• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Л.Энх-Амгалан: Ирэх хичээлийн жилд 33 мянга гаруй сурагч гурван ээлжээр хичээллэхэд хүрээд байна

2023-05-02
Боловсрол, Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан дээр боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар танилцууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн боловсролын салбарт хийж буй ажлууд, авах арга хэмжээний талаар түүний өгсөн мэдээллээс тоймлон хүргэе.

“Монгол Улсын боловсролын чанар, тэр дундаа хөтөлбөрийн тухайд дээд эрэмбийн ур чадварыг эзэмшүүлэх тал дээр сул байна. Математик, англи хэл зэрэг хичээлийн хоцрогдол их байгааг Дэлхийн банкнаас хийсэн судалгаа харуулсан. Шалгалтад бэлдэж сургадаг хөтөлбөрөөс амьдралд бэлддэг хөтөлбөрт шилжих нэн шаардлагатай байна. 

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах, боловсролын салбарт цахим шилжилтийг хурдасгах арга хэмжээ авч байна. Тухайлбал, сурагчдад зориулсан “Eduten”, “Pearson”, “Suraad”, “Medle”, цэцэрлэгийн насныханд зориулсан “Elf” платформуудыг туршиж эхэлсэн” гэлээ.  

Мөн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Хамрах тойрогт цэцэрлэгт бүртгэхдээ сугалаагаар шийддэг байсныг халсан нь зөв шийдэл болсон. Бүртгэлийг цахимаар хийж, хамрах тойргийг зарлахдаа улсын болон хувийн цэцэрлэгүүдийг багтааснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 95 хувьд хүргэж чадсан гэдгийг онцолж байлаа.

Тодруулбал, “Богино хугацаанд авсан энэ арга хэмжээний дүнд сургуулийн өмнөх насны 141 мянган хүүхдээс 120 гаруй мянгыг нь цэцэрлэгт хамруулж чадсан. Энэ бол бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогдох үзүүлэлт. 

Энэ хүрээнд улсын төсвөөс гаргасан 100 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хувьсах зардлыг санхүүжүүлсэн бол нийслэлээс баталсан 82.7 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн өргөтгөл, нэг давхрын цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, томоохон хотхон, хороололд түрээсийн цэцэрлэг бий болгох, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжих, мөн ачаалал ихтэй улсын цэцэрлэгийг өргөтгөх, засвар үйлчилгээ хийх арга хэмжээ авсан” гэсэн юм.

Цаашид “Ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд бодлогын арга хэмжээ авах шаардлагатай байна.  

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 296 сургуульд 364 орчим мянган хүүхэд суралцаж буй. Цаашид сургуулиудын ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллэхийг халах боломж бүрдүүлэх нь чухал. Гэвч 2023-2024 оны хичээлийн жилд 54 сургуулийн 669 бүлэг, 33 мянга гаруй сурагч гурван ээлжид шилжин хичээллэхэд хүрээд байна.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгжүүдийг оролцоог дэмжих, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, цэцэрлэг болон сургуулийн зориулалттай барилгыг урт хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр эзэмших боломжийг бий болгох нь чухал” гэв.

 

Өмнөх мэдээ

С.Бямбацогт: Гүтгэсэн нөхөдтэй хуулийн хэлээр ярих болно

Дараагийн мэдээ

ХӨГЖЛИЙН БАНК: Яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээдийн шүүх хурал 12 дахь өдрөө үргэлжилж байна

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

ХӨГЖЛИЙН БАНК: Яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээдийн шүүх хурал 12 дахь өдрөө үргэлжилж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангана

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.