• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 4 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

М.Равдандаш: Байгальд ээлтэй үндэсний үйлдвэрлэл эх орны минь ирээдүй

2024-03-12
Ярилцлага
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Төрөөс хөдөө аж ахуйг бодлогоор дэмжиж, хэрэгжилтийг төр, хувийн хэвшил гэхгүй хангаж, оролцоог малчид фермерүүд хангаж, байгальд ээлтэй үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэнээр манай эх орны хөгжил ирнэ гэж би боддог. Манай эх орны хөгжлийг ногоон хөгжил гэж хэлж болно” гэх энэ эрхэм хүмүүнийг Монтойн Равдандаш гэнэ. Түүний уужим бодол, хөдөө аж ахуйн  цэгц бодлыг хуваалцсан ярилцлагаа хүргэе.

– Сайн байна уу?  Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

– Сайн байна уу? Намайг М.Равдандаш гэдэг. Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат хүн.  Одоо энэ ажиллаж амьдарч байгаа Төв аймгийн Батсүмбэр суманд 7 дугаар ангид байхдаа ирж байлаа. Өгөөжөө өгсөн сайхан нутаг даа.

– Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэзээнээс ажиллаж байна вэ?

– Цэргийн албаа хааж байгаад, 1989 онд эхнэр Я.Баяржавтайгаа гэр бүл болон суусан. Тэр үед би Батсүмбэрийн  сангийн аж ахуйн фермд моторчин, механик, лаборант гээд тухайн үедээ олон ажил хийдэг байлаа. Удаагүй ардчилал гарч 1990 онд фермээс 5 үхэр түрээсээр авч өөрийн гэсэн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх гараа маань эхэлсэн гэхэд болно доо.

– Өнөөдрийг хүртэл дандаа эрчимжсэн мал аж ахуй эрхэлсэн гэсэн үг үү.

– Ер нь бол тийм. Мал аж ахуй бол хөгжлийн тулгуур гэж боддог. Төрөөс хөдөө аж ахуйг бодлогоор дэмжиж, хэрэгжилтийг төр, хувийн хэвшил гэхгүй хангаж, оролцоог малчид фермерүүд хангаж, байгальд ээлтэй үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэнээр манай эх орны хөгжил ирнэ гэж би боддог. Манай эх орны хөгжлийг ногоон хөгжил гэж хэлж болно. Тийм болохоор би өөрийнхөө одоо хийж байгаа ажлаа эх орныхоо хөгжлийн төлөө, үндэсний үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төлөө хийж байгаа томоохон хувь нэмэр гэж боддог.  Би дангаараа, ганцаараа биш, манай хоршооныхон бас хамтдаа зүтгэдэг дээ.

зураг

– Та сая хоршоо гэж дурдлаа. Хоршооныхоо талаар мэдээлэл өгөөч.

– Анх сангийн аж ахуйн фермд ажиллаж байхдаа сүүний үйлдвэрийн норм төлөвлөгөөг биелүүлж байлаа. Хувиараа фермийн үйл ажиллагаа эрхэлж эхлээд ч бас л  сүүний үйлдвэр одоогийн Сүү ХК-д байнга сүү бэлтгэн нийлүүлдэг. 2023 онд Сүү ХК-ийн дэмжлэгтэйгээр Баянтолгой хоршоог байгуулж, ШУТИС-ийн дэргэдэх тана лаборатори, JICA олон улсын байгууллага, Төв аймгийн дэмжлэгтэйгээр газар тариалан хосолсон сүү бэлтгэлийн жишиг хоршоо болгох зорилготойгоор анх байгуулж байлаа. Хоршоо маань одоо 23 айлыг нэгтгэж чадсан. Өвөлдөө 1 тонн гаруй, зундаа 2 тонн гаруй сүүг бэлтгэн нийлүүлж байна.

– Хоршоо байгуулах, өөрсдөө хувиараа сүү бэлтгэн нийлүүлэхийн давуу тал нь юу байна.

– Давуу тал гэвэл их ээ. Хотын төвлөрлөөс хол бид нар хамт олонтой болж байна. Сүүний мөнгөнөөс гадна сүүний тослог, стандартын дагуу өндөр шимтэй сүү өгснөөр давхар урамшуулал хүртдэг.  Дээр нь Сүү ХК нь өвлийн цагт хивэг тэжээл, хоршооны байр  гэх мэт бүх зүйл дээр дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг. Тийм болохоор бид бүхэн хамтарч ажиллахад таатай байдаг.

Хүний амьдрал гэдэг их сонин. Эрээнтэй бас бараантай. Бид ч бас тэр эрээн барааныг туулж яваа гэр бүлийн нэг. Бид барааныг нь харахгүйг хичээж, гэгээлэг сайхан сүүн замналаар явдаг болохоор, сүүн соёл түгээгч хамт олны нэг болохоор үргэлж өөдрөг байдаг даа.

зураг

– Эрчимжсэн ал аж ахуй эрхлэхэд малын үүлдэр угсаа их чухал гэж сонссон.

– Тэгэлгүй яах вэ. Гаднын маш олон сүү болон махны чиглэлийн үүлдрийн үхрүүд бий. Харин манай энэ нутгийнхан өөрийн гэсэн Монгол үүлдрийн үхрээрээ алдартай. Буган халиун үүлдэр бол манай үндсэн үхэр. Бид жил бүрийн Төв аймгийн сүүн баярт уламжлал болгон оролцдог. Энэ жил гэхэд манай бух шилдэг бух болсон. Энэ мөн бидний нэг бахархал юм.

– Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Та уншигчдадаа өөрийн хэлээгүй дурдаагүй өнгөрсөн зүйл байвал, хэлж өгөөч.

– Бид цагийн аясаа дагаад, зүгээр нэг хуучин шигээ сүү аваарай гээд зардаг, авдаг үе өнгөрчээ. Сүү, сүүн бүтээгдэхүүн бол бидний хувьд яалт ч үгүй уламжлалт хэрэгцээ. Энэ хэрэгцээг хангахын тулд бид сүү боловсруулах үйлдвэрүүдэд чанартай сүүг бэлтгэн нийлүүлж хүн амынхаа эрүүл мэндэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгож байгаа. Харин эрчимжсэн мал аж ахуйн фермийн бизнес эрхлэгчдийн хувьд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ёстой гэж боддог. Тийм болохоор бид бэлтгэн нийлүүлдэг компанидаа уламжлан төрийн байгууллагад дуу хоолойгоо хүргэж, асуудлаа шийдвэрлүүлэхэд гүүр болж байгаад маш их баярладаг.

зураг

– Бидний саналыг хүлээн авч ярилцсанд баярлалаа

– Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Өмнөх мэдээ

Байдрагийн УЦС баруун бүсэд яаж нөлөөлөх вэ?

Дараагийн мэдээ

Н.Гансүх: Монгол улс ардчиллын индексээрээ 4 байр ухарч 81-р байрт орж буй нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлнэ

ХолбоотойМэдээ

Ярилцлага

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06
Ярилцлага

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05
Ярилцлага

О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

2025-04-20
Дараагийн мэдээ

Н.Гансүх: Монгол улс ардчиллын индексээрээ 4 байр ухарч 81-р байрт орж буй нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлнэ

Хамгийн гол нь эрчим хүч тэгээд метро, дагуул хот…

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    31 хуваалцсан
    Хуваалцах 12 Жиргэх 8

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.