• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Засмал замаас 18 километрийн зайд байгаа сум руу хоёр хонож очиж, бензинээ хүргэж байна”

2023-12-23
CNews
A A
0
11
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УОК-ын Шуурхай штабаас шатахуун импортлогч компаниудын төлөөллүүдтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад шатахуун импортлогч Петровис, Содмонгол, МТ, Синчи ойл зэрэг компанийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын ахлах мэргэжилтэн Д.Дагвасүрэн “Энэ жил Монгол Улсын газрын тосны импорт урьдчилсан байдлаар 2.3 сая тонн болж байна. Үүнээс АИ92, дизель түлш хоёр сая тоннд хүрсэн. Гадаад нийлүүлэгчтэй хийсэн гэрээ удаашралтай ч ААН-үүд шатахууны татан авалтаа сайн хийж байгаа нь боомтоор орж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүний дүнгээс харагдаж байна.

Энэ сард Сүхбаатар боомтоор 44,000 тонн АИ92 бензин орж ирсэн нь 11 дүгээр сарын захиалга юм. 12 дугаар сард захиалсан шатахуун нэгдүгээр сард орж ирэх төлөвтэй. Роснефть компаниас шатахуун захиалсан ААН-үүд нийлүүлэлтээ сайн татаж байгаа.

Бусад үйлдвэрээс татаж байгаа шатахуун төмөр замын явалтаас хамаараад хоцорч орж ирж байна. Энэ нь орон нутаг руу шатахууны түгээлт хийхэд хүндрэлтэй асуудлууд үүссэн.

Орон нутгийн жижиглэнгийн ШТС-ууд руу түгээлтүүдээ ААН-үүд хийж байгаа. Үүнд УУХҮЯ, АМГТГ-аас хяналт тавьж байна.

Өчигдөр замд 204 вагон дизелийн түлш байна гэсэн асуудал яригдсан учир төмөр зам, Толгой өртөө, гаалийн хяналтын бүсэд очиж ажиллалаа. Тэнд тасралтгүй 24 цагаар нийлүүлэлтээ хүлээн авч байгааг харсан.

Төмөр замын зүгээс вагон таталт, сэлгэлтэд удаашрал явагдаж байгааг хэлж байв. Толгойт өртөөнд хаяг солилт хийхээр уддаг байна. Тэгэхээр Сүхбаатар боомтоор давах үеэс хаяг солих, сэлгэх ажлыг хийчихвэл хурдан явах юм байна гэсэн ойлголтыг авсан.

Бүх шатахуунд гаалийн шинжилгээ хийнэ гэвэл хэцүү. Тиймээс 95 хувийг ногоон гэрлээр, таван хувийг аль ч ачаанаас хамаагүй шинжилгээнд оруулдаг, хоёр цагийн дотор хариу гардаг гэсэн мэдээллийг гаалийн байгууллага өгсөн” гэв.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Шатахууны бөөний агуулахад татан авалт хэвийн явагдаж байна. Бөөнөөсөө жижиглэнгийн татан авалт өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн байдалтай байна гэсэн мэдээллийг надад өгсөн.

Төв суурин газрын болон Улаанбаатарын иргэдийн шатахууны хэрэглээг тогтвортой байлгахаас гадна мах бэлтгэх гэж буй ААН-үүдийн машин техникийг богино хугацаанд тасралтгүй шатахуунаар хангахыг хүсэж байна. Штабын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Энэ өвлийг хохирол багатай даван туулах шаардлага тулгарлаа.

ХХААХҮЯ-наас аль чиглэлд, ямар ААН явж мах авах хуваарийг гаргана.

Сумын төвийн эмнэлэг зэрэг байгууллагыг шатахуунгүй болгочихгүй, нөөцтэй байлгах хэрэгтэй байна. Тухайлбал отроор явж байгаа жирэмсэн эмэгтэй гэнэт төрөхөөр өвдөхөд эмнэлгийн машин шатахуунгүй болчихгүй, аюулгүйн нөөцөө бүрдүүлэх хэрэгтэй байна.

Цагааннуур боомтоор шатахууны нийлүүлэлт хэвийн явагдаж, Ховд, Баян-Өлгий аймагт шатахууны хангамж гайгүй байгаа. Аймгуудад шатахуун хэвийн нийлүүлэгдэж байгаа эсэхийг байнга хянаж байна”.

Өвөлжилт хүндэрсэн аймгууд руу шатахуун түгээж буй машинуудад QR код өгч, товчоодоор гаргах аж.

Шатахуун импортлогч ААН-ийн төлөөлөл “Нэг хэсэг баруун аймгууд руу шатахууны түгээлт хийхэд хүндрэлтэй байсан. Одоо харьцангуй гайгүй болсон.

Шатахуун ачаад холын тээвэр хийхэд бүтэн торхоор явж болохгүй, замын пүү нөлөөлж байна. Алслагдсан сумын зам харгуй цас их орж, очиход хүндрэлтэй байна. Хатуу хучилттай замаас 18 километрийн зайтай сум руу хоёр хонож очиж шатахуунаа хүргэж байна. Сумын иргэд өөрсдөө замын цас ухаж байж бензинээ авч байх жишээтэй.

Боршоо боомтоор орж ирж байгаа шатахууны хэмжээ багассан. Уг нь Завхан, Увс аймгийг шатахуунаар бүрэн хангадаг, одоо Увс аймгийг л хангаж байгаа. Учир нь ОХУ-д -50 градус хүйтэрч, машинууд нь шатахуунаа тээвэрлэж чадахгүйд хүрснээс уг боомтоор шатахууны нийлүүлэлт багассан. Дотоодоос шалтгаалсан зүйл байхгүй”.

МТ компанийн төлөөлөл “Манай компани голдуу аймгуудын төвд ШТС-уудтай. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн баруун, зүүн аймаг руу шатахууны хүргэлт гарсан. Одоогоор Дундговь, Замын-Үүд, Чойр, говийн аймгууд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймагт шатахуун оччихсон. Говь-Алтай аймгийн хүргэлт замдаа явж байна.

Улаанбаатар хотын шатахууны оочер дарааллыг багасгахаар хот дотор ихэнх түгээлтийг хийдэг. Орон нутаг руу явсан хүргэлтийн машинуудаа ирэхээр буцаагаад явуулна, түгээлтийн машин хүрэлцэхгүй байна.

Хэнтийд байгаа гэрээт ШТС-ууд өөрсдөө шатахуунаа худалдаж авдаг” хэмээн түгээлтийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Шатахууны тээвэрлэлтийн даац хэтэрсэн ч нэвтрүүлэх албан бичгийг замын цагдаагийн газарт хүргүүлсэн. Орон нутагт цас ихтэй замын мэдээллийг урьдчилан авч, анхаарна хэмээн УОК-ын Шуурхай Штабаас мэдэгдэв.

Өмнөх мэдээ

Гал сөнөөгч хөвгүүд ОХУ-ын аврагч нарын боксын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

Дараагийн мэдээ

“Цөмөөч ханхүү ба хулганы хаан” хүүхдийн балет тоглоно

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

"Цөмөөч ханхүү ба хулганы хаан" хүүхдийн балет тоглоно

Улаанбаатарт өдөртөө 13 градус хүйтэн байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.