Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өнөөдөр /2024.06.12/ 09.00 цагаас Нийслэлийн Хангарди ордонд эхэллээ.
Хуралдаанаар:
- Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн үнэт цаас гаргаж арилжих тухай
- Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн хэмжээнд үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга, мэдээлэл
- Нийслэл Улаанбаатар хот дахь төр болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам батлах тухай
- Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай
- Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх С.Зориг агсны хөшөө орчмын 0.08 га талбай бүхий газар
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ-ын 973.3 га талбай бүхий газар… болон бусад асуудлыг хэлэлцэнэ.