Энэ цогцолбор нь олон талаараа зүгээр нэг тансаг эдлэн гэдэг ойлголтоос хол давсныг хэвлэлүүд мэдээлэх болов. Тухайлбал, Зукерберг саяхан инстаграм хуудсаараа дамжуулан цоо шинэхэн үхрийн аж ахуйгаа танилцуулжээ. Манай дэлхийн хамгийн баян эрхэм Хавайн Кауай хотод үхэр өсгөж эхэлсэн байна. Түүний зорилго нь дэлхийн хамгийн өндөр чанартай үхрийн махыг бий болгох ажээ. Урьд өмнө хэрэгжүүлж байсан бүх төслүүдээс энэ төсөл хамгийн сонирхолтой нь гэдгийг тэр онцолсон байна.
Технологийн магнат яагаад үхэр сонирхох болсныг олон хүн гайхаж магадгүй. Гэхдээ Америкийн үхрийн махны салбарын өнөөгийн байдлыг харгалзан үзвэл Зукерберг хөдөө аж ахуйд хөл тавьсан нь цагаа олсон явдал.
АНУ-ын үхэр сүрэг сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшиндээ хүрч буурчээ. Олон жилийн ган гачиг бэлчээрийг сүйтгэснээс үүдэн үхэр сүргийн тоо цөөрсөн. Энэ нь үхрийн махны дотоодын үнэ өсөхөд нөлөөлсөн юм. Үхэр, тугалын махны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өмнөх оноос 8.7 хувиар өсчээ.
Эх сурвалж: MONEY WISE