Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ. Хуралдаанаар есөн салбар хорооны гишүүдийг шинэчлэн батлах, засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулалт болон төсвийн талаар хэлэлцсэн байна.
Мөн урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталжээ.
Харин энэ жилийн наадмын төсөв одоогоор батлагдаагүй байна. Өнгөрсөн жил 2.3 тэрбум төгрөгөөр үндэсний их баяр наадмаа тэмдэглэсэн билээ.