Он гарсаар Украины нутаг дэвсгэрт Оросын халдлага мэдэгдэхүйц идэвхжсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Сүүлийн үеийн халдлагуудад нийт 10 бүс нутгийн 18 суурин өртөж, 53 хүн нас баржээ.
Оросын халдлага идэвхжсэнтэй холбоотойгоор НАТО-Украины зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зохион байгуулах хүсэлтийг Киев гаргажээ. Энэхүү уулзалтын гол сэдэв нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх явдал юм. Оросын терроризм даамжрахаас өмнө Евро-Атлантын эв нэгдлийг харуулах зорилготой уулзалт гэж энэ уулзалтыг тодорхойлж байна.
Тэгвэл ээлжит бус хуралдааныг нэгдүгээр сарын 10-ны Лхагва гаригт товложээ. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг зөвлөлийг Элчин сайд нарын түвшинд хуралдуулахыг уриалсан байна.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Оросын агаарын довтолгооны эсрэг барууны орнуудын шийдэмгий хариу арга хэмжээг хүлээж байна” гэв.
Дашрамд дурдахад, НАТО Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ амласнаас гадна Польшийн газар нутгийн см нэг бүрийг хамгаална гэжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA