• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Майкын дараагийн алхам юу вэ?

2024-03-13
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх зорилготой Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамцын их сургуулийн сагсан бөмбөгийн хоёрдахь улирал албан ёсоор өндөрлөлөө. Түүний Сан Франциско Донс баг конференцийнхоо хагас шигшээд Гонзагагийн их сургуульд 77-89 гэсэн харьцаатай хожигдож, улирал нь дуусав. Майк ч тус тоглолтод ердөө 16 минутыг талбайд өнгөрүүлж, нэг ч оноо авч чадалгүй, таван самбар, гурван ашигтай дамжуулалт өгчээ. Угтаа Гонзага шиг том багуудын эсрэг сайн тоглолтоо үзүүлж, NBA-ийн скаутуудын анхаарлыг татах хэрэгтэй байлаа. Харамсалтай нь Донсын дасгалжуулагч хангалттай минут түүнд олгосонгүй, Майк ч олдсон жаахан хугацаандаа өөрийгөө бүрэн харуулж чадсангүй.

Өнгөрсөн жил Майк Дэйтоны их сургуулийн төлөө 32 тоглолтод оролцсоноос 20 тоглолтод нь гараанаас гарч, 5.6 оноо, 2.6 оновчтой дамжуулалт, 1.9 самбар дунджилж, 38.8 хувьтай довтолжээ.

Тэгвэл энэ улирал Сан Францискогийн их сургуульд шилжин ирж, бүх 33 тоглолтод гараанаас тоглож, 7.9 оноо, 2.7 оновчтой дамжуулалт, 3.0 самбар дунджилж, 42.8 хувьтай довтолсон аж.

Дэйтонд эхний жилдээ төдийлөн хүссэнээрээ тоглоогүй ч 2023 оны NBA-ийн хоёрдугаар тойргийн сонголт болох боломжтой байсан Майк энэ жил дээгүүр сонгогдохыг хүсч байгаа нь мэдээж.

“Статистик, үзүүлэлт нь тааруу байгаа тул NBA-д сонгогдох нь хэцүү юм” гэж сагсан бөмбөг сонирхогчид бодож магадгүй. Тэгвэл NBA-ийн скаутууд тоон үзүүлэлт гэхээсээ илүүтэйгээр тухайн тамирчны потенциаль, цаасан дээр тодоор бичигддэггүй үзүүлэлт, нас зэргийг харгалздаг болсон.

Кентакигийн их сургуулийн сэлгээнд бүтэн жил сууж, 10.0 оноо дунджилж байсан Девин Бүүкер 2015 оны NBA-ийн драфтын 13 дахь сонголт болж байсан түүхтэй. Тэгэхээр үзүүлэлт гэхээсээ илүүтэйгээр потенциаль, чадамж чухал. Майк одоо залуу тамирчин биш. Энэ жил 22 нас хүрнэ. NBA-ийн нэгдүгээр тойргийн ихэнхи сонголтууд тухайн жилдээ 19 хүрэх 18 настнуудаас 20 насныхан л зонхилдог. Тиймээс бодитоор хэлэхэд Майк нэгдүгээр тойргийн сонголт болох магадлал нь хамаагүй бага. Харин хоёрдугаар тойргоор сонгогдох боломж дүүрэн бий. 2024 оны NBA-ийн драфтын таамгийг харахад томоохон сайтууд Майкын нэрийг дурдсангүй. 2023 оны зургадугаар сард алдарт “Sports Illustrated” сайтын зүгээс Майкыг онцлохдоо 2024 оны драфтын хоёрдугаар тойргийн сонголт болох боломжтой хэмээгээд дамжуулах, тоглолт найруулах чадвар сайтай хэдий ч довтолгооны төгсгөл, хамгаалалт, биеийн хүчин дээр сайжрах хэрэгтэй гэж тодорхойлж байжээ.

NBA-ийн драфтын гол таамгийг дэвшүүлдэг “Bleacher Report”-ийн сүүлийн нийтлэлд Майк Шаравжамцын нэрийг оруулсангүй. Харин түүнтэй хамт Дэйтонд тоглож байсан ДаРон Холмсыг 49 дэх сонголтоор Орландо Мэжикт очно гэжээ.

Удахгүй Майк их сургуульдаа үргэлжлүүлэн сурах уу, эсвэл NBA-ийн драфтад нэрээ өгөх үү? гэдгээ шийднэ. Энэ оны NBA-ийн драфт ирэх зургадугаар сарын 26-ны өдөр эхэлнэ. Үүнээс өмнө Майкын агент багуудтай холбогдож, юу чаддагаа харуулах биз. Майк өнгөрсөн жил “Rize Management”-ийн Скотт Николстой гэрээ байгуулсан билээ.

Майкт одоо хэд хэдэн сонголт бий.

  1. NBA-ИЙН ДРАФТАД НЭРЭЭ ӨГӨХ

Дээр дурдсанчлан Майк нэрээ өгвөл хоёрдугаар тойргийн сүүлээр сонгогдох боломж хамгийн бодитой нь. Гэхдээ ингэхийн тулд агент нь маш сайн ажиллаж, тамирчнаа олон багтай холбож, бэлтгэлийн баазад нь потенциалийг нь харуулж, чадах бүхнээ хийх хэрэгтэй байна.

  1. ХӨГЖЛИЙН ЛИГ

Сүүлийн жилүүдэд ахлах сургууль, коллеж, хилийн чандын авьяаслаг залуучууд NBA-ийн хөгжлийн лигт тэр дундаа “G League Ignite” багт тоглох нь ихэссэн. Ингэснээр дээд түвшинд тоглоход нэг алхам ойртож, бие бялдар, сэтгэл зүйгээ бэлдэнэ гэсэн үг. Энэ багийн онцлог нь NBA-д тоглох боломжтой авьяаслаг залуучуудыг нэг жилийн хугацаанд бэлддэг бөгөөд нэг давуу тал нь 500 мянган ам.доллар хүртэлх цалин олгодог.

Хэрэв Майк NBA-д сонгогдож чадахгүй бол хөгжлийн лигийн тэр тусмаа “G League Ignite” багтай гэрээ байгуулж магадгүй юм. Ингэснээр тэрбээр NBA-ийн хөгжлийн лигт тоглосон анхны монгол хүн болох билээ. Ер нь Майкын цаашдын алхам бүр мөс хагалж, түүх болон үлдэнэ.

  1. СУРГУУЛЬДАА ҮЛДЭХ

Дэйтонтой харьцуулахад Майк Сан Францискод гарааны тоглогч болж, элэг нэгтнүүдтэйгээ ойрхон тоглож байна. Тиймээс коллежид бүрэн боловсорч, дипломоо авсан хойно драфтад нэрээ өгөх боломжтой. Коллежид дөрвөн жил боловсорсон тамирчид NBA-д амжилтад хүрсэн цөөнгүй тохиолдол бий. Бидний сайн мэдэх Кайл Кузма дөрвөн жил их сургуульд суралцаж, нэгдүгээр тойргийн сонголт болж байсан билээ.

Сургуулиа солъё гэвэл Майкт гарааны эрхээ өгөх сургууль тун цөөн. Тиймээс Донстоо үлдэх нь зүйтэй биз.

  1. ХИЛИЙН ЧАНД

Майкын агент “Rize Management” компанийн Скотт Николсын үйлчүүлэгчдийг харахад NBA-д бүртгэлтэй хоёр тамирчин байгаа. Ихэнхи үйчлүүлэгч нь хилийн чандыг тэр тусмаа Европыг зорьжээ. NBA-ийн дараа орохоор хүчирхэг зохион байгуулалттай Евролиг гэж бий. Тэнд очиж, идээшиж чадвал NBA-д дуудагдах нь цаг хугацааны асуудал. Лука Дончич нэгэн цагт ярихдаа “NBA-д оноо авах амархан. Учир нь дүрэм, зай, цаг нь өөр. Харин Евролигт илүү их сагсан бөмбөг тоглож, илүү тактик дээр суурилдаг, цаг ч бага” гэжээ. Хятад, Австралийн лиг ч тэдний араас явж байна. NCAA-ийн нэгдүгээр дивизонд тэнцэж буй тоглогч дэлхийн аль ч лигт тоглох боломжтой.

Сүүлд гарсан мэдээллээр Майк Монголдоо тоглох бүрэн боломжтой гэнэ. Монголын дээд лигийн финалд шалгарсан Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металл багууд дөрөвдүгээр сард Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатанд өрсөлдөнө. Эдгээр хоёр багийн өмсгөлтэй удахгүй харахыг үгүйсгэхгүй.

Өмнөх мэдээ

Хархнууд хар тамхинд оров

Дараагийн мэдээ

“Мал, малчиддаа хайртай бол одоо л тогтолцоогоо өөрчлөх цаг”

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

"Мал, малчиддаа хайртай бол одоо л тогтолцоогоо өөрчлөх цаг"

Дал орчим жилийн дараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч дахин хоорондоо өрсөлдөх гэж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.