• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 12 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Иран улс Пакистаны нутаг дэвсгэрт агаараас довтлов

2024-01-17
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Иран улс өчигдөр буюу Мягмар гарагт Пакистан улсын нутаг дэвсгэрт үүрлэсэн зэвсэгт байгууллагын баазад агаараас довтолсон байна.

Ингэснээр Хамас-Израилийн дайнаас үүдэлтэй Ойрх Дорнодын мөргөлдөөн өргөжих эрсдэл улам нэмэгдлээ.

Ираны төв хэвлэл тус улсын хувьсгалт гвардын анги Пакистаны нутаг дэвсгэрт байрлаж буй суннит исламын урсгалыг дагагч Жайш аль-Адл зэвсэгт байгууллагын баазад пуужин болон дроноор довтолсон тухай мэдээлжээ.

“Шударга ёсны Арми” гэх утга бүхий нэртэй энэ байгууллага 2012 онд байгуулагдсан бөгөөд Пакистаны хил орчмын нутагт үйл ажиллагаа явуулдаг юм. Өмнө нь тус бүлэг Ираны хил хамгаалагчдад халдаж, барьцаалж байсан түүхтэй.

Уг ажиллагаа нь энэ сарын эхээр Иранд болсон амиа золиослогчийн халдлагын хариу арга хэмжээ юм байна. 90 гаруй хүний амийг хөнөөсөн энэ халдлагыг Исламын Улс бүлэг үйлдсэнээ хүлээсэн юм.

Өмнөх өдөр нь Ираны арми бас Ирак, Сири дэх суннит исламын зэвсэгт бүлэглэлүүдэд агаараас цохилт өгсөн байна.

Тегераны эрх баригчид өмнө нь Пакистаны хил орчмын нутагт зэвсэгт бүлэглэлүүдтэй тулалдаж байсан ч агаарын ажиллагаа огт явуулж байгаагүй юм.

Ажиллагааны үеэр хоёр хүүхэд алагдаж, гурван охин шархадсан тухай Пакистаны тал мэдээлжээ.

Мөн Пакистаны гадаад хэргийн яам Ираны агаарын ажиллагааг хатуу шүүмжилсэн мэдэгдэл гаргасан байна.

“Иран улс ямар ч үндэслэлгүйгээр агаарын хилд нэвтэрч, гэм зэмгүй хоёр хүүхдийн амийг хөнөөж, гурван охиныг шархдуулсан явдлыг Пакистан улс эрс буруушааж байна. Пакистан улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан явдлыг огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

“Терроризм бол бүс нутгийн бүх улс орнуудын нийтлэг аюул занал тул харилцан уялдаатай арга хэмжээ авах ёстойг Пакистан улс үргэлж сануулсаар ирсэн. Ийм нэг талт үйлдэл нь сайн хөршийн харилцаанд нийцэхгүй бөгөөд хоёр талын харилцан итгэлцлийг ноцтой алдагдуулж болзошгүй юм” гэж цааш нь өгүүлсэн байна.

Пакистаны албаны эх сурвалжийн мэдээлснээр Ираны агаарын цохилтод тус улсын Балучистан мужийн Панжгур дүүрэг дэх исламын хийд өртжээ. Уг хийд нь Ираны хилээс 50 км зайтай оршдог юм байна.

Балучистан бол сүүлийн 20 гаруй жил үргэлжилж буй балучи үндэстний салан тусгаарлах хөдөлгөөний төв юм.

Салан тусгаарлагчид эхэндээ бүс нутгийн байгалийн баялгийг төв засгийн газартай хуваалцах хүсэлтэй байсан бол сүүлдээ тусгаар тогтнол шаарддаг болжээ.

зураг

Балучи үндэстэн Пакистан, Иран, Афганистан гурван улсын нутаг дэвсгэрт хуваагдан амьдардаг.

Тегераны дэглэм олон жилийн өмнөөс суннит исламын зэвсэгт бүлэглэлүүдийг нутаг дэвсгэртээ үүрлүүлдэг хэмээн Пакистан улсыг буруутгасаар ирсэн. Ингэхдээ үүнийг бүс нутгийн гол өрсөлдөгч Саудын Арабын захиалга байж болзошгүй гэж сэжиглэдэг байв.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Хятад улсын зуучлалаар Иран, Саудын Араб улсууд сөргөлдөөнөө намжаах тохиролцоонд хүрсэн юм.

Даваа гарагийн орой Ираны зүгээс Сирийн хойд нутаг дахь Исламын Улс бүлэглэлийн байрлалд, бас Иракийн Ирбил хот дахь АНУ-ын консулын байрны ойролцоо “Израилийн тагнуулын төв” гэж өөрсдийн нэрлэсэн байгууламжид пуужингаар довтолжээ.

Өчигдөр Иракийн засгийн газар нутаг дэвсгэрт нь халдаж, хэд хэдэн иргэнийх нь амийг бүрэлгэсэн Иран улсын эрх баригчдыг хатуу шүүмжилж, Тегеран дахь элчин сайдаа эгүүлэн татсан юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

Өмнөх мэдээ

Сүхбаатарын талбайн урд, төв замын зүүнээс баруун тийш явах чиглэлд хуучин байсан автобусны буудлыг сэргээж байгуулна

Дараагийн мэдээ

Цахим орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг тусгасан хууль боловсруулжээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Цахим орчинд хүүхдийг хамгаалах зохицуулалтыг тусгасан хууль боловсруулжээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл эдийн засгийн таамаглал, бодлогын нөлөөллийн шинжилгээний тайланг тогтмол гаргана

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    56 хуваалцсан
    Хуваалцах 22 Жиргэх 14
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.