• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Нэг иргэнд 200 мянган төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой”

2024-01-16
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.01.15/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлд 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хойш мэндэлсэн 1,2 сая хүүхдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх тухай асуудал багтжээ.

Харин УИХ-ын гишүүд энэхүү УИХ-ын тогтоолын төсөлд иргэн бүртээ ногдол ашиг олгох асуудлыг тусгах шаардлагатай,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилуулан ажиллуулснаар ашигтай ажиллаж байгаа нөхцөлд нэг иргэнд хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртээх боломжтой байна вэ гэдэг асуудлыг хөндөв.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн аудитын тайлан эцэслээгүй учраас тодорхой тоо гаргахад хэцүү байна. Тус компани 2023 онд 3,1 их наяд орчим төгрөгийн ашигтай ажилласан. Үүнийг хувьцаа эзэмшигчиддээ хуваахад нэг хүнд 200 мянга орчим төгрөг хуваарилагдахаар байгаа. Ногдол ашиг төлсний дараа компани төлбөрийн чадвартай байх ёстой. Гэтэл 4,6 их наяд төгрөгийн өр төлбөрийн асуудал үүссэн гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас БЭТ томилоод үйл ажиллагаа нь бүрэн тогтворжсон юм бол сар шинээс өмнө ногдол ашгаа өгөх хэрэгтэй байна шүү дээ. 2022 онд УИХ-аас баталсан тогтоолд Засгийн газарт хандаж, ард иргэдэд ногдол ашиг өг гээд үүрэг болгосон. 3,1 их наяд төгрөгийн ашигтай ажиллалаа гэсэн. Нүүрсээ ил тод, биржээр  зардаг болсноор төсөв 1,8 их наядаар биелэсэн, ийм хэмжээний орлого олж байгаа бол ногдол ашиг өгөх бололцоо бүрдсэн.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б. Баттөмөр:

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд зөвхөн 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшүүлэхээр тусгасан. Ингэснээр Монголын 3,7 сая иргэн бүгд ногдол ашиг хүртэх боломж бүрдэж байгаа юм.

УИХ-аас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар далд эдийн засгийг ил болгож, хулгайт таслан зогсоосон. Монголын бүх санхүү ашигтай гарч байгаа. 30,4 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Уул уурхайн биржийн тухай хууль үнэхээр их ач холбогдолтой байсан гэлээ.

Өмнөх мэдээ

Өмнөговьд осолдсон иргэнийг ОБЕГ-ын нисдэг тэргээр авч ирнэ

Дараагийн мэдээ

Хойд Солонгос дунд тусгалын шинэ пуужин амжилттай туршлаа

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Хойд Солонгос дунд тусгалын шинэ пуужин амжилттай туршлаа

1,4-1,5 их наяд төгрөгөөр 12 мянган айлын орон сууц барина

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.