• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 5 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Модон луу жилд О.Хангай аваргыг хазайлгах бөх алга

2024-03-04
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Хилэнт эх хэмээх модон луу жил гарснаар О.Хангай аваргын хувьд өргөөний барилдаанд улам онцгой барилдааныг үзүүлж, түрүүлсэн тоогоо 32-д хүргээд байна. Монгол Улсын 25 дахь аварга тэрбээр сар шинийн барилдаанд түрүүлснээсээ хойш Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслангийн нэрэмжит барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатарыг давж, түрүүлсэн бол сүүлд “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаанд улсын заан Б.Бат-Өлзийг давж түрүүлжээ.
Ер нь зодоглосон барилдаан бүртээ түрүүлж, бэлтгэлжилт, мэдрэмж, бяр нь тэгширсэн гэдгээ харуулсаар байна. Энэ эрчээрээ явбал төрийн наадамд дахин түрүүлэхэд ямар ч асуудал алга.
О.Хангай аварга 2024 он гарснаар Бөхийн өргөөнд таван удаа зодоглосноос дөрөв түрүүлж, нэг үзүүрлэжээ. Шинэ оны эхэнд болсон шинэ Үндсэн хуулийн нэрэмжит барилдаанд улсын заан Б.Бат-Өлзийд өвдөг шороодож, үзүүрлэснийг эс тооцвол дийлдсэнгүй. Бүр дэлгэрүүлбэл, 2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны дөрвийн даваанд Д.Амарсайхан начинд унаснаасаа хойш гурван сарын хугацаанд ганцхан Б.Бат-Өлзий заанд л унажээ. Алтан цомоор ч Баянхонгорын улсын харцага Н.Золбоо, цэргийн арслан Г.Жамбалдорж тэргүүтэй дөрвөн бөхийг цувуулан хаяж, багийнхаа ялалтад гол үүргийг гүйцэтгэсэн.
Тэгвэл луу жилд өнгөтэй байгаа өөр нэг бөх бол үеийнхнээ төлөөлж, индэр өөд одоог хүртэл гарч байгаа ганц бөх болох улсын арслан Р.Пүрэвдагва. Он жавууд нь хэдийнэ бөхөөсөө холдож, өөр замналаа эхлүүлчихсэн байхад л Р.Пүрэвдагва арслан 40 дөхөж байж л формоо хадгалж, Бөхийн өргөөний барилдааныг алгасах нь ховор юм. Түүнийг дэмжигчид ч арслангаа барилдаж байгаад тун талархдаг.
Өчигдөр/2024.03.03/ Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат,  улсын харцага Г.Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв. Харин дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.
Үүний өмнөх өдөр Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Р.Пүрэвдагва арслан мөн л түрүү булаалдаж, Б.Бат-Өлзий заанд өвдөг шороодсноор үзүүрлэсэн. Хоёр өдөр дараалан барилдаж, шөвгөрнө гэдэг ясны бөх гэдгийг нь илтгэж байгаа гэлтэй.
Энэ долоо хоногт буюу гуравдугаар сарын 09-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
Өмнөх мэдээ

Дубайд ажиллуулна гэж хэлээд Оросын армид нэгтгэжээ

Дараагийн мэдээ

Нэг ширхэг RFID-г 6700 төгрөгөөр нийлүүлэх ажил ГАЦАВ

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

Нэг ширхэг RFID-г 6700 төгрөгөөр нийлүүлэх ажил ГАЦАВ

Хойд Солонгос бүрэн хүчин чадлаараа ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    34 хуваалцсан
    Хуваалцах 14 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.