Нийслэлийн Засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 15-ны А/40 дугаар захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар байршуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зорчих хэсэг, зогсоол талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа юм.
Иймд эзэмшигч нь тодорхой бус, нийтийн хэрэгцээний зам, талбайд удаан хугацаанд байгаа тээврийн хэрэгслийн мэдээллийг 93020111 дугаарын утсанд хүлээн авч байна хэмээн НЗДТГ-аас мэдээллээ.
Удаан хугацаагаар машинаа үлдээснээр дугуй нь хагарах, эд анги нь хулгайд өртөх, өнгө үзэмж нь муудах зэргээр өмчид хохирол учрах, хулгайн гэмт хэрэг гарах шалтгаан болдог байна.
Өнгөрсөн онд нийтийн эзэмшлийн талбайд удаан хугацаагаар байршуулсан 30 гаруй машиныг олж тогтоожээ.