Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын / НӨАТ/ 2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас сануулж байна.
Тодруулбал 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой.
Харин дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан олгох юм байна.