэг дундуур цөмөрч онгойсон явдал гарчээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.