• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Манжуур хоттой эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтарна

2023-05-09
Аялал жуулчлал, Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодуныг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсонд хотын дарга талархал илэрхийлсэн юм.

Манжуур хоттой бүх салбарт хамтран ажиллах боломжтой

Хотын дарга Д.Сумъяабазар:  

-Бидний урилгыг хүлээн авч, Улаанбаатарт айлчилж буй Манжуур хотын дарга Юүе Гуодун тэргүүтэй төлөөлөгчид та бүхэнд талархал илэрхийлье. 2022 онд БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг албан ёсоор нээсэн. Ингэснээр Улаанбаатар-Манжуур чиглэлийн шууд нислэг, мөн Монгол, Хятадын хилийн боомтуудаар харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэд, жуулчдын урсгалыг дагасан эдийн засгийн өгөөж цаашид ч өсөн нэмэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Нийслэлийн зүгээс БНХАУ-ын хотуудтай олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Манжуур хотын хувьд ч эдийн засаг, соёл, газар зүйнх нь онцлогт түшиглэн хамтын ажиллагаагаа тэлэх өргөн боломж бий. Цаашид олон салбарт хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн хоёр хотынхоо өмнө шинэ боломж нээхдээ баяртай байх болно.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг тэлэхийг зорьж байна

ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодун:

-Монгол, Хятад хоёр орон нь мөнхийн хөрш, сайн түншүүд бөгөөд хоёр орны ард түмний найрамдал нь өнө эртний уламжлалтай. Өдгөө хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт эрчимтэй хөгжиж байна.

Улаанбаатар, Манжуур хотууд ч олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Цаашид энэ харилцаагаа хадгалахын зэрэгцээ тодорхой салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байна. Тухайлбал, төр, захиргааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ гарцуудыг нээх, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллаж, хил дамнасан аялал жуулчлалын брэнд чиглэл бий болгох, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа тэлэхийг зорьж байна

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар эдгээр чиглэлд хамтран ажиллахаас гадна хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр харилцан туршлага солилцох, Улаанбаатарт хэрэгжүүлэх томоохон хөгжлийн төслүүдэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн түүнчлэн ирэх наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулагдах Зүүн Азийн залуучуудын наадамд Манжуур хотын удирдлагыг урилаа.

Өмнөх мэдээ

Н.Удаанжаргалын хөрөнгө орлого тэрбумаар, саяар тоологддог

Дараагийн мэдээ

Алдарт Blackpink хамтлаг ашиг орлогоороо тэргүүлжээ

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

Алдарт Blackpink хамтлаг ашиг орлогоороо тэргүүлжээ

Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэх ажил 15-35 хувьтай урагшилж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.