Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд чөлөөлсөн юм. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд буй.
Харин түүний оронд буюу Ерөнхий аудиторын орлогчоор Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын/ШШГЕГ/ дарга асан Д.Загджавыг томилсон байна. Ингэснээр тэрбээр Үндэсний Аудитын Газрыг/ҮАГ/ удирдаж эхэлжээ.
Д.Загджав нь эрх зүйч, эдийн засагч, инженер мэргэжилтэй.
Түүний төгсөн сургууль, ажилласан байдал:
Төгссөн сургууль:
- 1971-1981 онд Ховд аймгийн10 жилийн 1-р дунд сургууль,
- 1981-1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль;
- 1997-1999 онд Төрийн Захиргааны Удирдлагын Хөгжлийн Институт,
- 1999-2000 онд Төрийн Удирдлагын академи;
- 2001-2003 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын эдийн засгийн удирдлагын Улсын академи;
- 2015-2018 онд Оросын холбооны улсын Иркутск хотын Зам харилцааны Улсын их сургууль.
Гавьяа шагнал:
- 2000 он Алтангадас одон
- 2012 он Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон
- 2017 он Цэргийн гавьяаны одон
- 2023 он Цэргийн гавьяаны Улаан тугийн одон
- Ардын Хувьсгалын 70, 80, 90,100 жил болон бусад одон медалиуд
Эрдмийн зэрэг, цол: Улс төрийн ухааны доктор.
ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор
Цэргийн цол: Бригадын генерал
Спортын зэрэг цол: Волейболын спортын мастер
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
- 1981-1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуульд сонсогч
- 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст байцаагч
- 1987-1989 онд Ховд аймгийн Ардын Депатутын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Хууль зүйн арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 1990-1993 онд Ховд аймгийн шүүхийн гишүүн
- 1993-2000 онд Алтай интернэйшнл ХХК-д ерөнхий захирал
- 1998-2006 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч
- 2000-2008 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга;
- 2013-2023 онд Монголын Энхтайван Найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч
- 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд
- 2020-2023 он хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
- Одоо Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчоор ажиллаж байна.