Найруулагч, жүжигчин Б.Амарсайханы бүтээл “МОНГОЛ” уран сайхны кино өнгөрсөн Баасан гарагт нээлтээ хийж, бүх кинотеатраар гарч эхэллээ.
“17” продакшн, ДДЭШ ТВ, “Гэр комплекс”-ын хамтын бүтээл “МОНГОЛ” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлыг татаж, Монгол хүн бүрийн заавал үзэх киногоор тодроод байна.
Зохиол, найруулга, зураглал, хөгжим, өнгө, зэрэг хийцийнхээ хувьд үзэгчдээс онц дүн аваад буй уг бүтээлийн зохиолыг Б.Амарсайхан өөрөө бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон юм. Тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд гурван амжилттай бүтээлээ үзэгч олонд хүргэсэн байна.