Монгол Улсын иргэд өнөөдрөөс /2023.12.28/ АНЭУ руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сарын 28-ны өдөр Абу Даби хотноо гарын үсэг зурсан “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” нь ийнхүү хүчин төгөлдөр болж байгаа аж.
Түүнчлэн Бүгд найрамдах Мальдив улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрх ирэх 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.