Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан “Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 ам.долларын цалинтай болгоно” гэж хэлсэн. Үүнийг нийтийн тээврийн жолооч нар дэмжиж байгаагаа илэрхийлэв. Жолооч нарын хувьд “Өглөө 04:00 цагт ажилдаа гарч, шөнийн 01:00 цагт тарна. Ажлын ачаалал маш их байдаг. Бид ажлын цагаараа цалинждаг. Зарим нь нэг сард хоёрхон өдөр ажиллаж байж, 1.5 сая төгрөг авдаг. Нийтийн тээврийн жолооч нарын хариуцлагыг нэмж, соёлтой үйлчилнэ гэдгийг дэмжиж байна гэдэг байр суурийг хэлж байв.
Автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна гэдгийг албаныхан мэдээлж буй.
Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй, хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгааг салбарын сайд нь онцолсон юм.