• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

М.Түвшинжаргал: Ургийг эхийн хэвлийд олдсон цагаас нь хүндэтгэж, төрснийх нь дараа “эхийн нас“ гээд нэг нас нэмж тоолдог нь зөв уламжлал байсан санагддаг

2024-01-09
Эрүүл мэнд, Ярилцлага
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, олон нийтийн дунд яригддаг жирэмсний үеийн эмчилгээ, хэрэглээ болон нөхөн үржихүйн насныхны анхаарвал зохих зүйлсийн талаар Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч М.Түвшинжаргалтай ярилцсанаа хүргэж байна.

Түүний хувьд эрүүл мэндийн салбарт эмч мэргэжлээр 23, эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр 18 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн юм.



– Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Агаар, орчны бохирдлоос үүдэж ургийн гажиг ихсэж байгаа талаар хүмүүс их ярих боллоо. Энэ талаар болон бусад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар та ярина уу?

– Агаарын бохирдлоос болж ургийн эрхтэн тогтолцоонуудын хэвийн үүсэл хөгжилд төдийгүй бүх амьд амьтдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсэх нь маргаангүй. Утааны талаар бүгд ярьж байгаа ч дорвитой арга хэмжээ одоо болтол аваагүй л байна. Гэтэл бас утаанаас дутуугүй аюултай олон зүйлс бидний амьдралд өдөр тутам тохиолдож байдаг.

Хамгийн наад захын жишээ бол жимс, хүнсний ногоонд агуулагдаж байгаа пестицид юм. Газар тариалан эрхлэгчид мөөгөнцрөөс өгсүүлээд хортон шавж, хогийн ургамал, мэрэгчдийг устгах зориулалтай химийн хорыг хэрэглэдэг. Дэлхий дээрх пестицидийн хамгийн том хэрэглэгч нь Хятад улс. Манай улс ихэнх жимс, хүнсний ногоог урд хөршөөсөө авч байгаа. Бидний хэрэглэдэг ялаа, шумуул, жоомны хор ч үүний нэг төрөл нь юм.

Пестицид нь нимгэн хальстай жимс, нарийн ногоонд ихээр агуулагддаг. Энэ бодис нь жирэмсний эрт хугацаанд өсөлтгүй жирэмслэлт, ургийн гажиг үүсгээд зогсохгүй хожуу хугацаанд нөлөөлбөл аутизмын хүрээний эмгэг үүсгэдэг нь судалгаагаар батлагдсан.

Манай улс одоо болтол хүнсэндээ хэрэглэж байгаа жимс, хүнсний ногоонд пестицидийн шинжилгээ хийж чадахгүй байна. Иймд жирэмсэн болохоор төлөвлөж байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд чанарын баталгаагүй жимс, хүнсний ногоо хэрэглэхгүй байх зайлшгүй шаардлага гарч ирж байна.

Амьдралд ойр бас нэг жишээ нь эмийн замбараагүй хэрэглээ. Зарим хүн эмийг бараг хоол шиг хэрэглэдэг. Бүр жирэмсэн хүн хэрэглэхийг хориглодог, хэрэглэж байгаа зорилготой нь ямар ч хамааралгүй эмийг уудаг. Энгийн жишээ хэлэхэд

  1. Папаверин гэж хүний биеийн гөлгөр булчин сулруулах үйлчилгээтэй шулуун гэдсээр хэрэглэдэг лаа. Энэ эмийн бодисыг жирэмсэн хүн хэрэглэхэд аюулгүй гэдэг нь батлагдаагүй учир хэрэглэхийг хориглодог. Жирэмсэн үед зулбалт, дутуу төрөлтөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлдэггүй.
  2. Пирацетам гэдэг тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй эм. Бас л жирэмсэн хүн, хөхүүл хүүхэдтэй хүн, гурав хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг хориглодог эмийг ургийг бүтэлтийн эсрэг гэсэн заалтаар хэрэглээд байдаг. Гэтэл тэр эм нь ургийн хурц бүтэлтийн эсрэг үйлдэлтэй эсэх талаар судалгаа хийгдсэн ч бүрэн батлагдаж чадаагүй байх жишээтэй.
  3. Мөн шингэн хүчилтөрөгч гээд шилтэй юм уугаад байдаг. Хүчил төрөгч хий хэлбэртэй химийн элемент юм. Хүн хоол боловсруулах замаар хийн солилцоо хийдэггүй учир ямар ч үр дүнгүй зүйл.

Жирэмслэлт бол өвчин эмгэг биш, физиологийн процесс. Хэрэв хэвийн явц өөрчлөгдсөн нь тогтоогдсон үед зөвшөөрөгдсөн эмийг тодорхой заалтаар аль болох цөөн тоо, бага тунгаар хэрэглэх ёстой гэж үздэг. Хэдийгээр зарим эм жирэмсэн үед хэрэглэхэд эсрэг заалттай байсан ч эхийн эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар хэрэглэж болох талтай байдгийг бас мартаж болохгүй.

– Тэгвэл жирэмсэн хүн өөрт хэрэгтэй амин дэмээ ямар аргаар авбал зөв бэ. Тухайлбал жирэмсний витамин уух нь биеийн жинг нэмэгдүүлдэг, хүүхдийг томруулдаг гэж ярьдаг шүү дээ?

– Жирэмсэн хүнд зориулсан өдөр тутмын амин дэм, эрдэс бодис агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу жирэмсний витаминыг уух нь одоогоор хамгийн эрсдэл багатай арга болоод байна. Амин дэм, эрдэс бодисоос болж жирэмсэн эмэгтэйн болон ургийн жин нэмэгддэггүй. Харин илчлэг ихтэй хоол, нүүрс усыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеийн жин илүүдлээр нэмэгдэнэ.

Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа болон жирэмсэн эмэгтэйчүүд чанарын баталгаагүй жимс, хүнсний ногоо хэрэглэхгүй байх зайлшгүй шаардлага гарч ирж байна

Нөгөө талаас хөдөлгөөний дутагдал байна. Жирэмсэн хүн долоо хоногийн таваас доошгүй өдөр өдөрт 30 минут орчим алхахыг хамгийн энгийн, зөв хөдөлгөөн гэж үздэг. Гэтэл ийм халтиргаатай хүйтэн байхад жирэмсэн хүнд тийм зөвлөгөө өгөх ямар ч боломжгүй.

“ИНГЭНИЙ ХООРМОГ НЯРАЙН ШАРЛАЛТ БУУРУУЛДАГ ГЭДЭГ ТАЛ ДЭЭР ХИЙГДСЭН СУДАЛГАА БАЙХГҮЙ. БАС ЖИРЭМСЭН ХҮН АЙРАГ УУЖ БОЛОХГҮЙ”

– Ингэний хоормог уувал хүүхэд шарлалтгүй төрдөг гэж ярьдаг. Ажиллаж байх явцад тань энэ анзаарагдаж байсан уу. Мөн жирэмсэн хүн айраг ууж болох уу?

– Олон ам дамжсан яриа байдаг. Мэдээж ямар ч химийн боловсруулалт, хольц ороогүй экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд гэдэгтэй хэн ч маргахгүй.

Жирэмсэн үед түүхий сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Гэтэл ингэний хоормог, айраг аль аль нь түүхий сүүг исгэж гаргаж авдаг ундаанууд. Нярайн шарлалт бууруулдаг гэдэг тал дээр хийгдсэн судалгаа байхгүй. Харин бага зэрэг хаван бууруулах нөлөө үзүүлж болох хэдий ч жирэмсний хожуу үеийн хордлогын үед ингэний хоормог уугаад байгаад байж болохгүй.

Жирэмсэн хүн айраг ууж болохгүй. Айраг бол согтууруулах ундаа. Уусан хүн жолоо барихыг хориглодог ундааг жирэмсэн хүн ууж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Жирэмсэн үед согтууруулах ундааны зохистой хэмжээ, аюулгүй хугацаа гэж байдаггүй. Яагаад гэвэл алкохол эхийн цуснаас ихсээр шууд нэвтэрч урагт үйлчилдэг.

– Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө гэдэг. Эрүүл байна гэдэг бие болоод сэтгэлийг хоёуланг нь хэлж байгаа. Энэ тухай та “Эрүүл удам” номдоо их онцолсон байсан. Энэ талаар манай уншигчдад зөвлөхгүй юу?

– Эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө гэсэн нь зөв байх. Жирэмсэн болохын өмнөх үеэс эхлээд бяцхан үрээ өлгийдөн авах хүртэлх урт аяллын туршид хамтдаа байдаг шүү дээ. Эх хүүхдийг эсэн мэнд амаржуулахад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс гадна тухайн эмэгтэйн нөхөр, ар гэрийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Гэр бүлийн хүмүүс хамгийн наад зах нь төрөх хугацаа, төрөлт хэрхэн явагдах, жирэмсний явц, төрөлт болон төрсний дараах үеийн талаар ойлголттой байх нь зүйтэй.

“Үр хөврөлийн оюуны хөгжил нь бие махбодын хөгжил шиг чухал зүйл юм” гэсэн үг байдаг.

Жирэмсний явцад биеийн жин хэвийн нэмэх нь төрөлт хэвийн явагдах нөхцөл болдог

Хүүхдийн оюун ухаан, зан төрхийн хөгжил эхийн хэвлийд байх үеэс эхэлдэг. Ураг эхийнхээ сэтгэл зүйн байдлыг даган дуурайж, суралцаж байдаг гэж үздэг. Эрт дээр үеэс монголчууд “Эмэгтэй хүн хэвлийдээ хүүхэд олсон тэр мөчөөс нүдэндээ муу юм үзэхгүй, чихэндээ хов жив сонсохгүй, бодолдоо бараан зүйл бодохгүй өглөө, үдэш бүр уянгат шүлгийг дуудуулан сонсож явах ёстой. Ингэж чадвал төрүүлсэн хүүхэд төлөв шударга, эрхэм төгс болно” хэмээн сургадаг байсан.

Ургийг эхийн хэвлийд олдсон цагаас нь хүнд тооцон хүндэтгэж, төрснийх нь дараа “эхийн нас“ хэмээн нэг нас нэмж тоолдог байсан нь нэг бодлын маш зөв уламжлал байсан санагддаг.

Ураг эхийнхээ хэвлийд байхдаа гаднын дуу чимээ хөгжмийн аяыг сонсож, ээжийнхээ идсэн хоолны амтыг мэдэрч сэтгэл зүйн байдлаа нүүрний хувирлаараа илэрхийлдэг. Ямар хүнсэнд дуртай болох үндэс ч эхийн хэвлийд байх үеэс тавигддаг гээд бод доо.

– Жирэмсэн хүнтэй холбоотой эртний уламжлалт зан үйл, үгнүүд нэлээн их байдаг байх. Та энэ талаар бас хуваалцаач. Жишээ нь жирэмсэн хүн тарваганы сүүл зүүдэг нь үүний бас нэг хэсэг мөн үү?

– Тарвага зулбадаггүй амьтан гэж сүүлийн үед л зүүгээд байдаг санагддаг юм. Дээр үед зүүдэг байсныг сонсож байгаагүй. Зарим газар хэрэглэдэг байсан байж магадгүй домын арга байх. Жирэмсэн хүнтэй холбоотой хуучны үгнүүд давхар утга агуулсан мундаг сургаал байжээ гэж боддог. Жишээ нь:

  • Давхар биетэй хүний өмнүүр гардаггүй: жирэмсэн хүнийг хүндэлж, гэдсэнд нь хүрэх, доргиохоос сэрэмжилсэн
  • Жирэмсэн хүн хутга, хайч зэрэг иртэй зүйл дээгүүр алхдаггүй: жирэмсэн үед хүндийн төв өөрчлөгдөж, тэнцвэр муу болдог учир гишгэх газраа сайн харж бай гэсэн санаа байх
  • Жирэмсэн хүн хүнтэй золгодоггүй, хүүхдийн хүйс солигдоно: жирэмсэн хүн ханиад хүрэхээс сэргийлсэн байх
  • Тойг мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно: жирэмсэн хүнд мах, бүлх, ясны мөлжүүр чухал хэрэгцээтэй хүнс болдгийг хэлсэн
  • Жирэмсэн хүн үйл хийвэл хүүхэд хүзүүгээ орооно: хөдөлгөөнгүй удаан суувал ураг томорно гэсэн санаанууд байх гэж боддог юм. Ингээд цаашаа яриад байвал дуусахгүй байх аа.

– Жирэмсэн эмэгтэйчүүд хэвийн сайхан амаржихын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

– Юуны өмнө жирэмсэн болохоо төлөвлөх нь зүйтэй. Энэ үеэс эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдралын хэв маяг гээд олон зүйлс дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Жирэмсний явцад биеийн жин хэвийн нэмэх нь төрөлт хэвийн явагдах нөхцөл болдог. Ургийн хэвийн өсөлт хөгжлийг хангахын тулд жирэмсний явцад эхийн бүх эрхтэн тогтолцооны ачаалал эрс нэмэгддэг. Үүний улмаас өмнө нь оношлогдож байгаагүй эмгэг шинээр илрэх тохиолдлууд гардаг тул жирэмсэн болохоос өмнө эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.

Эрүүл мэндийн боловсролыг системтэй зөв олговол цаашдын олон бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх үндэс суурь болно

Бас олон нийтийн сүлжээнээс авч байгаа мэдээллээ сайтар нягталж бай хэрэгтэй. Жирэмсэн ээжүүдийн фэйсбүүк группүүдэд байгаа мэдээнүүдийг харахад ихэвчлэн бие биеэсээ ямар нэг зовуурь, шинж тэмдэг асуусан, зарим талын эмчилгээний арга замуудыг заасан байгааг буруутгах аргагүй ч тухайн хүний жирэмсний хугацаа, нас, төрөлтийн тоо зэрэг олон зүйлс ялгаатай байдгийг ойлгох нь зүйтэй.

Нөгөө талаас жирэмсэн хүн бусдад тохиолдсон таагүй зүйлсийн талаар уншаад санаа зовж эхэлдэг. Энэ нь сайн үр дүнд хүргэхгүй учир сошиал мэдээнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгээрэй гэж хэлмээр байна.

– Нөхөн үржихүйн насныханд тулгамдаж буй ямар асуудлууд гарч байна вэ?

– Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсноор 15-49 насыг нөхөн үржихүйн нас гэж үздэг. Тэгэхээр энэ асуулт маш өргөн хүрээг хамарсан хэт том асуулт болоод байна л даа. Юуны өмнө өсвөр үеийн эрүүл мэндэд анхаарал хандуулж эхлэх нь зүйтэй санагддаг.

Өсвөр насны охидод анхны сарын тэмдгийн тухай, сарын тэмдэг ирэх үеийн эрүүл ахуйн дэглэмийн талаар эрүүл мэндийн боловсрол олгох, цаашлаад жирэмслэлтээс хамгаалах, бэлгийн замын халдвараас сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа чухал байгаа нь харагддаг.

Жил ирэх тусам өсвөр насны охидын жирэмслэлт, бэлгийн замын халдварын тоо өсөж байгаа нь энэ тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэйг харуулж байна. Энэ үеэс нь эрүүл мэндийн боловсролыг системтэй зөв олговол цаашдын олон бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх үндэс суурь болно гэж боддог.

– Манай улсад жирэмсний хяналтын тогтолцоо ямар байна вэ?

– Жирэмсний хяналт нь эрүүл мэндийн боловсрол олгон дэмжих, эрсдэлийг үнэлэх, шаардлагатай үед эмийн эмчилгээ хийх гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг.

Тэгэхээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр илүү анхаарал хандуулах, жирэмсний хяналт явуулж байгаа эмч нар маань төрөх газарт ажиллаж үзээгүй байдаг нь анхаарч үзмээр санагддаг.

Жирэмсний хяналт явуулж байгаа өрх, дүүргийн эмнэлэг болон төрөх газруудын хамтын ажиллагааг илүү сайжруулмаар харагддаг.

Жижүүр дээр шөнө үүрээр хэдийд ч цус алдаад, нэг жирэмсэн эмэгтэй түргэнээр ирдэг. Хяналтын дэвтэр, шинжилгээнүүд нь хяналт явуулж байгаа эмнэлэг дээрээ байгаа, өөрөө жирэмслэлт, төрөлтийн талаар ямар ч мэдээлэлгүй байдаг нь бэрхшээл нэлээд учруулдаг байлаа.

– Ярилцсанд баярлалаа. 

– Баярлалаа.

Өмнөх мэдээ

United Airlines компани өөрийн Boeing 737 Max 9 онгоцнуудаас суларсан боолтууд илрүүлснээ мэдээлжээ

Дараагийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш хоёр орны төрийн тэргүүн нарыг энэ жил Монголд айлчлахыг урьжээ

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Ярилцлага

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06
Ярилцлага

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05
Дараагийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрш хоёр орны төрийн тэргүүн нарыг энэ жил Монголд айлчлахыг урьжээ

4,900 метрийн өндрөөс газарт унасан iPhone бүрэн бүтэн олджээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.