• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 5 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Норвегийн нэг иргэнд 270 мянган доллар ногдож байна

2024-02-06
Дэлхий
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрсэн” гэдгээ зарлаж байсан юм.  Мөн Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан байгуулахаар тохиролцсон байна. Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийж, иргэдийн мэдэх эрхийг хангаж, энэхүү үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ тодотгосон.

Гадаадын улс оронд байгалийн баялгаас олсон орлогоор хуримтлал үүсгэж, болзошгүй эрсдэл тулгарсан үед ашиглах зэргээр баялгийн сангийн зорилгыг тодорхойлсон байдаг. Тэр болтол хуримтлуулсан хөрөнгөө дэлхийн хөрөнгийн зах зээлд эргэлдүүлж, сангийн хөрөнгөө арвижуулдаг нь ч бий аж. Ямартай ч мөнгө тараахын тулд баялгийн сан байгуулдаггүй гэх ойлголт бий.

Баялгийн сангийн нийт хөрөнгийн хэмжээгээрээ Норвеги улс дэлхийд тэргүүлдэг. Эхний 100-д ордог улсуудыг “Sovereign Wealth Fund Institute” цахим хуудаснаа жагсаажээ. Эндээс харвал, Норвегийн араас Хятад, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Саудын Араб, Сингапур, Хонгконг, Катар удаалж байна.

Норвегийн тухайд нийт хөрөнгийн хэмжээ нь 1 их наяд 548 тэрбум 145 сая 71 мянган ам.доллар буюу нэг иргэнд ойролцоогоор 270 мянган ам.доллар ногдож байна.

“Norges Bank Investment Management” нь 1990 онд байгуулагдсан баялгийн сан юм. Тус сан нь Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарын илүүдэл орлогыг хуримтлуулах зорилгоор байгуулагдаж байжээ. Өнөөдрийн байдлаар “Norges Bank Investment Management” сан дэлхийн 70 гаруй орны 9200 гаруй компанид мөнгө байршуулсан байна. Өөрөөр хэлбэл, тус сан нь дэлхийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын дунджаар 1.5 хувийг эзэмшиж байна.

Жагсаалтын хоёрдугаарт орсон Хятадын “China Investment Corporation” сан 2007 онд байгуулагдсан бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь 1 их наяд 350 тэрбум ам.доллар байна. Тус сан нь Хятадын гадаад валютын нөөцийг төрөлжүүлж, хувьцаа эзэмшигчдийн ашгийг өсгөх зорилгоор байгуулагджээ. “CIC International”, “CIC Capital”, “Central Huijin” гэсэн гурван охин компаниар дамжуулан Хятад дахь санхүүгийн байгууллагуудад гадаадад хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй.

Жагсаалтын гуравдугаарт мөн Хятадын сан оржээ. “SAFE Investment Company” нь 1997 онд байгуулагдсан Үндэсний баялгийн сан юм. Тус сангийн нийт хөрөнгийн хэмжээ 1 их наяд 90 тэрбум ам.доллар.

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТӨРЛҮҮД

Баялгийн сангууд эх үүсвэр, хэлбэрийн хувьд ижил төстэй боловч зорилгын хувьд ялгаатай байх нь бий. Энэ нь тухайн улсынхаа нөхцөл байдал, бодлогын тэргүүлэх чиглэл, хариуцлагын бүтцийг тусгасан байдаг. Баялгийн санг эдийн засгийг тогтворжуулах, капиталыг нэмэгдүүлэх, стратегийн хөгжил гэсэн гурван тэргүүлэх чиглэлд хөгжүүлдэг.

Дээрх гурван зорилгыг хэрэгжүүлэхийн тулд баялгийн санг таван ангилалд хуваадаг.

Тогтворжуулалтын сангууд: Энэ нь эдийн засгийг дотоод болон гадаад цочролоос тусгаарлах зорилготой. Ийм цочролд түүхий эдийн уналт, өсөлт, дэлхийн болон дотоодын эдийн засгийн өсөлт, уналтын мөчлөгүүд багтана. Тухайлбал, ОХУ-д газрын тосыг тогтворжуулах сан бий. Тус сангийн чиг үүрэг нь газрын тос, байгалийн хийн үнэ буурсны улмаас дотоодын төсөв болон валютын ханшид үзүүлэх нөлөөллийг багасгах явдал юм.

Хадгаламж ба ирээдүйн сан: Энэ нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг илүү тогтвортой, удаан хугацаатай санхүүгийн хөрөнгө болгон хувиргах замаар үе дамжсан тэгш байдлыг бий болгох, хуримтлал үүсгэх зорилготой сан юм.

Тэтгэврийн нөөцийн сан: Энэ нь тухайн улсын нийгмийн халамжийн болон тэтгэврийн тогтолцооны мөнгөний хэрэгцээг хангахад зориулагдсан сан юм. Өндөр настай хүн ам нь өсч, төрөлт буурч буй орнуудад илүү тохиромжтой. Японы засгийн газрын тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан л гэхэд 1.1 их наяд ам.долларын хөрөнгөтэй бөгөөд хамгийн том, хамгийн үр дүнтэй санд тооцогддог.

Хөрөнгө оруулалтын нөөцийн сан: Энэ нь тухайн улсын гадаад нөөцийн тодорхой хэсгийг эсвэл бүхэлд нь удирддаг сан. Өндөр өгөөжтэй бөгөөд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх стратегийг баримталдаг.

Стратегийн хөгжлийн үндэсний баялгийн сан: Энэ нь үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд ашигладаг сан юм. Үүнд тээвэр, хог хаягдал, эрчим хүчний дэд бүтцийн хөгжүүлэлт, ажлын байр бий болгоход зориулсан хөрөнгө оруулалт зэрэг багтана.

Эх сурвалж: TOPTAL, SWF Institute

Өмнөх мэдээ

Дэлбэрэлтийн хохирлын нэгдсэн дүгнэлт III сарын 15-нд гарна гэв

Дараагийн мэдээ

Монголбанк “Дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармаг 2024”-д оролцов

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
Дэлхий

“Алсын Хараа-2050”-д “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна

2024-09-27
Дэлхий

Сөүл хотод автомашин явган зорчигчдыг дайрч есөн хүнийг амийг бүрэлгэсэн ноцтой осол гарчээ

2024-07-02
Дараагийн мэдээ

Монголбанк “Дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармаг 2024”-д оролцов

"Google map" дээр Монголын газар орны нэршилийг засварлажээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    34 хуваалцсан
    Хуваалцах 14 Жиргэх 9

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.