Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс минут тутамд нэг сая хуванцар сав худалдан авч, жил бүр 5 их наяд хүнсний нийлэг уут хэрэглэж байдаг гэсэн судалгаа бий.
№1. Дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй хуванцрын хэмжээ
Хүн төрөлхтний хуванцрын энэхүү хэт их хэрэглээ нь өнөөдөр байгаль орчныг бохирдуулагч томоохон хүчин зүйл болоод байгаа юм.
2022 онд эрдэмтэд Антарктид тивийн цасанд бичил, нано хуванцар байгааг зарласан ба Антарктидын долоон өөр байршилд шинэ орсон цасны дээжийг шинжилж үзэхэд бүгдээс нь бичил хуванцар олджээ. Хүн амьдардаггүй газраас хуванцар илэрч байгаа нь хуванцар гадаргын устай хамт ууршиж, хур тунадсаар дамжин эргээд доошоо буудаг гэсэн үг.
Хуванцар илэрч байгаа өөр нэг зүйл бол бидний бие юм. 2022 онд нидерланд судлаачдын хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80 орчим хувийнх нь цуснаас хуванцар илэрчээ.
Тодруулбал хүмүүс бид амьсгалж байгаа агаараасаа, идэж ууж байгаа хүнс, хүнсээ хадгалж буй баглаа боодол, савнаас хуванцрыг биедээ оруулж байна.
График №2. Далай тэнгисийг бохирдуулагч хуванцрын эх үүсвэрүүд, түүний эзлэх хувь
График №3. Хүний биед орж буй хуванцрын эх үүсвэрүүд, тэдгээрийн нэг грамм /литр /м3-д эзлэх бичил хуванцрын дундаж тоо ширхэг
Дэлхийн байгаль хамгаалах сангийн хийсэн судалгаагаар хүмүүс долоо хоногт нэг кредит карттай тэнцэх хэмжээний хуванцрыг идэж байна гэсэн дүгнэлт гарсан.
Тэгвэл хүмүүс бид хэр хугацаанд хэр хэмжээний хуванцрыг иддэг талаар харьцуулан хүргэж байна.
Долоо хоногт
5 грамм буюу нэг цайны халбага дүүрэн хуванцар
Нэг сард
21 грамм буюу будааны аяганы хагасаар хэмжээний хуванцар
Зургаан сард
125 грамм буюу шөлний аяганы хэмжээтэй дүйцэхүйц хуванцар
Нэг жилд
250 грамм буюу хоолны таваг дүүрэн хуванцар
Амьдралын туршид
Дэлхийн хүн амын дундаж наслалт 79. Тэгвэл хүн амьдралынхаа туршид дунджаар 20 кг буюу тус бүр нь 10 кг-тай хоёр ширхэг хогийн савтай тэнцэх хэмжээний хуванцар иддэг байна.
Эх сурвалж: Reuters, ACS Publications