Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголд дуудагдсан гэрчүүдийн нэрс дунд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан багтсан байсан. Түр хорооноос танилцуулснаар түүнд гэрчээр дуудаж буй тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 12 сарын 15-ны өдөр хүргүүлсэн байна. Гэвч тэрбээр хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул биечлэн оролцох боломжгүй тухай хүсэлтээ ирүүлжээ.