• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ерөнхий сайдын “илд”

2024-03-05
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “Ерөнхий сайдын илд” гэж цаашлуулдаг нь Засгийн газрын тэргүүнд өгсөн амлалттай нь холбоотой.

“Но”-той ногоон автобусны хэргээс болж МАН Засгийн газартаа сэлгээ хийхээс аргагүйд хүрч, Х.Нямбаатарыг хот руу явуулж, Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдад томилохоор нэрийг нь Удирдах зөвлөл рүү оруулахад тэр “Ерөнхий сайдын хулгайч нартай хийх тэмцлийн хуулийн илд нь болж ажиллана” гэх амлалт өгсөн байдаг юм. Хэл нь халтирсан уу, хэлье гэж хэлсэн үү бүү мэд. Уг нь Хууль зүй дотоод хэргийн сайд бол Монгол Улсын хуулийн илд болж ажиллах ёстой алба л даа. Гэвч тэр томилуулсан хүндээ зүтгэхээ ил тод зарласан юм.

Харин МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа дээрх томилгоог “Ардын нам хамгийн шилдэг гэсэн хүмүүсээ фронт руу илгээлээ” гэж шуугиулсан удаатай.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн Б.Энхбаярт Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдах амбиц эртний байсан ч хувьсгалын тохироо нь бүрдэхгүй явсаар өнгөрсөн жилийн сүүлээр хүссэн албандаа очсон нь энэ. Заргачаараа хэнийг ч урдаа гаргахгүй, байр суурин дээрээ баттай зогсож чаддаг зан чанар нь УИХ-ын сонгууль дөхсөн үед МАН-д хамгийн их хэрэг болох тул Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарын үргэлжлэл болж, Хууль зүй дотоод хэргийн сайдаар “сонгогдсон” гэж хэлж болно.

Одоо түүний УИХ-ын сонгуульд зориулж сөрөг хүчинтэй хийх аян дайн бол газрын наймаа.  Түүнийгээ ч зах зухаас нь зарласан.  “Газрын асуудалд Улсын ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын байгууллага нь холбогдсон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын газар дээр хүний, өөрийн намгүй найрласан” гэх мэдэгдэл нь ердөө л оршил хэсэг. Нээлттэй сонсголоор халуун юм болно. Үгэнд орохгүй бол чирнэ шүү гэдгийг анхааруулсан дохио.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ч “газрын наймаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд эх захаа алдсанаас төлөвлөлтгүй хот босч, өнөөдрийн энэ их түгжрэл, үер, бетонон ширэнгийг бий болгосон” гэж яриад буй нь ийм л учиртай.

Хөгжлийн банкны зээлдэгчид, нүүрсний экспорттой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахад Түр хороог удирдаж ажилласан тул туршлага дутах зүйл байхгүй. Дээр нь Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдаж байгаагийн хувьд сөрөг хүчинд наах хэргүүд хэдэн арваараа бий. МАН-ын технологи ч гэж хэлж болно.

Насаараа шахам Хууль зүй дотоод хэргийн сайдын алба хашсан Ц.Нямдорж УИХ-ын сонгууль дөхөхөөр л С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг олон нийтийн анхааралд оруулж, шоуддаг байсан жишгээр нээлттэй сонсголуудыг МАН зохион байгуулах болсон. Түүнийг нь сайд Б.Энхбаяр “Олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд” энэхүү сонсголыг зохион байгуулж байна гэж гоёор тайлбарладаг.

Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүнээр нэрлэгдэж ирсэн түүний улс төрд орж ирсэн замнал нь 2000-аад оны үеэс эхлэлтэй.

“Номин холдинг”-ийн зөвлөх А.Шагдарсүрэнг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед туслахаар ажиллах болж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх болж,  гал тогоо руу нь орж ирснээр гишүүн нь болсон байдаг.

МАН “тогоо барьсан” хүмүүсээ зүгээр орхидоггүй жишгээр Газрын харилцаа геодези зураг зүйн газрын Тамгын газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга зэрэг алба залгуулсаар 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 онд Хууль зүй дотоод хэргийн сайд болсон юм. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессын гэрээнээс болж, огцорч шинэ Засаг байгуулагдан, Хууль зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж томилогдтол түүнтэй таараагүй тул дэд сайдын албаа өгч байв. Энэ үеэс шударга гэх имижтэй болсон.

2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн нь алдсангүй, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Гурван жил орчмын хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ганц шударга нь гэж яригдаж байсан ч Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар авч, Хойд Виржинигийн их сургуульд суралцсан талаарх баримт дэлгэгдсэн ч намтар дээрээ тус сургуулийн тухай огт дурдаагүй нь ноцтой асуудал болон хувирсан ч дээрх төлбөрийг барагдуулснаар асуудал намжсан. Энэ тухайгаа ч Засгийн газрын гишүүнээр томилогдохын өмнө намынхандаа хэлснээр нэлээн хатуухан сануулга авсан байдаг.

Хууль зүй дотоод хэргийн сайд болсноосоо хойш хэд, хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хамгийн дуулиантай нь Шүүх байгуулах тухай хуулийн төсөл.

Авлигын дагнасан шүүх байгуулах зорилготой түүний энэхүү төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь ч дэмжихгүй байгаагаас гацсан.

Дээрх төслийг дэмжих боломжгүй шалтгаанаа УИХ-ын нэр бүхий гишүүд “Хүний эрх зөрчсөн төсөл” гэж тайлбарлаж буй.

“Улс төрд орж ирсэн шигээ гараад л явна. Гэхдээ одоо цаг нь биш” гэх ярилцлага өгч явсан түүнд 2024 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвших амбиц бий. Нам нь дэмжээд нэр дэвшүүллээ гэхэд УИХ-д дахин сонгох эсэхийг харин сонгогчид шийднэ.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1994 онд Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1998-2004 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийн багш
  • 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах
  • 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх
  • 2003-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга
  • 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
  • 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга
  • 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх
  • 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
  • 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

ШАГНАЛ

  • 2007 онд Эх орны төлөө медаль
  • 2017 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос
Өмнөх мэдээ

АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд тусламж үзүүлнэ

Дараагийн мэдээ

Сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг ₮6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчийнх ₮1.5 тэрбум байхаар тогтоожээ

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг ₮6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчийнх ₮1.5 тэрбум байхаар тогтоожээ

П.Сайнзориг: "Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил" форумын үеэр есөн дүүрэгтэй байх уу гэх асуудал яригдана

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.