• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Нийслэлчүүдийн 84 хувийг орон сууцжуулах эрх баригчдын хоосон амлалт

2023-12-25
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс 2040 онд Улаанбаатар хотын хүн амын 84 хувь нь орон сууцны хороололд, 16 хувь нь гэр хорооллын бүсэд оршин суухаар төлөвлөж байгаа гэдгийг мэдэгдлээ. Хэрэв түүний хэлсэн үг үнэн бол сайхан л сонсогдож байна.  Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, агаарын бохирдол болоод хөрсний бохирдлыг бууруулах ажлуудын үр дүн “утаа” болон замарсан гэдгийг хүхрийн хөндий болсон Улаанбаатарын цээж хорсгох утаа, хөрс уснаас нь илрэх савханцар батлаад өгнө.

 ӨНГӨРСӨН АРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 16,671 АЙЛЫГ ОРН СУУЦАНД ОРУУЛАВ

Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрс, орчны бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан байдаг. Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, газрыг нь дахин төлөвлөж барилгажуулах арга зам мөнөөсөө мөн. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах зорилтын хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг НИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, 14/02 дугаар тогтоолууд, НИТХТ-ийн 2018 оны 127, 2019 оны 161, 2020 оны 48, 2022 оны 122 дугаар тогтоолуудын дагуу 2013 оноос эхлэн нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 жилийн турш гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлын үр дүн нүдэнд харагдахуйц өөрчлөлт авч ирээгүй ч цаасан дээр хэрэгжсээр ирсэн.

Төсөл хэрэгжиж эхэлсэн 2013 онд Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 836,946 хүн гэр хороололд амьдарч, мөн нийт газар нутгийн 78.8 хувь буюу 21,823 га газрыг гэр хороолол эзэлж, үлдсэн 21.2 хувь буюу 5,857 га газрыг барилгажсан хэсэг эзэлж байв.

Тухайн үед нийслэлийн 9 дүүрэгт 152 хороотойгоос 14 нь алслагдсан гурван дүүрэгт, 106 хороо нь гэр хороололтой, үлдсэн 32 хороо нь орон сууцны хороолол байжээ. Тэгвэл өнөөдөр буюу  2023 онд нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 49хувь нь буюу 748,623 хүн гэр хороололд амьдарч, мөн нийт газар нутгийн 66.2 хувь буюу 23,206 га газрыг гэр хороолол эзэлж, үлдсэн 33.8 хувь буюу 12,000 га газрыг барилгажсан хэсэг эзэлж байгаа талаар судалгаанд дурджээ.

2023 оны эхний улирлын байдлаар 19 байршил 58 хэсэгчилсэн талбайд 44 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна Энэ нь 1,102 га талбай буюу 15,282 нэгж талбарыг хамарч байна. Өнгөрсөн хугацаанд 2,778 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, нийт 16,671 айлын 153 блок орон сууцыг барьж ашиглалтад оруулсан нь  гэр хороололд амьдарч байгаа 750 орчим мянган иргэдтэй харьцуулахад үнэхээр чамлалттай тоо.

ЭРЧИМ ХҮЧ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ НЬ УЛААН ГЭРЭЛ АСААЖ, УТАА МАЙ ТАВЬЖ БАЙНА

Үе үеийн Засгийн газрынхан чанарт биш тоонд, үр дүнд биш сайхан үг хэлэхдээ л анхаарч ирсэн. Нийслэл Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч, дулааны инженер шугам ачааллаа дийлэхээ болиод улаан гэрэл асаах нь битгий хэл утаа май тавьчихсан байгаа. Салбарынхан нь “Гал алдлаа, тэвчээрийн хязгаар тасарлаа” гэх зэргээр эрчим хүч болоод инженер техникийн салбар, дэд бүтцээ шинэчлэх, сайжруулах талаар удаа дараа анхааруулсаар ирсэн ч төрийн бодлогоос орхигдсон салбар хэвээрээ л байна. Гэтэл нэмж залгах эрчим хүч, дулааны эх үүсвэр байхгүй гэдгийг мэдсээр байж гэр хороооллыг орон сууцжуулах, сургууль, цэцэрлэг барих талаар ярьж байгаа нь шилний цаанаас чихэр долоолгохтой л ижил.

Өнгөрсөн  арван жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний ажилд 179.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Гэтэл энэ өвөл БНХАУ-аас хагас коксжих нүүрс авч түлэх ажилд ийм хэмжээний төсөв зарцуулахаар яригдаж байсан нь саяхан. Ингээд аваад үзэхээр эрчим хүч, инженер техникийн эх үүсвэрээ шинэчлэх, сайжруулах ажилд өнгөрсөн 10 жилд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхой харагдаж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой тулгамдаж буй гол асуудал нь инженерийн дэд бүтэц юм. Нийслэлийн хэмжээнд дулааны хангамжийн хэрэгцээнээ нь одоо байгаа хүчин чадлаасаа 30-40 хувь хэтэрсэн. Шинээр барилга, байгууламж ашиглалтад оруулахад дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай тул энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд нөлөөлж байна. Иймд бид цаашид нэгдсэн дулааны халаалтаас татгалзаад дэд төвүүдийг байгуулж дулааны эх үүсвэрийг бий болгохоор төлөвлөж байна” гэв.

Тэд төлөвлөсөөр, төлөвлөсөөр бас дахин төлөвлөсөөр…. Угтаа цаасан дээр төлөвлөх биш төлөвлөснөө хийж хэрэгжүүлж бодит үр дүн гаргах нь чухал байна. Төлөвлөсөн нь бүтэлгүйтвэл өөрсөддөө ашигтайгаар өөрчилдөг, шинэчилдэг, үр дүнгүй төлөвлөгөөнөөс иргэд залхаж бас халгаж байна.

Цаашид гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах чиглэлээр одоо хэрэгжиж буй төслүүдийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэхэд 617.9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд үүнээс 2024 онд улс болон нийслэлийн төсвөөс 45.6 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд дулааны V дугаар станцыг ашиглалтад оруулах талаар ярих төдий байсан бол одоо энэ талаар ам нээхээ ч больж том том эх үүсвэр барих гэхээсээ олон жижиг дэд төвүүд барьж, алслагдсан гэр хорооллыг үе шаттайгаар бие даасан инженерийн шугам сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний хангамжид холбохоор төлөвлөж байгаа талаар дурдагдах болжээ.

ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ НЭРЭЭР 700 ОРЧИМ ӨРХ ХОХИРЧЭЭ

Газраа байраар солиод паартай байшинд суух талаар барилгын компаниудын үгэнд итгэж газраа чөлөөлсөн зарим иргэд өнөөдөр газар ч үгүй, байр ч үгүй түрээсийн байр дамжин өдөр хоногийг өнгөрүүлж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн аж ахуйн нэгж дангаар хэрэгжүүлж ирсэн нь төсөл бүрэн утгаар хэрэгжихгүй иргэн хохирч үлдэх  шалтгаан нөхцөл болсон нь судалгааны үр дүнгээр тогтоогдсон байна. Төсөл хэрэгжүүлэх гэрээг зөвхөн хоёр талт буюу ААН ба газар чөлөөлж буй иргэн хооронд хамааралтайгаар хийснээс шалтгаалан санхүүжилт, ААН-ийн хариуцлага гэх мэтээс шалтгаалан төсөл явцын дунд удааширч, эсхүл зогсонги байдалд орох явдал цөөнгүй гарчээ. Тухайлбал, Асар өргөө ХХК, Их өргөө ХХК, Гранд лайн ХХК, Гэзгийн худаг ХХК, НАЗУ ХХК, Жи Ди ХХК-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөн эхлүүлсэн ажлууд бүрэн зогссоноос шалтгаалан 200 орчим айл өрх орох байр, газаргүй болон хохирч үлдсэн ба эдгээр айлууд бүгд НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байна.

Түр суурьшуулах орон сууцнуудад өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн нөлөөлөлд өртөж, хохирсон нийт 700 орчим өрхийн 209 айл өрх нь амьдарч байгаа ба тэдгээрт жилд 603 сая төгрөгний түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байна.

Тиймээс 2040 он хүртэл 84 хувь нь орон сууцны хороололд амьдрах төлөвлөгөөнд өртөх газраа орон сууцаар солихоор төлөвлөж байгаа иргэд гэрээн дээрээ анхаарахгүй бол орох орон, оочих аягагүй болох бодит эрсдэл хүлээж байна.

БАЙРНЫ ҮНЭ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭЭСЭЭ АЛСРАН ОДОЖ БАЙНА

Улаанбаатар хотын хэмжээнд  шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 3.53 сая төгрөг байна. Байршлаар нь сонирхуулбал, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу шинэ орон сууцны 1м2 талбайн үнэ 3.84 саяас 8 сая төгрөгийн үнэтэй. Харин хуучин орон сууцны 1м2 талбайн дундаж үнэ 3.34 сая төгрөг бол Чингэлтэй дүүрэгт хамгийн их буюу 4.17 сая төгрөг байна. Энэ бол дундаж ханш. 1 м2 нь 6 -7 сая төгрөгийн үнэтэй орон сууцууд ч бий. Харин иргэдийн хувьд 1м2 нь 3.5 сая төгрөгийн үнэтэй 50 м2 талбайтай орон сууцанд орохын тулд ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэхэд 58 сая төгрөг төлөх шаардлагатай болж буй.

Ийм хэмжээний урьдчилгаа хуримтлуулж ипотекийн зээлд хамрагдах чадвартай дундаж давхарга өнгөрсөн найман жилийн хугацаанд эрс багассан. Үнийн өсөлт, өрийн дарамтнаас өндийж чадалгүй байсаар дундаж давхаргаас зүүгдэж байсан иргэд ядуурал руу гулсан орсон. Тийм ч учраас баян, ядуугийн хоёр туйлд нийгэм хуваагдсан талаар судлаачид анхааруулсаар байна.

Тэгвэл цалингаараа байртай болох монголчуудын хүсэл мөрөөдөл болж хувирч байна гэж хэлж болно. Өдрөөс өдөрт орон сууцны үнэ тэнгэрт хадаж, зорилтот бүлгийн иргэдээсээ алсран одож байна. Судалгааны төрөлжсөн, мэргэжлийн байгууллага болох ММCG ХХК-ийн “Нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааны тайлан”-гаас дүгнэн үзвэл, 2014 онд 189 мянган өрх орон сууцтай болох хэрэгцээтэй байсан бол 2016 онд 252 мянга, 2019 онд 290 мянга болж өсжээ. Улаанбаатар хотын нийт айл өрхийн 64 хувь нь буюу 290,232 өрхөд 2022-2024 онд инженерийн дэд бүтэц бүхий орон сууцтай болох хэрэгцээ байна гэжээ.

Орон сууц худалдан авах хэрэгцээтэй 290 мянган өрхийн 15 хувь нь буюу 42,881 өрх нь л худалдан авах чадвартай байна. Эдгээр орон сууцны худалдан авах чадвартай өрхүүдийн 83 хувь буюу 35,539 өрх нь ипотекийн орон сууцны зээлэнд хамрагдаж худалдан авах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Ямартай ч Засгийн газарт гэр хорооллыг дахин төлөвлөх орон сууцжуулах төлөвлөгөө байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэдэд газраа  тав тухтай, чанартай байраар найдвартай солих хэрэгцээ ч байж болох. Нийслэл Улаанбаатар хотын хүн нэг бүрд эрүүл агаараар амьсаглаж, эрүүл хөрсөн дээр амьдрах хэрэгцээ байна. Эцэст нь энэ бүхнийг зангидаж ажил хэрэг болгох төрийн бодлого хэрэгтэй байна. Үе үеийн дарга нар амласнаа хэрэгжүүлдэг, амьдралд нийцүүдэг байсан бол өнөөдөр бид метротой, тусгай замын автобустай байх байсан.

Өмнөх мэдээ

УБЦТС: Эрчим хүчийг бүхэлд нь унагахаас сэргийлж хязгаарлана

Дараагийн мэдээ

Гурилын үйлдвэрийн агуулахад гал гарав

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Гурилын үйлдвэрийн агуулахад гал гарав

Монголын тамирчид олимпод цагаан туган дор оролцохооргүй болжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.