• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 4 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Д.Сүхболд: Харшил сэдрээгүй, эм уугаагүй үед сорил тавьж, харшлыг оношилдог

2023-04-19
Нийгэм, Эрүүл мэнд
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

    Хавар бол харшил сэдэрдэг, хөдөлдөг улирал. Харшилтай хүмүүсийн  хувьд нүд хорсож хуурайших, хамар битүүрэх, нарны харшлаас үүдсэн тууралт гарах зэрэг зовиур нэмэгддэг. Иймд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн  Арьсны их эмч Д.Сүхболдоос харшилтай иргэдэд зориулан дараах зөвлөгөө мэдээллийг авсан юм.

-Харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Зарим хүний харшил хавар эхэлдэг бол зарим нь зун, намрын сард идэвхждэг. Танай эмнэлэгт ямар шалтгаантай хүмүүс хандаж байна вэ?

-Харшлын өвчин орчин үед тулгамдаад байгаа томоохон асуудлын нэг болсоор байна. Харшил нь шалтгаанаараа амьсгалын замын, эмийн, хоол хүнсний, арьсанд хүрэлцсэн гадны биетийн улмаас үүсэх гэх мэт олон янз байдаг.

Хавар, зун, намрын улиралд хүмүүс ургамлын харшлын өвчин сэдрэх үед “харшил” гэсэн ерөнхий нэрийн дор ярьж эхэлдэг.  Угтаа бол жилийн дөрвөн улиралд харшлын өвчин байж л байдаг. Харин улирлаас шалтгаалдаг харшил гэвэл ургамлын тоосонцрын харшил элбэг тохиолдож байна.

Энэ нь жил бүрийн дөрөвдүгээр сарын дундаас есдүгээр сарыг хүртэл тоос хүртээх улирал байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, ургамлын тоосны харшил дөрөвдүгээр сараас есдүгээр сарын 1-ныг хүртэл үргэлжилдэг. Энэ үед ургамлын тоосонцрын харшил хөдлөх буюу сэдэрдэг гэсэн үг.

Мөн аль сард ямар ургамал тоосоо хүртээдэг вэ гэдгээс шалтгаалан тухайн хүний харшил сэдэрнэ. Жишээлбэл, жил бүрийн өдийд хот суурин газарт их ургадаг шарилжны тоос хүртээх улирал нь байдаг учраас энэ үед шарилжны харшилтай хүмүүсийн харшил илүү сэдрэх төлөвтэй байна.

-Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хэр олон хүн хандаж байна вэ?

-Ер нь бол ургамлын тоосонцрын харшлаар өвчилж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам өсч байгаа нь статистик тоон мэдээлэл болон жилийн эцсийн тайлан мэдээнээс харагдаж байна. Үүний цаана тухайн хүний амьдралын хэв маяг, харшилж байгаа хүчин зүйлүүдэд хэт мэдрэг байдал нь харшил нэмэгдэх шалтгаан болж байна.

-Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Нэгэнт харшилтай болсон хүмүүс ямар дэглэм барьж, юуг анхаарах вэ?

-Харшил үүсгэх маш олон хүчин зүйлс бий. Тиймээс тухайн хүн яг юунд хэт мэдрэг байна вэ гэдгээ мэргэжлийн эмчид үзүүлж, зохих шинжилгээ хийлгэх, харшлын сорил тавьж үзүүлж болно. Манай Арьсны өвчин судлалын үндэсний төвд зонхилон харшлах хоол хүнс, ургамлын төрөл зүйлүүд орсон дөрвөн төрлийн багц сорилуудыг хийдэг.

Харшилж байгаа зүйлээ мэдсэн тохиолдолд түүнээс аль болох зайлсхийх арга хэмжээ авах нь хамгийн оновчтой урьдчилан сэргийлэлт болно. Харин огт харшилгүй хүмүүсийн хувьд гэвэл амьдралын зөв хэв маягаа хадгалж үлдэх хэрэгтэй.

Жишээ нь, эрүүл зөв хооллолт, агаарт сайн алхдаг байх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт бодисын солилцоогоо эрчимтэй байлгаснаар хүн өөрөө хорт нэгдлүүдээ биеэсээ гадагшлуулдаг. Ингэснээр ямар нэгэн ургамал болон хоол хүнсэнд хэт мэдрэг болох магадлал багасаж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг.

-Харшлыг бусад өвчнөөс хэрхэн ялгах вэ. Зарим хүмүүс харшилтай болсноо мэдэхгүй буруу эм тан хэрэглэж, улам хүндрүүлэх эрсдэл байдаг гэж сонссон. Энэ тухай?

– Манайхан харшлын анхны шинж тэмдэг илрэхэд хамар хоолойн өвчин, ханиадтай андуурч өөрсдөө буруу эмчилгээ хийдэг. Харшлын өвчний анхны шинж тэмдэг нь нүд загтнах, хамар битүүрэх, нүднээс нулимс гарах, нүд улайх, хамраас нус гоожих зэргээр илэрдэг. Тиймээс хүмүүс дур мэдэн эм уух биш яг юунаас харшлаад байна вэ гэдгээ мэдэх хэрэгтэй.

 Гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийх, харшлын эмийг эмчийн зөвшөөрөлгүйгээр уух нь эрсдэлийг дагуулж байдаг. Жишээлбэл, зарим харшлын эмүүд нойрсуулах үйлчилгээ үзүүлдэг ба тухайн эмийг уусан үедээ жолоо барих юм уу анхаарал төвлөрөх ажил хийх ёсгүй.

-Сүүлийн жилүүдэд олны дунд байгаа нийтлэг харшлуудаас гадна шинээр ямар харшил нэмэгдэж байна вэ?

– Сүүлийн үед хүнсний шалтгаант харшил нэмэгдсэн. Мөн эмийн буруу хэрэглээ асар их байгаа учраас эмийн харшлууд ч ихэсч байна. Ургамлын харшлаар бага насны хүүхдүүд их өвчилж байна. Нөгөөтэйгүүр, жилд 1-2 буюу ховор тохиолддог арьсны өвчнүүд сүүлийн жилүүдэд ихссэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, хүүхэд болон насанд хүрэгчдэд тохиолддог глютен уургийн хамааралтай арьсны цэврүүт өвчнүүд байдаг. Энэ өвчний шинэ тохиолдол 2013 онд жилд гурав байсан бол 2019 онд зургаан тохиолдол  шинээр оношлогдсон байна

.Энэ өвчнийг үүсгэж буй шалтгаан бүрэн тодорхой биш ч ямар нэгэн харшлын суурь өвчлөл болон хоол хүнсний хэрэглээтэй холбоотой гэж үзэж байгаа. Тиймээс арьс харшлын өвчний шинж тэмдэг илэрсэн үед мэргэжлийн эмчид хандан үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл авах хэрэгтэй.

 -Бага насны хүүхдүүд хүртэл харшилтай гэдэг болчихож. Харшлын өвчин удамшдаг уу?

-Харшлын өвчин бусдад халддаггүй. Харин удамших магадлал өндөр хувьтай байдаг. Гэхдээ ургамлын харшилтай эхээс заавал ургамлын харшилтай хүүхэд төрөхгүй. Эцэг, эхийнхээ аливаа нэг зүйлд харшилдаг мэдрэмтгий шинж чанар, генийг өвлөж төрдөг . Өөрөөр хэлбэл, эцэг, эх хоёр хоёулаа харшилтай байвал хүүхэд нь харшлын өвчтэй төрөх магадлал 75-100 хувь.

Харин ээж, аав хоёрынх нь аль нэг нь харшилтай бол хүүхэд нь харшлын мэдрэмтгий шинж чанарыг нь авч төрөх магадлал 25-75 хувь гэж үздэг. Тиймээс эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эцэг эхчүүд харшлын өвчнөө сэдрээхгүй байх, жирэмсэн үедээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

-Хоол ундны зохицуулалтын хувьд, харшилтай хүмүүс ямар дэглэм, гам барих вэ. Ялангуяа, ургамлын тоосонцрын харшилтай хүмүүст та зөвлөгөө өгөөч?

-Харшил сэдрээх хоол хүнсэнд халуун ногоо, дарсан даршилсан хүнс, чихэр, ундаа, архи, тамхи, исгэлэн жимс ногоо гэх мэт бүтээгдэхүүнүүд орно. Ургамлын харшилтай хүмүүс зарим төрлийн жимсэнд харшилдаг. Тухайлбал, хаврын улиралд сэдэрдэг хус модны харшилтай хүмүүс алим, чангаанз, лийр, чавга, киви гэх мэт жимсэнд давхар харшилж болдог.

-Арьсны өвчин судлалын үндэсний төвд харшлын сорил тавиулах хүмүүс шууд ирээд үзүүлэхэд болдог уу. Ачаалал хэр байдаг вэ?

-Ихэнх иргэд харшил сэдэрсэн үедээ сорил тавиулахаар ирж эмнэлэгт хэт ачаалал үүсгэдэг. Гэвч харшлын сорил тавиулах хамгийн тохиромжтой үе бол тухайн хүний харшил сэдрээгүй, харшлын эм хэрэглээгүй байх хэрэгтэй.

Энэ шаардлагыг биелүүлсэн бол сорилын хариу үнэн зөв гарах магадлал их байдаг. Арьсны өвчин судлалын үндэсний төв ажлын өдрүүдэд 70135036 утсаар холбогдож, үзлэгийн цаг авах боломжтой байдаг.

–Мөн танай эмнэлэгт ургамлын тоосонцрын харшлаас сэргийлэх вакцин хийдэг гэж сонссон. Энэ талаарх мэдээллийг өгөөч?

-Энэ нь вакцин шарилжны харшил хүмүүст илүү үр дүнтэй. Жил бүрийн гуравдугаар  сараас бүртгэл эхэлдэг.

Өмнөх мэдээ

Лэди Гага “Joker II”-ын дунд ямар учир ургасан бэ?

Дараагийн мэдээ

С.Зоригийн хэргийг шалгах ажлыг хурандаа Д.Сүхболд ахалж ажиллана

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

С.Зоригийн хэргийг шалгах ажлыг хурандаа Д.Сүхболд ахалж ажиллана

Ц.Нямдорж: Би яриагүй бол энэ хоёр хүн шоронд үхэх байсан

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.