“Канвон 2024” залуучуудын өвлийн олимпын уулын цанын тэмцээн өндөрлөлөө. Энэ төрөлд анх удаа олимпод орж буй манай хоёр тамирчин слалом төрөлд хурд сорьсон юм.
Эмэгтэйчүүдийн слалом төрөлд 78 тамирчин уралдсанаас 44 нь замаа дуусгав. Х.Халиун эхний гараанд 1:31.5 минут, хоёр дахь гараанд 1:19.45 минутаар барианд орсноор 43-т жагслаа. Нийт тамирчдаас 19 нь эхний гараагаа дуусгаагүй бол 16 тамирчин хоёр дахь гараанд бүтэлгүйтжээ.
Эмэгтэйчүүдээс Австрийн Маяа Варошиц хоёр гарааны нийлбэрээр 1:37.49 амжилт үзүүлэн алтан медаль хүртлээ. Тэргүүлэгчээс 0.59 дойлоор хоцорсон Германы Чарлотт Грандингер мөнгө, 0.97 дойлоор Италийн Жоржиа Коллумб хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн ангилалд мөн 78 тамирчин уралдсанаас М.Манлайжав хоёр гараагаа алдалгүй дуусгаснаар 2:29.56 минутын үзүүлэлтээр 39-д орлоо.
Нийт тамирчдаас эхний гараанаас 15, хоёр дахь гараанаас 23 тамирчин замаа дуусгалгүй гарсан. Уралдааны үеэр цаг агаар тогтуун байсан боловч уралдааны зам мөс ихтэй байсан нь тамирчдад хүндрэлтэй байв.
Эрэгтэйчүүдийн ангилалд Их Британийн Зак Каррик Смит 1:38.61 минутаар алт, Шведийн Элиот Уэстлунд мөнгө, Францын Нэш Марчанд хүрэл медаль хүртлээ.