Хориглосон бүсэд журам зөрчиж мал нэвтрүүлсэн хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгоно.
Хариулгагүй хот руу орж ирсэн малыг зөвшөөрөгдсөн бүс рүү тууж гаргах ажлыг Баянзүрх дүүргээс зохион байгуулж байна. Ногоон байгууламжийг сүйтгэх эрсдэл дагуулж буй учраас хариулгагүй малыг цаашид хашаалах тусгай хашааг байгуулах шийдвэрийг дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр гаргасан.
Мөн хашаа, өвс тэжээлийн зардлыг буруутай этгээдээр төлүүлэхээр болжээ. Иймд иргэд малаа хариулгатай байлгаж, эзэнгүй алдуул мал олдвол 99482442 дугаарын утсанд хандаарай.