Украинд дайтаж буй эр нөхрүүдээ буцааж ирүүлэхийг шаардсан эмэгтэйчүүдийн жагсаал өчигдөр Москва хотын төвд зохион байгуулагджээ.
Жагсаалд оролцогч эмэгтэйчүүд Улаан талбайд нэвтэрч, Кремлийн хананд байрладаг нэр үл мэдэгдэх цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөсөн байна. Энэ үеэр цагдаа нар үйл ажиллагааг сурвалжилж байсан сэтгүүлчид голдуу 27 хүнийг баривчилжээ.
Тэдний зарим нь сүүлд суллагдсаныг OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.
Гадаад дотоодын сэтгүүлчдийг цагдаа нар автомашинд ачиж, ойролцоо цагдаагийн хэсэгт хүргэснийг AFP агентлагийн зураглаач гэрчилжээ.
Сүүлийн үед дайнд эр нөхрөө явуулсан эмэгтэйчүүдийн жагсаал Москва хотод байнга зохион байгуулагдаж байгаа. Тэд нэг удаа Путиний сонгуулийн штабт ирж, шаардлагаа тавьсан юм.
Оросын эрх баригчид уг асуудалд маш болгоомжтой хандаж, ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө аль болох нийгмийг бухимдуулсан үйлдэл гаргахгүй байхыг хичээж байгаа.
Одоогоор эсэргүүцлийн жагсаалд оролцсон ганц ч хүн баривчлагдаагүй бөгөөд төрийн төв хэвлэлүүд эдгээр жагсаалын талаар огт мэдээлэхгүй нууж байна.
Өчигдөр Москва хотын прокурорын газар жагсаалыг зохион байгуулах зөвшөөрөл аваагүйг мэдэгдээд ийм хууль бус арга хэмжээнд оролцохгүй байхыг иргэдэд анхааруулжээ.
Эх сурвалж: Associated Press