Нэгдүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн хүнсний дэлгүүрт бүлэглэн хулгай хийсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Хүнсний дэлгүүрт нэг эмэгтэй орилж хашхичиж худалдагчийн анхаарлыг татаж байх үед нь хоёр эрэгтэй согтууруулах ундаа хулгайлжээ. Тус хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
Хулгайн төрлүүд олон янз гарч байгаатай холбогдуулан дэлгүүр, худалдааны төвийг тод чанартай, дүрс бичих камер суурилуулахыг уриалж байна.