• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Луу унжих жил

2024-02-13
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Луу жил Монголын түүхэнд нэгэнт тодоор үлдэх нь тодорхой болжээ. Хилэнт эх хэмээх Луу жилд иргэдийг тайтгаруулах гэсэн эрх баригчдын удаа дараагийн ухвар мөчид үйлдэл эдийн засагт нэгэнт сөргөөр нөлөөлөх нь тодорхой болов. Дөрөвдүгээр сарын 1-нд цалин, тэтгэврийг нэмэхээр төсөвт тусгасан бөгөөд хэрхэн, ямар эх үүсвэрээр нэмэх нь тодорхойгүй байна. Эдийн засагчид энэхүү нэмэгдэл нь сайнаасаа илүү саарыг дагуулж, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг дуу нэгтэйгээр урьдчилан анхааруулж буй. Түүнийг дагасан үнийг өсөлт буюу төгрөгийн уналт улам л худалдан авах чадварыг унагах нь тодорхой ч сонгуулийн өмнө ирсэн болохоор гарах үр дүн нь бус сонгогчдын санаа бодлыг саармагжуулах  нь л чухал болжээ.

Монголчууд дөрвөн жилийн өмнө яг ийм нөхцөл байдлын өмнө зогссон бөгөөд эрх баригчид мөн л адил бэлэн мөнгө тарааж, Ковид-19-ийг Монголд алдаагүй баатрын дүрд тоглож байсан. Дэлхийн хөгжилтэй орнуудаас ч илүү арга хэмжээ авсан талаараа сурталдаж, дэлхийнхэн биднээс туршлага судлахаар баримтат кино хийхээр ирсэн талаар бахдам ярьж, хилээ хааж, эдийн засгаа гацаасныг гайг бид одоо хэр нь амсаж байна. Зах зээлийн жамаараа хөгжиж явсан худалдааны салбарт үүссэн нөлөө одоо хэр нь арилаагүй л байна. Хэрэвзээ МАН-аас өөр хүчин төрийн эрхийг барьж байсан бол балрах байсан талаар тухайн үед хүчтэй пропоганда хийсэн бөгөөд түүнд нь итгэснийхээ гайг өнгөрсөн дөрвөн жилд монголчууд хүртэв.

Хаданд хальтирдаггүй баатрууд сонгуулийн дараа халдвар алдаж, алдах алдахдаа зуун жилийн намынхаа баярын балгаар тусгай эрх эдлэн баярласнаас улам гааруулсан. Хамгийн шившигтэй нь хангалттай туршигдаагүй харийн үйлдвэрлэгчдийн хийсэн вакцин болгоныг гуйж, үнэ төлбөргүйгээр өөрсдийн иргэдийн эрх мэнд, амь насаар нь туршилт хийснийг бидний ойр тойронд өнөөдөр болж буй зовлон сануулсаар байна. Вакцины нөлөөгөөр цус өтгөрсөн, элдэв харшилтай болсон, тэр ч бүү хэл цэл залуухнаараа яваа залуус орой унтаад өглөө өндийгөөгүй эмгэнэлт явлууд гарах болжээ. Халдвар авч байгаагүй хэр нь ийм шинж тэмдэгээр энэ хорвоод орхигсод вакцины нөлөөгөөр нас бараагүй гэдгийг албаныхан үгүйсгэвч бодит байдал дээр тэрхүү үгүйсгэлээ баталсан баримт бас л алга. Өнөө хэр нь энэхүү өвчний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд зарцуулсан тайланг эрх баригчид ил болгосонгүй. Болгохгүй байгаа шалтгаан нь бидний амь нас, эрүүл мэнд тэдэнд хэр үнэ цэнэтэй гэдгийг харуулах төдийгүй бас хэрхэснийг ч үзүүлэх учраас тэр…

Луу жилд шатахууны, эрчим хүчний хомсдол хэвээр үргэлжилсээр байхыг сануулах мэт шатахуун түгээх цэгүүд алдаг оног ажиллаж эхлэв. Урин цаг наашилсан ч урьдаас таамаглахын аргагүй гэнэтийн үйл явдлууд биднийг Луу жилд хүлээж байна. Эрх баригчдын авлигатай хийсэн тэмцэл, 5ш ажиллагааны үр дүнд  төсөөллийн индексээр таван байр ухраасан бөгөөд ардчилсан улсын эгнээнээс гаргаж, ардчилалгүй улсын тоонд ороход хүргэжээ.

Гэтэл дуулсан, хуурдсан, цэцэрхсэн мэндчилгээг тэд дэвшүүлж, хөгжлийн манлайд хүрсэн мэтээр цаасан малгай өмсгөв.

Шуудхан хэлэхэд тэд амласнаа биелүүлэлгүй өдий хүрсэн бөгөөд түүнийгээ биелүүлсэн болгож харагдахын тулд ямар ч тоог яаж ч өөрчилж мэдэх бөгөөд түүнд нь итгээгүй хүн болгоныг дайсан болгоход бэлэн яваа. Анх удаагаа парламентын 126 гишүүнтэй болох сонгуульд урьдын адил МАН бас бусад намууд гэсэн тулаан өрнөх нь тодорхой болсон бөгөөд бусад намуудын эгнээнд байгаа этгээдүүд дотор МАН-ын өвөрт орсон, өөриймсөж дассан нөхөд бишгүй харагдана. Монголчууд Хилэнт эх хэмээх Луу жилийг дор бүрнээ онцгой жил гэж хүлээн авсан бөгөөд зурхайн ухаан төдийлөн оошоодоггүй залуус хүртэл эшлээд буй нь  “Хаадын тоглоом” хэмээх цурвалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ жилийн хувьд яг л тэрхүү кинонд гардагчилан тулаан улстөрчдийн дунд өрнөх бөгөөд хэзээний уянгалаад эхэлсэн гэдгийг хэлэх илүүц биз.

Ганц тодорхой зүйл гэвэл иргэд саналаа худалдахгүйгээр зогсохгүй худалдан авахыг хүсэгчдэд луу унжиж, өнгөрсөн он жилүүдэд бидний толгой дээр зайдагнасан этгээдүүдийг ирээдүйд хэрхэхийг сайтар эргэцүүлэх жил өмнөөс айсуй. Хэрэвзээ урьдын адил худал үгэнд хууртаж, хатуу үгнээс халгавал дараагийн жилүүдэд даан ч хэцүүхэн өвөлтэй золгож, өлдөж, үгүйрэх л зам үлдэх вий.

Өмнөх мэдээ

Даатгал хийлгээгүйгээс 30 гаруй иргэн хохирогч боллоо

Дараагийн мэдээ

Байдены залуу сонгогчдыг урхидах “өршөөл”

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Байдены залуу сонгогчдыг урхидах "өршөөл"

Жил бүр 20 тэрбумаар автобус авна!

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.