• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Нүүрсний хэргээр ял авсан АЛБАН ТУШААЛТНУУД

2024-02-02
Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Т.АЮУРСАЙХАНЫГ 3 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭВ

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаж, ял авсан улстөрч бол ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан. Түүнийг шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй  гэж буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг нэрсийн дунд түүний нэр байгаагүй. Гэхдээ УЕП-оос нүүрсний гэх хэрэгт түүнийг яллагдагчаар татан, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээж авсан.

Тэрбээр шүүх хурлын үеэр “Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Энэ тухай өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, иргэдийн эрх ашгийн талд хатуу зогсч, зоригтой үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас олон хүний эрх ашгийг хөндөж, олон дайсантай болсон байна.

Олон нийтийн сүлжээгээр намайг нүүрсний хулгайч мэтээр доромжилж, гүтгэж, хангалттай харлууллаа. Энэ асуудлыг зохион байгуулалттайгаар газар авхуулж, шүүхээр шийдүүлэхээс аргагүй нөхцөлд оруулж байна гэж ойлгосон. Өнгөрсөн хугацаанд нүүрснээс гадна авлига, албан тушаалын асуудлаар шалгуулахад ямар нэгэн асуудал гараагүй. Шүүх асуудлыг шударгаар шийднэ гэж итгэж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтэй байна. Нүүрсний хэрэг үнэн шударгаар илрээсэй. Хуулийн байгууллагууд илрүүлнэ гэдэгт итгэж, тодорхой ажлуудыг хийж байгаа гэж ойлгож байна” гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Т.АЮУРСАЙХАНЫ ТУСЛАХ И.ДАВААДОРЖИЙГ 2 ЖИЛ ХОРИНО

Авлигатай тэмцэх газраас 2023 оны нэгдүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан И.Даваадоржийг саатуулж, шалгаж эхэлсэн. Ишравжаагийн Даваадорж нь 2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байсан.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байв.

Шүүгдэгч И.Даваадоржийг авлига авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноов.

Б.ГАНХУЯГИЙГ  5 ЖИЛ 9 САР ХОРИХ ЯЛ ОНООВ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хоёр жилийн өмнө /2022.10.27/ албан ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Ганбатыг томилж байв.

Шүүгдэгч Б.Ганхуягийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгаж, ял оноосон. Тодруулбал, шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасч, 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оноосон юм.

Тэрбээр шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ илэрхийлэхдээ “Эрүүл мэндийн шалтгаан минь хүнд байна. Иймд намайг эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрөх хүсэлт авахыг хүсч байна. Би хаашаа ч зугтахгүй, Монголдоо эмчлүүлнэ. Би угаасаа цагаадна” гэж байв.

ДАНЗАНРАВЖААГИЙН ХОЙД ДҮР ГЭГДЭХ ЛАМЫГ ТОРГОХ ЯЛААС ЧӨЛӨӨЛӨВ

Нүүрсний гэх тодотголтой хэргээр ял авсан 11 хүний нэг нь Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр болох Есдүгээр ноён хутаг О.Данзанлувсантүдэв буюу О.Угтахбаяр. Түүнийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оноосон.

Шүүгдэгч О.Данзанлувсантүдэв, Т.Түвшинбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Тэрбээр 1984 оны наймдугаар сарын 15-нд Дорноговь аймагт төрсөн. Дээд боловсролтой. Шашны зан үйл судлаач мэргэжилтэй. Хамарын хийдийн лам. Хан-Уул дүүрэгт оршин суудаг. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй ажээ. Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тодорсон түүнийг сэнтийд нь залах ёслол 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Хамарын хийдэд болж байжээ. Түүний нэрийг Отгоннамжилын Угтахбаяр гэдэг бол номын нэрийг нь Данзанлувсантүдэв гэдэг аж.

Т.АЮУРСАЙХАНЫ ТӨРСӨН ДҮҮ Т.ТҮВШИНБААТАРЫГ ЯЛААС ЧӨЛӨӨЛСӨН

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы туслахаас гадна түүний төрсөн дүү Т.Түвшинбаатар шүүхээс ял авсан. Т.Түвшинбаатар нь 1980 оны зургадугаар сарын 28-нд төрсөн. Тэрбээр 33 настай бөгөөд дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй. Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагч эрхэлдэг. Ам бүл тав гэдэг мэдээллийг шүүхээс өгсөн.

Шүүгдэгч Т.Түвшинбаатарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгаж, ял оноосон.

Тодруулбал, шүүгдэгч О.Данзанлувсантүдэв, Т.Түвшинбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА Б.ОТГОНЖАРГАЛЫГ НЭГ ЖИЛ ХОРИНО

Б.Отгонжаргал нь 1990 оны зургадугаар сарын 12-нд Улаанбаатарт төрсөн. Одоо 33 настай дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Энэ гэмт хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн дотоод аудитын албаны даргаар мөн тус компанийн ерөнхий аудитораар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан нэгэн. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй.

Түүнийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

“ЛАЙКИ ЛАЙФ” ХХК-ИЙН ЗАХИРЛЫГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

Г.Гантөмөр 1979 зургадугаар сарын 3-нд Улаанбаатарт төрсөн. Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. “Лайки лайф” ХХК-ийн захирлаар ажилладаг. Хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй гэж шүүхээс яллагдагч нарын мэдээллийг баталгаажуулж байв. Шүүгдэгч Г.Гантөмөрийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Б.ГАНХУЯГИЙН ЭХНЭРИЙГ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяийн эхнэр П.Бадамханд нүүрсний хэрэгт холбогдож, нэг сая төгрөгөөр торгох ял авчээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг өнгөрөгч 2021 оны зургадугаар сарын 4-нд өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Пеарл пропертиз” ХХК-ийг байгуулсан гэж мэдээлж байв. Улмаар “Пеарл пропертиз” ХХК-иараа дамжуулан “Rigas place” барилгыг худалдаа, үйлчилгээний талбай, оффис, орон сууцуудыг борлуулж байсан гэх мэдээлэл байдаг.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Пүрэвдоржийн Бадамханд 1983 оны есдүгээр сарын 24-нд Улаанбаатарт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Ам бүл зургаа. Ял шийтгэл эдэлж байгаагүй гэх мэдээллийг шүүхээс баталгаажуулж байжээ.

Б.ХИШИГДОРЖИЙН ХҮҮ Х.БАТХИШИГИЙГ 14 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

“Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишиг нүүрсний хэргээр ял авсан хүний нэг. Түүнийг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 14.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Хишигдоржийн Батхишиг 1993 оны есдүгээр сарын 28-нд Улаанбаатарт төрсөн. Одоо 29 настай, дээд боловсролтой, улс төр, нийгмийн ухааны мэргэжилтэй. “Хишиг арвин индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Ял шийтгэл эдэлж байгаагүй гэх мэдээллийг шүүхээс баталгаажуулж байжээ.

О.ДАГВАДОРЖИЙГ 10 САЯАР ТОРГОЖ, 6 САР ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН

Отгоны Дагвадорж 1985 оны нэгдүгээр сарын 17-нд Завхан аймагт төрсөн. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. “Ган-Инж деволмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаалтай. Ял шийтгэл эдэлж байгаагүй гэх мэдээллийг шүүхээс баталгаажуулж байжээ. Түүнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Шүүгдэгч О.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГЫГ 10 САЯАР ТОРГОЖ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАВ

Баярсайханы Эрдэнэбаяр 1989 оны арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатарт төрсөн. Нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгасан.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 10.950.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэв.

Өмнөх мэдээ

Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жун Оросын түнштэйгээ анх удаа ярив

Дараагийн мэдээ

“Нийслэлчүүдийн 60 гаруй хувь дэд бүтэцгүй газарт амьдарч байна”

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Онцлох мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-04-14
Дараагийн мэдээ

“Нийслэлчүүдийн 60 гаруй хувь дэд бүтэцгүй газарт амьдарч байна”

Залужныйн залгамжлагчаар хэн томилогдох вэ?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    43 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.